147-р сургуулийн хордсон сурагчид шинжилгээ өгч байна

147-р сургуулийн хордсон сурагчид шинжилгээ өгч байна

147-р сургуулийн хордсон сурагчид шинжилгээ өгч байна

НЭМЭЛТ 

Цагдаагийн байгууллагад Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ерөнхий боловсролын 147 дүгээр сургууль дотор нулимс асгаруулагч цацсан юм шиг байна, хүүхдүүдийн хоолой боогоод байна” гэх дуудлага, мэдээлэл өнөөдөр 10:43 цагт ирснийг хүлээн авч, шалгалтын ажиллагааг явуулж байна. Урьдчилсан байдлаар тус сургуулийн сурагч биедээ авч явсан "Нулимс асгаруулагч" мэт хий төлөвтэй зүйлийг ангийнхандаа сонирхуулах зорилгоор цацсан нөхцөл байдал тогтоогдож, тус сургуулийн сурагч, ажилтан, алба хаагчдын толгой өвдсөн, нулимс нь гоожсон, нүд хорссон гэх зовиуртайгаар эмнэлгийн байгууллагын тусламж аваад байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна гэлээ.

Сурагчид эмнэлгийн яаралтай тусламж авч, нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэж байна гэдгийг ар гэрийнхнийх нь зүгээс хэлэв.


Баянзүрх дүүргийн 147 дугаар сургуулийн сурагчид ангидаа хордсон байж болзошгүй шинж тэмдгээр яаралтай тусламж авч байна.

Хүүхдүүдийн ар гэртэй холбогдоход "хүүхдүүдийн биеийн байдал тогтворжоогүй. Хордлогын шинж тэмдэгтэй яг одоо яаралтай тусламж авч байна. Биеийн ерөнхий үзлэг хийж дууссаны дараа мэдээлэл өгнө" гэлээ.

Хордсон хүүхдүүд нь есдүгээр анги бөгөөд нэг ангийн сурагчид байсан байна. Ар гэрийнхнийх нь хэлж байгаагаар хүүхдүүд нь хийд хордсон байж болзошгүй байна. Учир нь хордсон гэх хүү гэрийнхэндээ ангийнх нь хүүхэд нулимс асгаруулагч цацаад улмаар нулимс нь гоожиж, толгой нь эргэсэн гэжээ.

Хүүхдүүдийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Монгол-Японы нэгдсэн эмнэлэг, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн. Хүүхдүүд эмнэлэгт хүргэгдээд цаг гаруйн хугацаа өнгөрч байгаа бөгөөд шаардлагатай анхны тусламж авсны дараагаар нэгдсэн шинжилгээ өгөх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

з 2024-04-16 202.126.89.208

за одоо т*******т үйлдэлд багаасаа бэлтгэгдэж байгаа бололтой. нөгөө тагнуулын байгууллагаас шалгаж байгаа болов уу

Avatar

Нэргүй 2024-04-16 139.5.219.209

ЭЦЭГ ЭХЭД НЬ ХАРИУЦЛАГА ТООЦ.

Avatar

МОНГОЛ ХҮН 2024-04-16 202.179.26.243

Эргүү хар малнууд юм даа. Энэ БОЛОВСРОЛЫН САЙД ГЭЖ НЭГ МААГУУ НӨХӨР БАЙХ ШИГ БАЙНА АА. НААД СУРГУУЛИУД ДЭЭР ЧИНЬ ЗАХИРАЛ ЭРХЛЭГЧ НИЙГМИЙН Ч БИЛ ҮҮ АЖИЛТАН ГЭЭД…. АНГИ УДИРДСАН БАГ ЭНЭ ТЭР ГЭЭД ЗӨНДӨӨ БОЛОВСОН ХҮЧ БАЙНА. ОНЦГОЙ БАЙДЛААС ХҮМҮҮС УРЬЖ АВЧИРААД СУРГАЛТ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БОЛДОГГҮЙ ЮМ УУ?

Avatar

Зочин 2024-04-16 64.119.29.46

Ийм тохиолдолууд гараад байх юм эцэг эхүүд хүүхдүүдэдээ хараа хяналт сайн тавьж хий ашиглаж бгаа хүүхдүүдэд ийм нулимс асаргуулагч сургууль дээр авчирч ашиглаж болохгүйг сайн хэлэхгүй бол сургуулиараа хордож хүүхдүүд эндэх аюултай бна шүү дээ яагаад ганц сургуулийн захиргаа хариуцах юм бас сургуулийн багш үүдний харуулуудад сонор сэрэмжтэй байхыг онцгой анхааруулахгүй бол сургуулиарай хордох аюул бна шүү дээ онцгой анхаараа ч энэ бол аюул шүү дээ

Avatar

Зочин 2024-04-16 66.181.167.4

Иймэрхүү хэрэг удаа дараа гараад л байх, цагдаа, тагнуул энэ тэр нь юу хийж байдаг юм бол доо, нийгэмд тогтворгүй байдал үүсгэх гэсэн санаатай үйлдлүүд ч байж болох

Avatar

Нэргүй 2024-04-16 59.153.113.41

энэ олон гэмгүй хүүхдүүдийг хороохыг санаархсан гэмт хэрэг бна ш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж