Олимпийн нээлтийг Сена мөрөн дээр хийхгүй байж магадгүй

Олимпийн нээлтийг Сена мөрөн дээр хийхгүй байж магадгүй

Олимпийн нээлтийг Сена мөрөн дээр хийхгүй байж магадгүй

Парис-2024 зуны олимпийн нээлт долдугаар сарын 26-нд болно. Олимпийн нээлтийн ёслол Сена мөрөн дээр болох бөгөөд энэ нь төв цэнгэлдэх хүрээлэнгээс гадна наадмыг нээж буй анхны тохиолдол юм.

Гэвч Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Даваа гаригт мэдэгдэхдээ аюулгүйн байдлын асуудалтай холбоотойгоор нээлтийг цэнгэлдэх хүрээлэн рүү шилжүүлж магадгүйг хэллээ.

Олимпийн наадам үзэхээр олон сая хүн Францад ирэх тул тус улс өндөржүүлсэн бэлэн байдалтай байна. Нээлтийн ёслолын үеэр тамирчдыг тээвэрлэсэн завьнууд Сена мөрнөөр зургаан км үргэлжлэх парад болон хөвнө гэж төлөвлөсөн. Үзэгчид мөрний эргээс энэхүү ёслолыг үзнэ. Ойролцоогоор 10500 тамирчин Францын нийслэлийн төв хэсгээр завьтай парадад оролцоно.

Энэ талаар ерөнхийлөгч Макрон хэлэхдээ "Задгай талбайд болох арга хэмжээний аюулгүй байдлыг хангаж ажиллахын тулд Францын хууль хүчнийхэн өндөр түвшинд бэлтгэж байна. Гэвч аливаа эрсдэл байгаа гэж үзвэл арга хэмжээний үндсэн агуулгыг үл харгалзан өөр сонголт хийнэ. В, С төлөвлөгөөнүүд бий. Аюулгүй байдлын эрсдэлийг харгалзан үзэж Сена мөрөн дээрх парадын маршрутыг богиносгож болно. Аль эсвэл "Стад де Франс" цэнгэлдэх хүрээлэнд дахин уламжлалт нээлтийн арга хэмжээг зохион байгуулахаар ч шийдэж магадгүй" гэжээ.

Эргэн сануулахад, нээлтийн ёслолыг 600 мянган үзэгчид толилуулахаар төлөвлөсөн байсан ч мөн л аюулгүй байдалтай холбоотойгоор энэ тоог 50 хувиар бууруулсан билээ.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж