Б.Энхбаяр: Би нэр дэвшинэ, манай нам нэг хүний өмч биш

Хуучирсан мэдээ: 2024.04.16-нд нийтлэгдсэн

Б.Энхбаяр: Би нэр дэвшинэ, манай нам нэг хүний өмч биш

Б.Энхбаяр: Би нэр дэвшинэ, манай нам нэг хүний өмч биш

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяраас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


Тэрбээр "13 настай охиныг дөрвөн настай хүчиндсэн гэмт хэрэг нь бүх насаараа хоригдох ялтай. Тухайн этгээдүүдийн асуудал мөрдөн шалгагдаж байгаа. Дөрвөн цагдаа бага насны хүүхэд хүчиндсэн гэх мэдээлэл нийгмийн цочроосон. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулж болохгүй. Энэ нь гэмт хэрэгт тооцогддог. Мөн гэмт хэргийг шалгах ажиллагаанд би оролцдоггүй. Цагдаагийн байгууллага дотор сайн муу аль аль нь бий. Мөн иргэн Р.Базарыг ямар асуудлаар саатуулсан мэдээлэлгүй байна. Хоёр жилийн өмнө Р.Базар нь Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-д нийт 78 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон юм билээ. Уг шүүхийн шийдвэрийг тухайн этгээд хэрэгжүүлээгүй гэсэн гомдол хохирогчийн талаас ирсэн. Одоогоор 64 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, үүнээс болж хоригдсон эсэхийг мэдэхгүй" гэсэн юм.

-Та УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?

-Дэвшинэ дүүрэгтэй дэвшинэ.

-Таныг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга дэвшүүлэхгүй гэсэн гэх албан бус мэдээлэл байна?

-Манай нам нэг хүний өмч биш.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
7
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж