Намуудын шигшээ багийн дасгалжуулагчид ба тэдний тактик

сонгууль-2024

Намуудын шигшээ багийн дасгалжуулагчид ба тэдний тактик

Намуудын шигшээ багийн дасгалжуулагчид ба тэдний тактик

УИХ-ын 2024 оны сонгуульд нийт 27 нам, хоёр эвсэл оролцохоо илэрхийлээд буй. Үндэсний аудитын газраар дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн дээрх намуудын мөрийн хөтөлбөр аудитын босго давж чадалгүй, буцаагдсан. Тиймээс намууд мөрийн хөтөлбөртөө өөрчлөлт оруулж, дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс өмнө дахин мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлнэ.

Хэдийгээр олон улс төрийн намууд сонгуульд оролцохоо илэрхийлээд байгаа ч энэ удаагийн сонгуулийн гол өрсөлдөөн МАН, АН, Үндэсний эвсэл, ХҮН намуудын дунд өрнөнө гэсэн тооцооллыг улс төрийн хүрээнийхэн гаргаж буй.

Учир нь УИХ-ын сонгуулийн тойргийг томсгож, 126 гишүүн сонгох, дээрээс нь намуудад санал өгөх гээд олон шинэ “шалгуурууд” улс төрийн намуудад тавигдаж буй учраас ийн дүгнэж буй. Тэгвэл гол өрсөлдөөн өрнөх улс төрийн намуудын “гал тогоо”-г барих, сонгуулиа удирдан чиглүүлэх хүмүүс хэн байх вэ, тэд хэн бэ гэдгийг танилцуулж байна. Энэ удаагийн сонгууль намдаа санал авах, нэр дэвшигчдээ ялуулах гээд том үүрэг хүлээж байгаа бөгөөд намдаа авсан саналын тоогоор жагсаалтаас хэдэн хүн гишүүн болгох вэ гэдэг нь шалтгаална гээд намуудын генсекүүдийн хүлээх үүрэг, хийх ажил их.

Намын даргатай хамт ялалт, ялагдал, ял, гавьяаг үүрэлцэх хүмүүс учраас намуудын генсекийн алба чухал үүрэг гүйцэтгэнэ.

МАН: СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГЧӨӨС УЛСТӨРЧ БОЛОХ АМБИЦТАЙ ГЕНСЕК

2016 оноос Монгол ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй Д.Амарбаясгалан өдгөө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалыг давхар хашиж буй. Өөрөөр хэлбэл, намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн намын, танхимынх нь гал тогоог хариуцдаг хүн нь Д.Амарбаясгалан. Д.Амарбаясгалангийн хувьд Говь-Алтай аймагт төрж өссөн, 2009 оноос МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын даргаар улс төрийн карьераа эхлүүлсэн гэхэд болно. 2008 онд ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчийн албаа хашиж байгаад 2015 онд МАН-ын Сонгууль хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдож, 2016 оноос генсекийн ажлаа хийж буй.

Угтаа МАН-ын дүрмийн дагуу Д.Амарбаясгалан генсекийн ажлаа хүлээлгэн өгч, ЗГХЭГ-ын даргын албаа үргэлжлүүлэх ёстой ч түүнд намын дүрэм үйлчлээгүй. Намынхаа гал тогоог хариуцаж байгаад хоёр жилийн өмнө Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт орж, түүний гал тогоог хариуцах болсон.

Намын дүрмийн дагуу тэр генсекийн ажлаа дараагийн хүнд хүлээлгэж өгөх учиртай ч намын дүрэмд захирагдахгүйгээр 2024 оны сонгуулиа удирдаж орохоор бэлтгэлээ хангаж буй.  Түүгээр зогсохгүй УИХ-ын II тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт нэр дэвших бэлтгэлээ ч хангаж эхэлсэн. Д.Амарбаясгалан намдаа, нэр дэвшигчдэдээ, өөртөө ялалт авчрах стратегиа боловсруулахаас эхлээд сонгуулиа удирдан чиглүүлэх гээд том ачаа бий.

2016 оноос хоёр ч удаагийн УИХ-ын сонгууль удирдаж намдаа үнэмлэхүй  ялалт байгуулсан, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг удирдаж мөн л ялалт байгуулсан гээд Д.Амарбаясгаланд нам доторх гавьяа их. Энэ хэрээр түүнийг төрийн албаны томилгоо болон намаас хийгддэг томилгоо, аливаа асуудалд том үүрэгтэйгээр оролцдог гэх нь бий. Тиймээс ч тэр намынхаа түүхэнд парламентын сонгуульд гурван удаа намаа удирдаж, ялалт байгуулсан генсекээр бичигдэхээр ийн ажилдаа албан бусаар орсон. Угтаа бол Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын даргаа томилогдсоны дараа генсекийн ажлаа өгөх, өгүүлэх асуудал нь МАН дотор яригдаж, Ерөнхийлөгчийн зүгээс Тамгын газрын дарга Я.Содбаатарт авч өгөх асуудал ч хөндөгдсөн байдаг. Гэвч Д.Амарбаясгалан намын Ерөнхий нарийн бичгийн даргын албаа хүлээлгэж өгөхгүй 2024 оны сонгуулиа удирдаж, УИХ-ын сонгуулийн дараа авахаар тохиролцоо удирдлагын түвшинд хийгдсэн.

Улс төрийн хүрээнд Д.Амарбаясгаланг “сайн стратегич” гэж тодорхойлох нь бий.

Парламентад хоёр удаа үнэмлэхүй ялалт авчирсан, сүүлийн гурван ч сонгуульд ялагдал хүлээсэн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт авчирсан нь түүнийг ийн тодорхойлоход хүргэсэн байхыг үгүйсгэхгүй. Олон ялалт авчирсан түүний стратегийн нүүдэл энэ удаад үнэмлэхүй ялалт авчрах уу эсвэл гэдгийг бид удахгүй харах болно.

АН: “ЗӨӨЛӨН” ДАРГЫН ТАЛ АЛДДАГГҮЙ ГЕНСЕК

“Эвлэж өгөхгүй” Ардчилсан намын гал тогоог барих хүнээр Э.Одбаяр томилогдсон. Одоогоор Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаярыг жинхлээгүй бөгөөд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй. Э.Одбаярын хувьд Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан,  намын дэд даргаар томилогдож байсан нэгэн.

Сүүлийн хоёр ч удаагийн сонгуульд ялагдал хүлээсэн Ардчилсан нам  фракциудын тэмцэл, хагарлаас үүдэж эвлэж, нэгдэх гэж багагүй хугацаа зарцуулсан ч энэ удаад нэгдэж, намын даргаа сонгосны дараа намын удирдлагын бүтцийг томилсон. Л.Гантөмөр 15 дэд даргатай болсон нь намын бүх фракцийн төлөөллийг багтаасан томилгоо болсон. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг томилно гэсэн мэдээлэл явж байсан ч фракциудын тохиролцоо өөрчлөгдөж, дэд дарга Э.Одбаярыг генсекийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон.

Фракциудын ойлголцлыг нэгтгэх, Х.Баттулга, Л.Гантөмөр хоёрын ойлголцол, нэгдлийг хангаж чадах хүн гэж сонгосон байж мэднэ.

Нам дотроо бол Э.Одбаяр олон фракцид “хамаардаг”.  Нэг хэсэг намын дарга С.Эрдэнэтэй гар барин ажиллаж байснаа Х.Баттулгын фракцид нэгдсэн нь түүнийг Женкогийн тал генсекээ авсан гэх дүгнэлт хийхэд хүргэсэн биз ээ. Зарим нь энэ томилгоог “МАН-ын БЭТ” гэж тодорхойлж, жиг жуг гэлцэх нь ч бий. Гэвч тэр генсекийн үүргээ гүйцэтгэж, сонгуулийн бэлтгэлдээ орчихсон. Найман жил сөрөг хүчин хийсэн Ардчилсан намыг хүчтэй сөрөг хүчин байж чадахгүй байна гэдгийг олон нийт шүүмжилсээр ирсэн.

Гэхдээ “зөөлөн”  намын дарга Л.Гантөмөр, Э.Одбаяр нарын хослол одоохондоо хүчтэй сөрөг хүчний ажлаа хийхээс илүү намын дотоод эв нэгдэл, сонгуулийн стратеги боловсруулах, ямар тактик барьж, найман жил засагласан МАН-тай өрсөлдөх вэ гэдэгт анхаарлаа хандуулж буй гэх.

Мэдээж, ял, гавьяагаа хамт үүрэлцэх учраас тэдний хоршил хэрхэн өрнөхийг Ардчилсан нам дотор төдийгүй монголчууд хүлээж, харж буй. Ардчилсан нам дотор  тэдний хоршил удаан үргэлжлэхгүй гэсэн яриаг албан бусаар гаргаж байгаа ч одоогийн нөхцөлд намын эв нэгдлээ хангаж, фракциудын эеийг хангалттай хангаж байгаагаас нь харвал холоос шидсэн чулуу биш гэдэг нь уншигдаж болох.  УИХ-ын сонгууль хаяанд ирсэн энэ цагт удирдлагын багаа өөрчилж, шинэчлэх нь ялангуяа найман жилийн дараах том сорилтод үр дүн авчрахгүй болов уу. Түүнийгээ ч Ардчилсан намынхан мэдэж буй биз ээ. Тиймээс сонгуулийн өмнө түүнийг жинхэлж, сонгуулиа удирдаж орох болов уу гэсэн таамаг улс төрийн хүрээнд өрнөж буй.

Одоо Ардчилсан намд ч, Л.Гантөмөр, Э.Одбаяр нарт намдаа олон суудал авч, намдаа олон санал авах вэ гэдэг ямар стратеги, тактикаа хэрэгжүүлж, шидэмгий, хурдтай ажиллахаас өөр цаг хугацаа ч үлдээгүй.

ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ:  ХУУЧИН УЛСТӨРЧИЙН ШИНЭ СТРАТЕГИ

Энэ удаагийн сонгуульд МАН, Ардчилсан намтай эн тэнцэн өрсөлдөх Үндэсний эвслийг байгуулсан хүн бол Н.Номтойбаяр. Н.Номтойбаяр бол МАН-ын бүтээгдэхүүн. Гэвч тэр намынхаа удирдлагатай зөрчилдөж, намын даргынхаа ах нарыхаа тэмцсэнийхээ хариуд намаасаа хөөгдөж, шоронд орсон “хуучин” улстөрч боловч 2024 оны сонгуульд тэр эргэн ирэхдээ шинэ төлөвлөгөө, шинэ стратегитай улс төрд орж ирэв.

Хуучин улстөрчийн шинэ стратегийн төлөвлөгөө эртнээс бичигдсэн гэлтэй. УИХ-ын сонгуулийн тойргийг томсгож,  холимог тогтолцоогоор сонгууль зохион байгуулахыг тэр эртнээс мэдэж байсан мэт Улсын дээд шүүхийн бүртгэлээр гуравдугаарт бичигддэг Монголын ногоон нам, 13 дугаарт бичигддэг Монголын үндэсний ардчилсан намуудыг нэгтгэж, Үндэсний эвсэл байгуулсан.

Намуудын нэгдэл учраас эвсэлд намын Ерөнхий нарийн бичгийн дарга байхгүй бөгөөд Н.Номтойбаяр өөрөө сонгуулиа удирдаж орно. Өөрөөр хэлбэл, Н.Номтойбаяр намаа ч тэргүүлнэ, гал тогоогоо ч барина гэсэн үг.

Улс төрд гуравдагч хүчин болж орж ирж байгаа Үндэсний эвслийн хувьд энэ удаагийн сонгуульд гол өрсөлдөгчдийн нэг байх болов уу гэсэн таамаг бий. Учир нь Н.Номтойбаяр өөрөө улс төрд шинэ хүн биш. Тиймээс энэ удаад Н.Номтойбаярын стратеги ямар байх бол, ямар тактикаар сонгуульд оролцох вэ гэдэг нь анхаарал татаж буй. Мэдээж улс төрийн хувьд, хувь улстөрчийн хувьд түүнийг дагах олон асуудал байгаа ч тэр энэ удаад намуудыг нэгтгэж, төлөөлж байгаа учраас улс төр дэх гуравдагч хүчний орон зайг бий болгох нь чухал гэдгээ зарлаж буй.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд МАН, Ардчилсан нам гэсэн хоёр нам ээлжилж, Засгийн эрх, төр барьж байгаа учраас Монголын улс төрд шинэ, хүчтэй улс төрийн хүчин бий болгох түүний зорилго нь парламентын тогтолцоотой улсад зөв гэдгийг түүний төлөвлөгөөнөөс харж болохоор.

Нөгөө талд Н.Номтойбаярыг улстөрчөөс гадна бизнесийн төлөөлөл гэж харах нь бий. МАК-ын эзэн гэдэг утгаар нь томоохон бизнесменүүд түүнийг "түших" нь т тодорхой учраас ийн тодорхойлж харж болно. Дөрвөн жил завсарлаж, эрдэм номын мөр хөөсөн Н.Номтойбаяр энэ удаад шинэ стратеги төлөвлөгөөтэй усл төрийн замналаа эхлүүлж, инэгхдээ гуравдагч хүчний орон зайг нөхөх тактик нь зөв бөгөөд улс төрийн хувьд ч онох тоглолт байж болно. Одоо Н.Номтойбаяр намаасаа ямар хүмүүсийг нэр дэвшүүлэх вэ гэдгээс бүх зүйл хамаарна. Улс төрд ганц лидертэй "жижиг" намууд олон учраас тэдний хувь заяаг давтах уу эсвэл хүчтэй бүрэлдэхүүнтэй, сонгогчдод сонгох эрх олгосон нэр дэвшигчдийн санал болгохоос түүний хувь заяа тодорхойлогдоно.

ХҮН: ГАНЦ ЛИДЕРТЭЙ НАМЫН ТУРШЛАГАГҮЙ ГЕНСЕК

ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн дарга П.Ганзориг.  Хөдөлмөрийн үндэсний нам 2020 оны УИХ-ын сонгуульд оролцож байсан бөгөөд тус намаас Т.Доржханд УИХ-ын гишүүнээр сонгогдсон байдаг. Харин тус намын дарга Б.Найдалаа байсан юм. Гэвч Т.Доржханд, Б.Найдалаа хоёр улс төрийн зам салж, Т.Доржханд намаа авч үлдэж, ХҮН нэртэй болгож, улс төрд үйл ажиллагаа явуулж буй.

Т.Доржханд ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн даргаар П.Ганзоригийг томилсон байдаг. Түүний хувьд НИТХ сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж, сонгогдсон байдаг.

Улс төрийн гуравдагч хүчин гэгдэж байсан ХҮН нам энэ удаагийн сонгуульд суудлаа нэмэх тактик барьж буй. Гэвч кандитатуудын хувьд сонголт тун муу, дээрээс нь Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дараалал бүр хойшоо бичигдсэн бэрхшээлүүд их бий. Өнгөрсөн 2020 оны сонгуулиар нэг суудал авч чадсан учраас энэ удаад тэд найдвараа алдахгүйн тулд зөв хөдлөх учиртай. МАН-ын "халаас"-ны нам гэгддэг ХҮН зөвхөн намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржхандын нэр төрөөр сонгуульд орно гэвэл тун таагүй үр дүн гарна. Генсек П.Ганзоригийн хувьд бусад намын генсекүүдийн хажууд "жижиг" улстөрч учраас намын даргын харизм, имижээр сонгуульд орохоос өөр гарцгүй.

ХҮН-ийн генсекийн хувьд улс төрийн гуравдагч хүчний улс төрийн тоглогч биш учраас "найдлага" багатай ч одоогийн намын даргын рейтинг, тойрогт тохирох тактикаар сонгуульдах болов уу гэсэн таамаг улс төрийн хүрээнд бий.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

СҮГСЭЛЗҮҮР 2024-04-17 203.98.76.4

“ Засгийн АРД ТҮМНЭЭ ХАРЖ ҮЗЭХ ҮЙЛДЭЛ БОЛГОН НЬ ЗАСАГЛАГЧДЫН ТОМООХОН БИЗНИС, АВИЛГА ХУЛГАЙ ШАМШИГДУУЛЛЫН УНАЦ ИХТЭЙ ТОМ АГУЙ “ гэж юнээээн…..ӨӨРӨӨ Л ГАНЦХАН ДИПТААТ болохын төлөөө УЛс орноо Хорлохооо болиосой Аль нАмын Горилогсод

Avatar

Барт 2024-04-17 75.190.35.176

Энэ удаагийн сонгуульд Үндэсний эвслийг дэмжинэ. Маш зөв бүрэлдэхүүнтэй явж харагдсан Хуучин улс төрчид туршлагатай Бас Шинжлэх ухааны докторууд мэдлэгтэй боловсролтой хаа ч яваад орсон нүүр бардам хэл устай Эдийн засагчид эх орны хөгжлийн гарц хаана байгааг хэлж чаддаг Газар тариалангийн болон ХАА салбарын хүмүүс Хөрөнгө оруулалтыг хийж чаддаг бизнесмен хүмүүс байсан шүү Тиймээс Үндэсний эвсэлийг дэмжиж байна

Avatar

Болорчимэг 2024-04-17 75.190.35.176

Үндэсний эвслтйг дэмжиж байна МАН нас ч тур АН-аас тур салах цап Болсон

Avatar

Зочин 2024-04-17 202.179.27.227

Энэ Н. Номтойбаяр гэх залуу уг нь шударга хүн, Үүнийг гаргах ёстой. Энэ залууд өштэй улс төрч, нэр бүхий томчуул одоо хонзонгоо болих нь зүйтэй. наад хүн чин соёлтой элит гэр бүлд өссөн хүн.

Avatar

MOHX 2024-04-17 75.190.35.176

MANAN gaas salah tsag bolson. Ali ali ni zasag barij chadahgui bna

Ene udaad UNDESNII EBSEL iig demjij beina

Avatar

Нэргүй 2024-04-17 66.181.179.63

Ахын дүү ядаж үгийн алдаагаа шалгаж байгаач spellcheck bolor toli geed bgaa daa

Avatar

Нэргүй 2024-04-17 66.181.160.11

МАН 8 жил эрх бариад юу ч бүтээсэнгүй! Тиймээс АН гараасай? Гэтэл АН дотоод "хорт хавдар" ( оросын хорлон сүйтгэгч)-таа идэгдээд хэвтэрт орсон тул найдлагагүй! Аливаа олонлог (байгууллага, хамт олон)-ийн нэр хүндийг ёроолд тултал унагахад ганц маш муу хүн л хангалттай байдаг юм!!! Цаана нь мянган мундагууд байгаад огт нэмэргүй!! 5 литр цагаан будган дээр 100 грамм хар будаг хийхэд өнгө нь ямар болдог билээ??

Avatar

Нэргүй 2024-04-17 195.175.16.182

Uhsen hatsani shigshee bag. Avilgalchid hulgaichuud.

Avatar

Нэргүй 2024-04-17 66.181.180.78

унаж яваагүй гүйж яваа хүн унах эрсдэлтэй, харин уначихаад босоод гүйж буй хүн хаана гишгэхээ харчихсан буй заа.

Avatar

Нэргүй 2024-04-17 202.131.225.242

Амарбаясгалан яаж одоо хүртэл байгаад байгааг ойлгомжгүй. Эрдэнэс тавантолгой дээр босож ирсэн. Тэгчихээд анд нөхдөө шоронд суулгачихаад. Юу ч болоогүй мэт зүгээр явж байдаг. Монгол Ардын Нам нь мэдэж байгаа мөртлөө юу ч хийж чададгүй бас л сонин тогтолцоо тохиролцоо гэх үү.

Avatar

Зочин 2024-04-17 202.126.94.99

Эрс шинэчлэл хэрэгтэй. Хариуцлагагуй, хяналтгуй, бодлогогуй шоучин засаг уугээр дуусах болтугай!!!

Avatar

Сараа 2024-04-17 66.181.178.209

Монголчуудаа элгээр нь хэвтүүлсэн МАН аас салах цаг болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж