"Ангийн гаралтай эд эрхтэн товчоодоор нэвтрүүлж байгаа зөрчил их байна"

"Ангийн гаралтай эд эрхтэн товчоодоор нэвтрүүлж байгаа зөрчил их байна"

"Ангийн гаралтай эд эрхтэн товчоодоор нэвтрүүлж байгаа зөрчил их байна"

Экологийн цагдаагийн албанаас өнөөдөр /2024.04.16/ мэдээлэл хийж, товчоодоор хууль бус ангийн мах, түүхий эд, эд эрхтэн зөөвөрлөж байгаа зөрчил их илэрч байгааг анхаарууллаа. Улсын хэмжээнд 2024 оны эхний гурван сарын байдлаар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 680 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан нь урьд оны мөн үеэс 3,2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй нийт 146 үйлдэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 11,5 хувиар өсч, хэргийн илрүүлэлт 41,4 хувьтай байгааг ЭЦА-наас мэдээллээ.

Тус албанаас хотыг тойрсон шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хяналт шалгалтаар нийт 839 гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй 27, зөрчлийн шинжтэй 686 бүртгэдсэний дийлэнх хувийг хууль бус ангийн гаралтай түүхий эд, эд эрхтэн тэр дундаа хууль бусаар агнасан тарвага тээвэрлэсэн 329 зөрчил эзэлж байгаа бөгөөд Хөвсгөл, Ховд, Завхан аймгуудаас ирж байгаа тээврийн хэрэгслүүдээс хамгийн их илэрч байна гэв.

УХСАН НҮХЭН ДУНД НУУСАН ЭЗЭМШИГЧ ТОДОРХОЙГҮЙ 35 ТЕХНИК ХЭРЭГСЛИЙГ ОЛЖ ТОГТООСОН

Экологийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт хяналт шалгалт явуулж, таван байршилд нэр бүхий этгээдүүд бүлэг зохион байгуулалтад орж хууль бусаар ашигт малтмал олборлож байсан үйлдлийг илрүүлэн, дунд оврын техник хэрэгсэл очих боломжгүй гол ус, бартаа саадтай уулын мод, ухагдсан нүхэн дунд нууж байршуулсан эзэмшигч тодорхойгүй 35 техник хэрэгслийн талаар мэдээлэл цуглуулж, эзэмшигч этгээдүүдийг олж тогтоон Ерөө сумын цагдаагийн тасаг дээр илрүүлэн уулзалт хийн Бугант тосгоны төвд татан байрлуулах зохион байгуулалтын арга хэмжээг авсан.

Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал суманд хяналт шалгалт зохион байгуулж, мод бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий есөн аж ахуй нэгж хууль бусаар мод бэлтгэсэн байж болзошгүй үйлдлийг илрүүлэн 29 зил-131 машиныг битүүмжилсэн.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж