Нэг талаасаа нэр цэвэрлэх, нөгөө талаасаа өрсөлдөгч нараа цэвэрлэх зорилготой нээлттэй СОНСГОЛ нэртэй нийгмийг "угаасан" шоуг Төрийн ордонд зохион байгуулах болсон. Түүний нэг нь ашигт малтмалтай холбоотой нээлттэй сонсгол. Албаны үгээр бол УИХ-аас 2024 оны дөрөв дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хороог байгуулж, энэ чиглэлээр нээлттэй сонсгол зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Гэхдээ мэдээ сонгуулийн өмнө, сонгогчдын "тархийг угаах" зорилготой. Тэгвэл түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг томилсон нь ашиг сонирхлын зөрчилтэй харагдаж байна. Ц.Цэрэнпунцаг нь уул уурхайн бизнестэй нэгэн. Атал түүнийг Ашигт малтмалын хянан шалгах түр хорооны даргаар томилсон нь Ардын намд асуудлыг үнэн зөвөөр нь ярилцаж, хэлэлцэх сонирхол байгаа эсэх нь асуултыг тэмдэг болж байна.
Ц.Цэрэнпунцаг гишүүн Хянан шалгах түр хорооны дарга болохдоо ашиг сонирхлыг зөрчилгүй болохоо хэлсэн. Атал тэрбээр Сингапурын хөрөнгө оруулалттай “Хургатай хайрхан” ХХК, Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр майнинг лимитэд” компаниудыг гадаадынхантай хамтран эзэмшдэг. “Аспайр майнинг лимитэд" нь Хөвсгөлийн Могойн голын ордоос хууль бусаар нүүрс олборлож байгааг “Уул уурхайгүй Хөвсгөл” ТББ-аас мэдээлсэн.
Түүнчлэн Өмнөговийн Хармагтайн ордыг эзэмшигч Австралид бүртгэлтэй “Xanadu Mines” компанийн Монголын нууц ноёнтон нь Ц.Цэрэнпунцаг гэсэн хардлага уул уурхайн салбарынханд байдаг. Гэхмэтчилэн ашигт малтмалын салбар дахь ашиг сонирхол нь асар их хүнээр ашигт малтмалтай холбоотой нээлттэй сонсголыг ахлуулна гэдэг Ардын намд ч бас ашиг сонирхол байна гэсэн үг.
Муу бол захын хар овоохой гэгчээр НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ нэрээр өрсөлдөгчдөө намнах Ардын намын бодлогыг ард иргэд уншдаг болсон, залхдаг болсон байна.
Б.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ