Израиль улс Ираны халдлагын эсрэг хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн. Тус улсын Гадаад хэргийн сайд хэлэхдээ "Бид Ираны эсрэг дипломат довтолгоо явуулж байна. Энэ хүрээнд өнөө өглөө 32 улсад захидал илгээлээ. Мөн Гадаад хэргийн сайдууд, дэлхийн нэр хүндтэй хүмүүстэй ярилцаж, Ираны пуужингийн төсөлд хориг арга хэмжээ авахыг шаардсан. Цаашилбал, Ираны Исламын хувьсгалын харуулын корпусыг террорист байгууллага гэж зарлах нь Ираныг хазаарлах, сулруулах арга зам мөн. Хэтэрхий оройтохоос нь өмнө Ираныг одоо л зогсоох ёстой" гэжээ.
Харин Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси хэлэхдээ, "Манай улсын ашиг сонирхлын эсрэг өчүүхэн ч гэсэн арга хэмжээ авбал бид хатуу бөгөөд өргөн цар хүрээтэй арга хэмжээ авна" гэв.
Ямар нэгэн хариу арга хэмжээ авах гэж байна гэсэн мэдээлэл нэмэгдэж буй энэ үетэй зэрэгцэн Израилийн дайны сайд нарын танхим 24 цагийн дотор хоёр дахь удаагаа хуралдлаа. Хариу арга хэмжээг хэзээ, хэрхэн хийх тухайд гишүүд санал зөрөлдсөн тухай мэдээлэл ч байна. Израилийн сайд нар АНУ-тай хамтран ажиллахыг хүсч буй Цагаан ордны албан тушаалтнууд Ираны эсрэг ямар нэгэн цэргийн ажиллагаанд оролцохгүй гэдгээ тодорхой мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ