Хурдан төвийг 3 цэгт байгуулж, алслагдсан багт явуулын үйлчилгээ үзүүлэх машинтай болов

Хурдан төвийг 3 цэгт байгуулж, алслагдсан багт явуулын үйлчилгээ үзүүлэх машинтай болов

Хурдан төвийг 3 цэгт байгуулж, алслагдсан багт явуулын үйлчилгээ үзүүлэх машинтай болов

Төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор цахимд хэвшье “Digital first-D1” арга хэмжээг Хэнтий аймагт амжилттай зохион байгууллаа. Хэнтий аймгийн хувьд 2022 онд таван хүний бүрэлдэхүүнтэй төрийн цахим үйлчилгээний хэлтэс байгуулагдсан. Мөн цар хүрээгээ өргөтгөж гурван цэгт хурдан төвийг ажиллуулж байна. Тодруулбал,  зүүн бүсийн худалдааны төв, аймгийн Засаг даргын тамгын газрын нэг цэгийн үйлчилгээний төв, хүн ам олноор суурьшсан Бор-Өндөр суманд хурдан төвөөр дамжуулан иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж байна.

Мөн Улсын бүртгэлийн хэлтсийн үйлчилгээний танхимд "КИОСК" машин авто тээврийн үндэсний төвд 24 цаг ажиллах Хурдан төвийн "Киоск машин"-ыг тус тус суурилуулж долоо  хоногийн 24 цаг иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэж байна.

Түүнчлэн төрийн үйлчилгээний цахим хэлтсийн үйл ажиллагааг хэвийн явуулах байр, тоног төхөөрөмжөөр хангаснаас гадна алслагдсан сум, багт Хурдан төвийн үйл ажиллагааг хүргэх зорилгоор явуулын үйлчилгээ үзүүлэх автомашинаар хангажээ.

Хэнтий аймгийн есөн байгууллагын 71 төрлийн үйлчилгээг emongolia системээр дамжуулан иргэдэд үзүүлж байгаа бөгөөд E-Mongolia системд Хэнтий аймгийн 36 мянга гаруй иргэн бүртгэлтэй байна. “E-mongolia” системийн ач холбогдлыг иргэд олон нийтэд сурталчлан таниулснаар төрийн үйлчилгээг биечлэн авдаг иргэдийн тоо 2021 оноос 20 гаруй хувиар буурчээ. Мөн ЗДТГ-ын санаачилгаар орон нутгийнхаа Khentii.mn сайтыг шинэчилж аймгийн Засаг даргаас олгож байгаа 4 төрлийн тусгай зөвшөөрлийг шинээр олгох сунгах, үйлдлүүдийг цахим хэлбэрт шилжүүлснээр тусгай зөвшөөрөлтэй ААН-үүд 100 хувь цахимаар үйлчилгээ авч байна. Энэхүү сайтад тусгайлсан цэс нээж 18 сум 4 тосгоны 110 төрийн байгууллагыг холбосноор тогтоол шийдвэр, захирамж, тушаал, тендер, хөрөнгө оруулалтын мэдээллүүдийг ил тод болгосон юм. Үүнээс гадна Орон нутгийн өмчийн дуудлага худалдааны бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлж тухайн жил зарлагдсан бүх дуудлага худалдаанд оролцогчийг 100 хувь цахимаар бүртгэж байна. Энэ мэтчилэн төрийн үйлчилгээг цахимжуулах ажилд Хэнтий аймаг идэвх санаачилгатай ажилласны үр дүнд цахим ур чадварын бэлэн байдлын үнэлгээгээр улсдаа хоёрдугаарт орж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж