Эрдэмтэд "аварга" имжний чулуужсан олдвор олжээ

Эрдэмтэд "аварга" имжний чулуужсан олдвор олжээ

Эрдэмтэд "аварга" имжний чулуужсан олдвор олжээ

Эрдэмтэд 40 мянган жилийн өмнө амьдарч байсан гурван шинэ төрөл зүйлийн имжний чулуужсан олдворыг илрүүлсэн байна. Тэдгээр нь өнөөгийн имжнээс хоёр дахин том буюу хоёр метр өндөр байжээ.  Аварга имж нь "Protemnodon"  овгийнх ба  биеийн хэлбэр, хүрээ, үсрэх арга барилаараа илүү олон янз байх магадлалтай  гэж Өмнөд Австралийн Флиндерсийн их сургуулиас гаргасан судалгаанд дурдсан байна. "Megataxa" сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгаа нь Австралийн өмнөд хэсэгт орших Каллабонна нууранд ажиллаж байсан палеонтологичдын хийсэн хэд хэдэн материал дээр үндэслэжээ.

"Protemnodon" овгийн олдвор Австрали улсад элбэг ч чулуужсан олдворууд бүтнээрээ олдож байгаагүй. Эдгээр эртний имж одоо цагийн имжнээс ялгаатай нь  илүү хүчирхэг, булчинлаг байсан. Мөн төрөл зүйл, амьдрах орчноосоо  хамаарч үсрэлт нь гурван өөр байсан байх магадлалтай. "P. viator" гэх төрөл зүйл нь  170 кг жинтэй байсан ба улаан имжнээс хоёр дахин том байх магадлалтай гэж эрдэмтдийн баг мэдэгдэв. Харин шинээр тодорхойлсон бусад хоёр зүйл болох  "P. mamkurra" болон "P. dawsonae" нь дөрвөлжин хөлтэй байж магадгүй гэх таамгийг дэвшүүлсэн байна.  "P. mamkurra" -гийн хувьд хоёр хөл дээрээ үсрэх бус дөрөв хөллөж үсэрдэг байсан аж.

Ойролцоогоор 40 мянган  жилийн өмнө "Protemnodon" төрөл зүйлийн имж Австралид устаж үгүй болжээ. Гэсэн хэдий ч эрдэмтэд бүрэн судалгаа хийж дуусаагүй тул  судалгааны ажлыг үргэлжлүүлэн,  дэлхий ертөнц дээр амьдарч байсан амьтдын талаар улам ихийг мэдэх хаалга нээгдэнэ гэж бодож байна.  Энэхүү судалгаа нь яагаад аварга биет имжний төрөл устсан талаар  тодорхой хариулт олоогүй. Гэхдээ  ирээдүйн судалгаанд хувь нэмэр оруулна гэж найдаж байна.

 

Эх сурвалж:CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж