УДШ: Ж.Соронзонгийн гомдлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2024.04.16-нд нийтлэгдсэн

УДШ: Ж.Соронзонгийн гомдлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

УДШ: Ж.Соронзонгийн гомдлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ
Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн хэргийг 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр товложээ.  Хурлаар Ж.Соронзонгийн нэхэмжлэлтэй, Боловсрол, шинжлэх ухааны сайдад холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0918 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 221/МА2024/0097 дугаар магадлалтай захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хэлэлцэх юм.
Энэ талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Зохион байгуулалтын газрын мэргэжилтэн Ч.Мөнхчулуун өмнө нь мэдээлэхдээ "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хоёрдугаар сарын 6-нд Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонд холбогдох хэргийг хэлэлцээд анхан шатны шүүх рүү буцаасан байгаа.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад шаардлагатай нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулалгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу энэхүү магадлал маань 14 хоногийн дотор албажиж гарах бөгөөд энэ магадлалыг эс зөвшөөрсөн тал 14 хоногийн дотор Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрх нь нээлттэй” гэдгийг мэдээлж байв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж