ОХУ-ын гадаад хэргийн сайд Михаил Мишустин " Москва болон Минск хориг арга хэмжээг үл харгалзан хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна" гэж мэдэгдлээ. Тэрбээр Беларусийн ерөнхий сайд Роман Головченкотой хэлэлцээр хийх үеэрээ "Орос, Беларусь улсууд хориг арга хэмжээ улам хүндэрч буйг үл хамааран хамтын ажилгаагаа тууштай бэхжүүлж байна. Бид нэгдүгээр сарын 29-нд Санкт-Петербургт Төрийн дээд зөвлөлөөс баталсан Холбооны улсын хэлэлцээрийг ирэх гурван жилд хэрэгжүүлэх удирдамжийг хамтран хэрэгжүүлнэ" гэв.
Тодруулбал, 2023 онд хоёр орны эдийн засгийн хамтын ажилгаа 4,2 их наяд рубльд хүрч дээд амжилт тогтоожээ. Оросын тээврийн дэд бүтцийг Белагрусь ашиглан олон улсын зах зээлд бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн ба 2022 онтой харьцуулахад транзит тээвэр хоёр дахин нэмэгдэж 20 сая тоннд хүрсэн. Беларусийн ерөнхий сайд Роман Головченко хоёр орны эдийн засаг аюулгүй байдлын өндөр түвшинг харуулж байна гэж тэмдэглэв. Тэрбээр "Манай улс орнууд хүнд нөхцөлд ноцтой тэсвэр тэвчээрийг харуулсан. Манай эдийн засагт бий болсон аюулгүй байдлын хэмжээ нэлээд өндөр байна. Орос, Беларусийн аль алинд нь тулгараад буй бүх сорилтыг үл харгалзан хоёр улс дотоод болон гадаадад харилцаандаа маш сайн анхаарч байна" гэжээ. Головченко 2023 оны эцэс гэхэд хоёр орны ДНБ өссөнийг дурдаж, харилцаа худалдаа өнгөрсөн онд 53 тэрбум ам.доллар давж, 6.5 хувиар өссөнийг онцолжээ. "Эдгээр эерэг хандлага, үзүүлэлт 2024 онд мөн адил үргэлжилсээр байна. Сүүлийн хоёр сарын үр дүнгээс харахад өнгөрсөн оны амжилттай ижил төстэй үзүүлэлт гарсныг бид мөн харж байна" гэж Головченко хэлэв.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ