Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2024.04.16-нд нийтлэгдсэн

Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оноолоо

Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оноолоо
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 12.1 дүгээр зүйлийн 4, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.7-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ганбаатарын Гантулгад холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч хаалттайгаар хянан хэлэлцэв.
  • Шүүгдэгч Ганбаатарын Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүн хулгайлах” гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд,
  • Хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хүчиндэх” гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд,
  • Хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.7-д зааснаар “Онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор хүнийг алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
  • Шүүгдэгч Г.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.7-д зааснаар бүх насаар нь хорих ялаар,
  • Хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар бүх насаар нь хорих ялаар,
  • Хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.7-д зааснаар оногдуулсан бүх насаар нь хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан бүх насаар нь хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гантулгад оногдуулсан бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
ШҮҮГДЭГЧ Г.ГАНТУЛГАД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭЭР ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА

Дорноговь аймагт 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хохироосон хэргийн анхан  шатны шүүх хурал өнөөдөр /2024.04.16/ Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд болж байна. Шүүх бүрэлдэхүүн эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж байна.

Шүүх хурал өмнө нь 2024 оны гуравдугаар сарын 29-нд товлогдсон ч хохирогчийн талаас өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг ханган, өнөөдрийг хүртэл хойшлох шийдвэрийг гаргасан юм. Шүүгдэгч Г.Гантулгад Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/, 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/, 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн гэдгийг хуулийн байгууллагаас мэдээлсэн.

Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдүгээр сургуулийн зүүн талын орон сууцны хорооллын байрнаас хичээлдээ явахаар 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр гэрээсээ гарсан 12 настай охин сураггүй алга болж, эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан. Охиныг эрлийн багийнхан гурав хоног хайж, цогцсыг нь олсон байдаг. Тодруулбал, эрлийн багийнхан 12 настай охины цогцсыг Дорноговь аймгийн Мандах, Өмнөговь аймгийн Манлай сумын чиглэлээс олж, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж