Фүкүшима станцын оператор дахин нэг станц ажиллуулахаар төлөвлөж банйа

Фүкүшима станцын оператор дахин нэг станц ажиллуулахаар төлөвлөж банйа

Фүкүшима станцын оператор дахин нэг станц ажиллуулахаар төлөвлөж банйа

Фүкүшима атомын цахилгаан станцын оператор компани 2011 онд болсон гамшгийн дараа анх удаа станц ажлуулах зөвшөөрөл авсан байна. Тодруулбал,  "Tokyo Electric Power Company Holdings" буюу "TEPCO"  нь Ниигата дахь Кашивазаки-Карива атомын цахилгаан станцын долоодугаар реакторт цөмийн түлш ачих зөвшөөрлийг Цөмийн зохицуулалтын газраас авсан. Түлш ачих явц дөрөвдүгээр сарын 15-ны Даваа гаригт эхэлсэн ба 872 иж бүрдэл түлшний угсралтыг ачихад хэдэн долоо хоног шаардагдах төлөвтэй байна.

Фүкүшима цахилгаан станц 2011 онд болсон газар хөдлөлтийн улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Үүнээс улбаалан  дэлхийн хамгийн томд тооцогддог  Кашивазаки-Карива станц 2012 оноос хойш идэвхгүй байсан.

Кашивазаки-Карива дахь зургаа, долоодугаар  реакторууд 2017 онд аюулгүй байдлын туршилтад орсон боловч 2021 онд хамгаалалтын хэд хэдэн асуудал илэрсэн тул дахин эхлүүлэх бэлтгэлийг түр зогсоожээ. Цөмийн зохицуулалтын газраас станцын үйл ажиллагаанд тавьсан хоригийг дөрвөн сарын өмнө цуцалсан.  "TEPCO" компанийн хувьд 2011 онд болсон байгалийн гамшиг нь их хэмжээний санхүүгийн хохирол учруулсан юм.  Фүкүшимагийн гамшигт нэрвэгдсэн оршин суугчдад нөхөн олговор олгох болон станцыг ашиглалтаас гаргах зардал  нь компанийн эдийн засагт сөргөөр нөлөөлсөн тул "TEPCO"  дахин атомын цахилгаан станцыг аюулгүй ажиллуулах олон нийтийн итгэлийг сэргээхээр тэмцэж байна. Ерөнхий сайд Кишида Фумиогийн засгийн газар цөмийн эрчим хүчнээс татгалзах өмнөх төлөвлөгөөгөө цуцалж , тус  хэрэглээг дахин нэвтрүүлэхээр зорьж байна.

ЭХ СУРВАЛЖ:ABCNEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж