"CAPITALISM VS COMMUNISM": Төрийн өмч дарангуйллыг санхүүжүүлдэг?!

Капитализм VS Социализм

"CAPITALISM VS COMMUNISM": Төрийн өмч дарангуйллыг санхүүжүүлдэг?!

"CAPITALISM VS COMMUNISM": Төрийн өмч дарангуйллыг санхүүжүүлдэг?!

Байхгүй. Яагаад гэвэл капитализмын үндсэн гурван шалгуурыг бүрэн хангаж чадахгүй байгаа юм. Эхний шалгуур нь хувийн өмч, ба үүнийг хамгаалсан эрх зүй юм. Хоёрт, зах зээлийн систем буюу бизнесийн эрх чөлөөний тогтолцоо чухал. Гуравт хувьсал, шинэчлэл буюу тасралгүй өсөлт хөгжил өрнөж байх учиртай.

  1. Хувийн өмч, түүний эрх зүй.

Коммунист, социалист, феодалын болон боолын нийгмүүдэд хувийн өмч, түүний баталгаа гэж байсангүй. Социалист дарга, коммунист дарангуйлагч, харгис хаан, боолын эзэд эрх мэдэлдээ дулдуйдан бүхнийг эзэмшдэг байв. Жирийн иргэнд өөрийн гэсэн газар, оромж, үл хөдлөх хөрөнгө эзэмших эрх үгүй. Боолын нийгэмд боолууд үхтэлээ ажиллаад юу ч олж долоохгүй. Феодалын нийгэмд хамжлага ард эзэн ноёныхоо газарыг хагалж, малыг нь хариулж өгнө. Өөрсдөө өлбөрөөд өгчихгүй байхад л хангалттай байв. Коммунизмын үед хэзээ хаана хүрч очих нь үл мэдэгдэх диваажингийн төлөө ардууд ажиллана. Улсын өмч дутаавал шоронд орно. Харин сайд дарга нар, коммуистууд хэмжээгүй эрх дарх эдэлдэг байв.

Харин капитализмд бүгд тэгш эрхтэй. Баяжих, шударгаар хөрөнгө хуримтлуулах эрх нь ч нээлттэй. Энэ эрхийг нь төр хамгаална. Иргэн хүн хариуд нь татвар төлнө. Учир нь үнэгүй юм гэж үгүй.

Өнөөдрийн Монголд дарга ангийн гишүүн л биш бол хөрөнгөө хэзээ ч хураалгаж болзошгүй. Дарга нар уул, уулаар нь газар эзэмшиж байхад улны иргэдэд долоон га газар нь ч олдохгүй байгаа юм. Гэр хорооллын иргэд хашаагаа барьцаалж зээл авах боломж ч байхгүй. Монголд өнөөдөр дарга ангийн эдийн засаг оршин тогтнож байна. Энэ бол капитализм биш.

  1. Зах зээлийн систем буюу эрх чөлөөний тогтолцоо.

Капиталист биш нийгмүүдэд иргэн баяжих нь хориотой. Хүссэнээрээ амьдрах, хөдлөх эрхгүй. Харин хэн нэг хаан эсвэл коммунист коммиссарын тушаал заавраар хүлцэнгүй амьдрах ёстой. Дарангуй нийгэмд хүн эхэлж эрх мэдэлтэй болж байж дараа нь  баяждаг. Хамжлага ард, “пролетари” гэх иргэн хөдөлмөрөө зах зээлийн шударга зарчмаар үнэлүүлж чадахгүй байсан учир хөдөлмөрийн бүтээмж байсангүй. Зарц шиг ажиллаж буй хүнд илүү ихийг үйлдвэрлэх  сонирхол дутна.

Капитализмд хүн ажиллахгүй байх эрхтэй. Хүнд, хямд ажлаас татгалзах боломжтой. Хэн ч түүнийг албадахгүй. Гэвч зах зээл өөрөө хүнийг ямар ч хатуу ноён, харгис коммунистаас илүү хүмүүжүүлдэг. Гол нь хүн өөрийн хөдөлмөрөө, өөрийн чөлөөт цагаа өөрийн сонирхсон үнээр худалдах эрхийг хангах л чухал. Өнөөдөр хэн ч биднийг заавал Америк, Солонгос явж хүнд хатуу ажил хий гэж албадаагүй. Гэхдээ ихэнхи Монголчууд эдгээр орон луу хошуурч байна. Энэ бол зах зээлийн механизм ажиллаж буйн, капитализмын судас лугшиж буйн тод жишээ билээ.

Хариндаа Монголдоо үлдэгсэдийн хувьд дарга ангийг долоохгүй л бол бизнес эрхлэх эрх чөлөө үгүй. Төрийн өмч улам ихсэж, хувийн хэвшлийг шахан гаргалаа. Чадалтай залуу хүн бага цалинтай ажилд орж хөдөлмөрөө мөлжүүлэх эсвэл эрх баригч намын нэг бүлэглэлд багтахгүй л бол ямар ч ирээдзүйгүй болжээ. Энэ бол капитализм биш.

  1. Хувьсал, шинэчлэл.

Аль ч улс үндэстнийг эсвэл тивийг аваад үзсэн капитализмын өмнөх үеийн нийгмүүдэд нэгэн хэвийн байдал үргэлжилж байв. Мянга мянган жил өнгөрөөд байхад мал маллах арга, тариалах урлаг, нэхмэлийн техник нь бараг өөрчлөгдөөгүй л байсан байна. Тэгвэл капиталист нийгэм нь шинэчлэл хувьслаар амьсгалж байдаг. Сүүлийн 100 жилийн түүхийг харахад л капитализмын өөрчлөх, хувьсгах агуу их хүчийг харж болно. Капитализмд хүн өөрөө хөгжихийн хирээр, түүний хэрэгцээ шаардлага өснө. Yүнийг дагаад яг түүнд нь нийцэх бүтээгдэхүүн үйлдвэрлэх сонирхол хэн нэгэнд бий болно. Хэрвээ тэр чадахгүй бол би чадна. Тэр хар цагаан зурагт үйлдвэрлэж байвал би өнгөт зураг үйлдвэрлэнэ. Ингэж байж талхаа олж авна.

Монголд сүүлийн найман жил ямар шинэчлэл өсөлт явагдсангүй. Нэг ч үйлдвэр баригдсангүй, нэг ч төсөл хөдөлсөнгүй. Инновац бүр ч алга. Энэ бол капитализм биш.

Капитализм үүссэн түүх Монголд давтагдах уу?

Дэлхийн капитализмын түүхийг ойлгохын тулд дараах хоёр асуултад хариулах хэрэгтэй.

  • Бүтээгдэхүүн үйлдвэрлэлд юу хэрэгтэй вэ?
  • Зах зээл дээр бид юуг худалдаж, юуг худалдан авдаг вэ?

Эдгээр нь үйлдвэрлэлийн хүчин зүйлс болох Газар, Хөдөлмөр, Капитал гурав юм. Энэ гурван үйлдвэрлэлийн хүчин зүйлс нь капитализмыг капитализм болгожээ. Капитализмын өмнөх үед үйлдвэрлэлийн хүчин зүйлс байсангүй. Мэдээж тэр үед хүн, газар, эд хэрэгсэл байсан. Гэхдээ тэднийг худалдаж, арилжаалж болдоггүй байв. Ийм учир үйлдвэрлэлийн хүчин зүйл болж чадахгүй. Газар, хөдөлмөр, капитал нь албадлага, эрх мэдлийн илэрхийлэл байв. Феодал хүн хамжлага ардаа захирна. Тэдний хооронд эрэлт, нийлүүлэлт байсангүй. Газар нь хаад, ноёд, эсвэл  газрын эздийн  мэдэлд байв.

Yнэлгээгүй ажил, хөлслүүлээгүй газар, ашиг авчирдаггүй капитал, эдгээр нь хэрхэн үйлдвэрлэлийн хүчин зүйлс болж хувирав? 1820 иод оны үед Английн феодалууд, газарын эзэд нь хамжлага ардуудаа, тариачдаа хөөж явуулжээ. Газар тариалан эрхлэхийн оронд малын бэлчээр байгуулж, хонь үржүүлж ноосоор нь баяжих хөдөлгөөн өрнөөд байв. Амьжиргааны эх үүсвэрээ алдсан хөөрхий тариачид өлбөрөхгүйн эрхэнд хот газар бараадаж, өөрсдийнхөө хөдөлмөрийг худалдахаас өөр арга үлдсэнгүй. Ингэж хөдөлмөр хэмээх үйлдвэрлэлийн  хүчин зүйл үүсчээ.

Францын газрын эзэд, феодалууд тун чиг баян тасаг амьдарч байлаа. Гэвч Америкийг нээснээс хойш алтны наймаа газар авчээ. Алтны наймаачид хязгааргүй хурдан баяжиж эхлэв. Алт ихсэхийн хирээр юмны үнэ өсч байлаа. Феодалуудын хувьд албатуудаас авах татварын хэмжээ нь хатуу заагдсан байв. Жишээ нь 10 кг будаа, 20 өндөг гэх зэрэг. Гэтэл бусад тансаг хэрэглээний зүйлс үнэд орж эхэлжээ. Ингээд феодалууд олноороо ядуурч эхлэв. 1530 онд Францын Гевиодон дүүргийн хамгийн баян газарын эзэн-феодал 5,000 ливрийн хөрөнгөтэй байхад, хотын жирийн нэг худалдаачин 65,000 ливрийн хөрөнгөтэй байв. Олноороо ядуурсан феодалууд газраа худалдаж эхлэв. Баян наймаачид ч газарыг яаран авчээ. Мэдээж өв уламжлуулах хэрэгсэл гэдэг утгаараа биш, харин хэцүү үед буцааж зарж болох капитал гэсэн үүднээс. Ингэж газар хэмээх үйлдвэрлэлийн  хүчин зүйл үүсчээ.

Монголд капитализм бий юу? Үгүй. Учир нь Монгол хүнд сонголт алга. Хүчирхэг хувийн хэвшилд тулгуурласан чөлөөт зах зээл алга. Хөгжил дэвшил бүр ч алга.

Монгол нь үндэсний капиталгүй улс юм. Хөгжил дэвшлийг авчрахын тулд Гадаадын шууд хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй. Хятад, Солонгос, Япон бүгд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татсан хүчээр л боссон юм. Тэгвэл Монгол гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөдөг. Хамгийн сүүлд газар ашиглах, эзэмших баталгааг нь алга болгов. Төрийн өмч гэх сайхан нэртэй дарга ангийн дарангуйлалыг санхүүжүүлдэг компаниудаас өөр сонголтгүй болгов. Монгол хүн гаднаас хөрөнгө оруулалт татах эрх чөлөөгөө хураалгав.

Цаашид хэмжээгүй эрхэт коммунист төр засаг нь хүмүүсийн амьдралыг хүчээр залуурдах болно. Монгол хүний үнэлэмж багасна. Газраа ч бүрэн эзэмших эрхгүй болно. Өөрөөр хэлбэл Монголын дутуу төрсөн капитализмыг бойжуулан өсгөхгүй бол бид коммунизм руу буцан гулгасаар байх болно. Эрх чөлөөгүй оронд даргын шийдвэр биднийг удирдах болно.

Эдийн засгийн ухааны доктор  О.АЛАГШААЗГАЙ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-04-16 103.57.93.127

Элбэгдорж тэргүүтэй АН нэрээр бамбай хийсэн неофашистууд социализм, коммунизмыг гутааж олон арван жил улстөр хийлээ. Одоо энэ чинь дээрэмчдийн өмнөө барьдаг үг болох нь илэрхий болсон учир моодноос гараад удаж байна. Эсрэгээрээ дээрэмчдийн баг төрийн олон мянган өмчийг харааж байгаад луйвардаад дуусгасан. Одоо хэдхэн аж ахуй төр ард түмний мэдэлд үлдэж түүн рүү дайрсаар байна. Ардын нам өөрийн хөдөлмөр зүтгэлээр аж ахуй байгуулах замыг бүрэн чөлөөлсөн. Дахин бэлэн хоол өгч
болохгүй

Avatar

Нэргүй 2024-04-16 119.18.0.102

Алаг шаазгай аргал дээр суугаад жигэр жигэр,
Айлын хүмүүс аргалыг нь хормойлоод жирийнэ жирийнэ

Avatar

ZOCHIN 2024-04-16 101.189.22.137

BUH ZUIL N IL TOD SHILEN BAI…YUND ZARTCUULSAN YAJ YMAR TENDER ,BUGD IL….HUULIIN DOR…….ODOO TA NARIIN HUVIIN GEED BGAA LUIVAR CHINI…ZALILAN LSHDEE….BAIGALIIN ENE IH BAYLAGIIG UDAM CHINI TARIAD URGUULCHIHSAN UU…HOTIIN ENE GAZAR ……EH ETCEGIIN CHINI ERTNII HUVIINH N UMCH UU….BID SAYHAN L IJILHEN BSAN CH LUIVARCHID N EZEN SUUSNII GAI IRJ MEDNESHUU…..

Avatar

Нэргүй 2024-04-16 139.5.216.27

er ni ali ch argiig ashiglsan sain ashiglaj chadahgui bol ali ch arga muu ene huzuuugui sdaaaa n

Avatar

mongold oligopolism elbegdorjism l bgada 2024-04-16 103.212.118.149

har ** mine

Avatar

DR. ADITY 2024-04-16 102.88.81.115

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долл.

Avatar

Нэргүй 2024-04-16 66.181.181.70

Баахан фeодалууд л байх шив

Avatar

DR. ADITY 2024-04-16 102.88.81.115

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долл

Avatar

Иргэн 2024-04-16 66.181.190.201

ядаж 10 сая хүнтэй болчоод агуу капитализмийн онолоо донгос дээр нь 2 гүрний жийрэг бүс байхаа больсон цагт л их том том ярьж мөрөөд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж