Нийслэлийн прокурорын газраас Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий найман иргэнийг хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй ажилд томилж, эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Мөн Төв аймгийн прокурорын газраас тусгай зөвшөөрөлгүйгээр орон нутгийн тусгай хэрэгцээний 7.18 га талбайд хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль орчинд 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Нийслэлийн прокурорын газраас Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал Д.Э нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий 8 иргэнийг хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй ажилд томилж, эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Д.Х нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий 105 иргэнд хууль бусаар Монгол Улсын иргэний гадаад паспорт гарган өгч, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын ажилтан Б.М нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 5000 м2 газар ашиглах эрхийн гэрчилгээ гаргаж өгөхөөр бусдаас хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 17.3 дугаар зүйлийн 1 /Залилах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Баян-Өлгий аймгийн прокурорын газраас тус аймгийн Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга М.А нь тус хурлын сул орон тоонд төрийн албанаас чөлөөлөгдөж байсан иргэнийг томилж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Төв аймгийн прокурорын газраас “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал В.Б, Уурхайн дарга В.Б нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр орон нутгийн тусгай хэрэгцээний 7.18 га талбайд хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль орчинд 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1, 3 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Чингэлтэй дүүргийн прокурорын газраас иргэн Г.М нь хууль бусаар археологи, палентологийн малтлага хийж, Н.Э, Н.П нартай бүлэглэн, малтлагаар олдсон соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулахаар завдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 /Хууль бусаар археологи, палентологийн хайгуул, малтлага хийх/, 25.5 дугаар зүйлийн 1 /Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.
Нэргүй 2024-04-16 202.21.109.14
цагаатгах саналтай шилжүүлсэн байх өөр чадах юм прокурор шүүхэд байх биш
ужуж 2024-04-16 59.153.112.106
Байгаль орчны яам яагаад хэдэн арван жил шинэчлээгүйгээс /арчаагүй хулгайч байдлаасаа болж/ бохироо Хатан туул гол руу цутгаж байгаа цэвэрлэх байгууламжийг шинэчлэх талаар огт дуугардаггүй юм? Энэ яам яагаад Хуучирсэн ТЭЦ-2 ба ТЭЦ-3-ын асар их утаа, жилд хэдэн мянган тонн үнс агаарт хаяж, байгаль орчин болон хүний эрүүл мэндийг сүйтгэж байгаа талаар огт дуугардаггүй юм? Энэ станцууд утааны шүүрээ сольчихгүй 40-50 жил УБ-ыг хордууллаашд. Үндсэн ажлаа ерөөсөө хийхгүй байсаар ирлээ.
өаөа 2024-04-16 59.153.112.106
Байгаль орчны яам яагаад хэдэн арван жил шинэчлээгүйгээс /арчаагүй хулгайч байдлаасаа болж/ бохироо Хатан туул гол цутгаж байгаа цэвэрлэх байгууламжийг шинэчлэх талаар огт дуугардаггүй юм? Энэ яам яагаад Хуучирсэн ТЭЦ-2 ба ТЭЦ-3-ын асар их утаа жилд хэдэн мянган тонн үнс хаяж байгаль орчин хүний эрүүл мэндийг сүйтгэж байгаа талаар огт дуугардаггүй юм? Утааны шшүрийг нь сольчихгүй 40-50 жил УБ-ыг хордууллаашд. Үндсэн ажлаа ерөөсөө хийхгүй байсаар ирлээ. Шинэ сайд асуудал дэвшүүлмээр бнаа..