Хезболла бүлэглэл Израилийн цэргүүдийг бөмбөгдсөн гэв

Хезболла бүлэглэл Израилийн цэргүүдийг бөмбөгдсөн гэв

Хезболла бүлэглэл Израилийн цэргүүдийг бөмбөгдсөн гэв
Israeli soldiers operate in the Gaza Strip amid the ongoing conflict between Israel and the Palestinian Islamist group Hamas, in this handout picture released on December 18, 2023. Israel Defense Forces/Handout via REUTERS THIS IMAGE HAS BEEN SUPPLIED BY A THIRD PARTY

Израилийн хилийн ойролцоох Ливанд дэлбэрэлт болсны улмаас хэд хэдэн Израилийн цэрэг шархадсан гэж "IDF" мэдэгджээ.  Энэ талаар Ливаны зэвсэгт Хезболла  бүлэглэл халдлага үйлдсэнээ хүлээн зөвшөөрч Даваа гаригт Ливаны нутаг дэвсгэрт нэвтэрсэн Израилийн цэргүүдийг онилж “тэсрэх төхөөрөмж” дэлбэлсэн гэж мэдэгдэв. Өмнөд Ливаны Тел Исмаилд уг хэрэг болсон ба  Израилийн цэргүүд Ливаны хилийг давж, эргүүл хийх үед халдлага болсон.  Израилийн Газын зурвас зургаан сарын турш хийсэн дайны дараа Хезболла анх удаа халдлага үйлдэв. Энэ нь Ираныг дэмжиж буй илрэл гэж шинжээчид үзлээ.

Израиль болон Хезболлагийн хооронд өрнөж буй тэмцэл  голдуу хилийн бүсэд өрнөж байна. Хезболла аравдугаар сарын 8-наас хойш  Газын зурваст байх палестинчуудтай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж ирсэн.  Израиль Газын зурваст 120 км хилийн дагуу бараг 4000 удаа дайрчээ.  Сүүлийн зургаан сарын хугацаанд Ливан дахь Хезболла болон бусад зэвсэгт бүлэглэлийн 295 дайчин, хүүхдүүд, эмч, сэтгүүлчид зэрэг 73 орчим энгийн иргэн Израилийн дайралтад амь үрэгдсэн байна. Олон улсын цагаачлалын байгууллагын мэдээлснээр Ливаны өмнөд хэсэгт болсон мөргөлдөөний улмаас 90 мянга гаруй хүн дүрвэсэн байна. Израилийн хувьд  хилээс 2 км  зайд орших 28 хот, тосгоны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийг уриалав. Хезболла бүлэглэл Израилийн эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа нь Газын зурваст хийсэн дайралт зогсох хүртэл үргэлжилнэ гэж мэдэгдэв.

Эх сурвалж: Aljazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-16 108.56.188.147

Эмээ уу тэнэгээ

Avatar

Нэргүй 2024-04-16 77.105.146.42

Урьд нь зөвхөн Арабын улсууд Израйлыг үзэн яддаг байсан бол одоо дэлхий даяараа Израйлыг үзэн яддаг боллоо.

Avatar

dfasdaff 2024-04-16 66.181.160.11

маньд ямар хамаа байхав…монголыг үзэн ядуулчих гээл байгаа муу…

Avatar

Нэргүй 2024-04-16 45.117.35.34

сүйрэл ойртоод ирлээ дайн бололгүй хямралаа зогсоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж