500 мянган тонн хадлан бэлтгэжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

500 мянган тонн хадлан бэлтгэжээ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан дуусч, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай мэдээлэл хийлээ. Тус хуралдаанаар хадлан тэжээл бэлтгэлтийн явц, үр тарианы хураалтын талаар мэдээлэл сонсч, зарим үүрэг даалгаврыг өгсөн байна.  Салбарын сайдын тодотгосноор энэ намар 60 мянган иргэн хадланд гарч, 500 мянган орчим тонн хадлан бэлтгэжээ. Зуншлага тааруу байсан аймгуудын малчдыг газрын гарц сайн гарсан газраас хадлан, тэжээлээ бэлтгэхэд нь дэмжлэг үзүүлсэн гэлээ. Мөн тариа хураалт 3000 орчим га талбайг хамраад байгаа бөгөөд Ерөнхий сайд С.Батболд ирэх амралтын өдрүүдэд ажлын явцтай танилцана гэв.

Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн чухал асуудал нь тариаланчдад хамааралтай юм байна. Монгол Улс энэ намар 330 мянган тонн үр тариа хураан авна гэсэн урьдчилсан тооцоо гаргаад буй. Үүнээс хэдийг нь улсын нөөцөд худалдаж авах, мөн тариаланчдаас нэг тонн үр тариаг хэдэн төгрөгөөр худалдаж авах талаар тооцоо хийн, ирэх долоо хоногийн лхагва гаригт хуралдах Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг салбарын сайдад үүрэг болгосон байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж