Тэгвэл цагтаа дэлхийн шилдэг довтлогчдын тоонд багтаж явсан Карлос Тевез нутгийнхаа Росарио Централ багаас дасгалжуулагчийн замналаа эхлүүлж, өдгөө Индепендьенте багийг дасгалжуулж байна. Ихэнх фанатууд түүнийг сүүлд Хятадын хөлбөмбөгийн лигт тоглож байсан гэдгийг санаж байгаа биз. Үүний дараа тэрбээр Аргентиндаа эргэн очиж, 2021 он хүртэл тоглож улмаар зодог тайлжээ.
Энэ удаад бид Карлос Тевезийн Италийн спортын "Gazzetta dello Sport" сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
Тамирчин ахуйдаа хамтран ажиллаж байсан дасгалжуулагч нараа дурсаач?
-Би Контегийн хөлбөмбөгт хайртай байдал, ялалтад хүрэх гэсэн хүсэл тэмүүллээс урам зориг авдаг. Аргентин дасгалжуулагч Биелсагаас бүх зүйлийн нарийн нягт, нэг нэгэнгүй байдал, харин Фергусоноос багийг тайван удирдах зан чанарыг үлгэр дуурайлал болгон авсан. Гэхдээ би өөрийн замналдаа олон сайн дасгалжуулагчидтай ажиллаж байсан. Жишээлбэл, Манчини, Аллегри гэх мэт. Энэ дундаас нэгийн сонгож хэлэх хэцүү байна. Хэрэв тэгэх бол би Антонио Контег хэлнэ.
Яагаад дасгалжуулагч Антонио Контегийн удирдлага дор тоглохоор шийдсэн бэ?
-Би түүний зан чанарт илүү татагддаг. Ювентус багт тоглож байх үед бид аваргын төлөө Рома багтай өрсөлдөж байсан. Би тэр үед Аргентинд гэр бүлийн асуудлаас болж очсон байсан бөгөөд багийнхантайгаа цуг бэлтгэл хийх боломжгүй байсан. Тэр тойрогт бид Ромагийн эсрэг тоглох чухал тоглолттой байсан. Тэр надад "Битгий санаа зовоо" гэж хэлсэн. Гэвч гурван хоногийн дараа надад "Буцаад хүрээд ирээ" гэж хэлсэн. Конте намайг талбай дээр байлгахыг хүссэн. Тэр ямар ч үнээр хамаагүй хожихыг хүссэн. Түүний хувьд зөвхөн хожил л гэж бий.
Ювентус багт хамтран ажиллаж байсан Массимилиа́но Алле́григийн талаар?
-Тэр бол өөр дасгалжуулагч. Тайван дасгалжуулагч. Гэхдээ энэ нь түүнийг аварга, ялагчийг сэтгэл зүйтэй гэсэн үг биш. Багт тулгарсан хүндрэлтэй үе болгонд түүнийг хэрхэн, ямар шийдвэр гаргадаг болохыг хараарай. Баг бүрэлдэхүүн дотор зөв уур амьсгалыг бүрдүүлж чаддаг. Багийн удирдлагуудад талархаж байна. Нөхцөл байдал дунд тайван байж чаддаг бөгөөд хувцас солих өрөөнд бүх хүмүүс түүнийг дагадаг.
Сүүлийн үед хэвлэлээр дасгалжуулагч Аллегриг багаа муу удирдаж байна. Ирэх жил ажлаа дараагийн дасгалжуулагчид өгөх ёстой гэх шүүмжийн талаар таны бодол ямар байна?
-Одоогийн байдлаар тэд хүснэгтийн гуравдугаар байранд бичигдэж байна. Миний бодлоор тэд илүү ихийг хийх ёстой гэж харахгүй байна. Байнгын хождог Ювентуст бид дасчихсан байх. Хэдэн жилийн турш лигт түрүүлээгүй болохоор үүнд хүмүүс гайхаж байна. Би Сери А лигийг үздэг. Интер үнэхээр бусад багуудаасаа илүү байна. Хоёр багийн хоорондын зааг ялгаа их байна. Аллегри хүнд бэрх цаг үед баг бүрэлдэхүүнээс хэрхэн сайн тоглолт гаргахыг мэддэг хүн. Яг л бидэнтэй анх ажиллаж байсан тэр цаг үе шиг байна. Мөн цаашлаад багийн нөхцөл байдал удирдлагуудын бодлогоос хамаарна.
Италийн Сери А лигт эргэн ирэх бодол байна уу?
-Итали улс зүрх сэтгэлд минь хэвээрэй. Нэг өдөр дасгалжуулагч болж очиж магадгүй. Сери А бол дэлхийн хамгийн шилдэг лиг. Тэнд очиж ажиллавал илүү их туршлага хуримтлуулах байх.
Одоогийн лигт хэн хамгийн сайн тоглолт үзүүлж байна. Та одоогийн тоглогчдоос онцлооч?
Ямар ч эргэлзээгүй Лаутаро. Тэр бол байлдан дагуулагч. Багт үр дүнг авчирдаг нэгэн. Хэрэв багт чинь тийм их гоол оруулдаг тоглогч байгаа бол лигийн аваргын талыг авсан байна гэсэн үг.
Хөлбөмбөгийнхөө замналд ямар зүйлд харамсдаг бэ?
-Аваргуудын лигийн Финал. Бид маш хүчтэй байсан. Хэдий хамгийн хүчирхэг Барсаленогийн эсрэг тоглох байсан ч би өөртөө бид Аваргуудын лигт түрүүлж чадна гэдэгт итгэж байсан. Тухайн үеийн манай хагас хамгаалагчдын бүрэлдэхүүнийг хар л даа. Пирло, Погба, Видал, Маркизио. Энэ тоглогчид чамд ямар ч цаг үед бөмбөг гаргаж өгч хаалга руу довтлуулах чадвартай.
Пол Погба нь холбогдсон асуудлын талаар таны бодол ямар байна?
-Би түүнтэй холбогдоогүй л байна. Гэхдээ тэгээгүй нь түүнд хайргүй гэсэн үг биш. Харин ч эсрэгээрээ бид их ойр дотно. Тэр намайг түүний талд бүх талаараа байгааг мэднэ. Би үргэлж түүний талд байх болно.
Ювентус багт 2013 онд элсэн орохоосоо өмнө бараг л Миланд очих дөхсөн. Тэрхүү үйл явдлын талаар?
-Би Милан руу явах байсан. Гэхдээ энэ шийдвэр надаас эсвэл Галлианигаас хамаараагүй. Үргэлж л хүндлэл байж ирсэн. Миланы эсрэг тоглох болгондоо би үргэлж сайн тоглодог байсан. Ювентус сайн ажиллаж намайг багтаа авч чадсан. Хэн мэдлээ ирээдүйд Милан бид хоёрын зам нийлэх ч юм билүү. Магадгүй дасгалжуулагчийн хувиар.
Өөрийн ирээдүйн талаар?
Би хөлбөмбөгт маш сайн тоглогчийн замналыг туулсан. Үүн шигээ дасгалжуулагчийн замналыг туулмаар байна. Дасгалжуулагч байх нь надад таалагдаж байна. Надад энэ замнал ердөөсөө таалагдахгүй гэж бодож байгаагаагүй. Би Италийн талаар их бодож байна. Хэн мэдлээ ирээдүйд тэнд ажиллах боломж гарах ч юм билүү.
Холбоотой мэдээ