Найзыгаа дэмжих гэж ирээд өөрөө WNBA-д сонгогджээ

Найзыгаа дэмжих гэж ирээд өөрөө WNBA-д сонгогджээ

Найзыгаа дэмжих гэж ирээд өөрөө WNBA-д сонгогджээ

WNBA-ийн энэ оны драфт болж, өнгөрлөө. Коллежийн сагсан бөмбөгийн шилдэг эмэгтэй сагсан бөмбөгчид мөрөөдлөө биелүүлж, мэргэжлийн лигт хөл тавив.

Таамаг ёсоор Индиана Февер баг тэргүүн сонголтоор Айовагийн их сургуулийн супер од, NCAA-ийн нэгдүгээр дивизоны эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгийн бүх цаг үеийн онооны лидер Кайтлин Кларкыг сонгожээ. Түүний гурван онооны шидэлт, оноо авах, довтолгоо найруулах чадвар хосгүй гэнэ.

Харин хоёр дахь сонголтоор Лос Анжелес Спаркс баг Стэнфордын их сургуулийн төвийн тоглогч Камерун Бринкийг сонгов. Өнгөрсөн улирал 3.7 хаалт дунджилсан тэрбээр Стефен Көрритэй тун ойр нэгэн. Тэгвэл гурав дахь сонголтоор Чикаго Скай баг Камилла Кардосог, дөрөв дэх сонголтоор Лос Анжелес Спаркс баг Рикиа Жексонг, тав дахь сонголтоор Даллас Уингс баг Жэйси Шелдонг тус тус сонгожээ.

Хачирхалтай нь, дээгүүр сонгогдоно гэж байсан Анжел Рийс долоо дахь сонголтоор Чикаго Скай багт очжээ.

Драфтын дөрөв дэх сонголт Рикиа Жексон 2019 онд Улаанбаатарт болсон 3х3 сагсан бөмбөгийн 18 хүртэлх насны дэлхийн аваргад АНУ-ыг төлөөлөн оролцож, алтан медаль хүртэж байсан билээ.

Дээрх үйл явдлаас гадна нэгэн онцгой мөч тохиожээ. Тодруулбал, Айовагийн их сургуулийн тамирчин Кэйт Мартин WNBA-д драфтын 18 дахь сонголтоор Лас Вегас Эйс сонгогджээ. Тэрбээр угтаа Нью-Йорк хотод багийнхаа хамтрагч Кайтлин Кларкыг дэмжих гэж ирсэн гэнэ. Гэвч төсөөлөөгүй байдлаар багт сонгогдож, мөрөөдлөө биелүүлжээ.

Тэрбээр энэ талаараа "Яг одоо маш олон мэдрэмж төрж байна. Энд байгаадаа үнэхээр баяртай байна. Би энд Кайтлиныг дэмжих гэж ирсэн. Гэхдээ өөрийнхөө нэрийг дуудуулна гэж найдлага тавьж байсан. Би зүгээр л боломж хүссэн. Одоо боломжоо авлаа. Үнэхээр догдолж байна" гэжээ.

Айовагийн их сургууль NCAA-д түрүүлснээс гадна Кайтлин, Кэйт хоёр 1998 оноос хойш нэг сургуулиас нэг онд WNBA-д драфтаар элсэн орсон анхны хамтрагчид болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

anduursan bna 2024-04-16 202.126.91.254

ene jil IOWA turuuleegui lde

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж