Оросоос санаа авсан авторитар хуулийг гүржүүд эсэргүүцэв

Оросоос санаа авсан авторитар хуулийг гүржүүд эсэргүүцэв

Оросоос санаа авсан авторитар хуулийг гүржүүд эсэргүүцэв

Гүржийн засгийн газар "Гадаадын нөлөөг ил тод болгох тухай" хуулийн төслийг өргөн барихаа энэ сард зарласан. Тус хуулийн төслийг өнгөрсөн жил анх өргөн барьсан боловч иргэд эсэргүүцэж, гудамжинд жагссан билээ. Тэгвэл Гүржийн нийслэл Тбилисид өчигдөр олон мянган хүн жагсч, маргаантай хуулийн төслөө эргүүлэн татахыг шаардав. Уг хуулийг хөрш зэргэлдээ орнууд болон тэрс үзэлтнүүдийг дарахын тулд ашигладаг ОХУ-ын авторитар хуулиас санаа авч зохиосон гэж үзэж байна.

Парламентын ордны гадаа жагсагчид цугларч, Европын холбоо болон Гүржийн төрийн далбааг намируулан, "Оросын хуульд үгүй гэж хэлье" гэж хашгирч байв.

Жагсагч иргэн хэлэхдээ "Бид эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байна. Бид гэрэлт ирээдүй хүсч байна. Энэ бол энд амьдардаг хүн бүрийн үүрэг хариуцлага" гэжээ.

Хуулийн төсөлд зааснаар санхүүжилтийнхээ 20-иос дээш хувийг гадаадын улсаас авдаг төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг "Гадаад гүрний ашиг сонирхолд үйлчилдэг байгууллага” гэж бүртгүүлэх ёстой. Гадаадаас санхүүжилт авдаг байгууллагуудын санхүүгийн ил тод байдлыг хангахын тулд ийм хууль шаардлагатай гэж Гүржийн ерөнхий сайд Ираклий Кобахидзе хэлжээ.

Гэвч сөрөг хүчний намууд уг хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байна. Хуулийн төслөөр дамжуулан Гүрж дэх шүүмжлэгчдийн дуу хоолойг дарж, Европын холбоонд элсэх боломжид саад хийнэ гэж тэд үзжээ. Энэ Путины ОХУ-д өргөн барьсан хуультай ижил байгаа аж. Тиймээс "Гүрж дахин Зөвлөлтөд бууж өгөхгүй!" гэж барууны талыг баримтлагчид үзэж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-16 66.181.180.154

АНУ энэ хуулийг өөрсдөө дэлхий дээр бараг анх удаа санаачилж баталсан хууль байх шүү. 1970 онд. Орос саяахнаас энэ хуулийг АНУ аас санаа авч өргөн барьсан хууль хаха мал мал юмаар улс төржих юмаа

Avatar

Нэргүй 2024-04-16 108.56.188.147

Эмээ уу оросын троллоо

Avatar

Нэргүй 2024-04-16 202.9.40.180

Гүржүүд ОХУ-ын ачаар хөгжсөн. Гүрж улс гэж дэлхийд байхгүй байсныг бий болгож өгсөн. Гүржүүд их царай муутай том том монхор хамартай сахал үсэндээ баригдсан хүмүүс байдаг. Эмэгтэйчүүд нь эр хүн шиг үс ноостой онцгүй байдаг юм. Манай эмэгтэйчүүд бол эмэгтэйлэг бол гүрж эмэгтэйчүүд эрэгтэйлэг юм

Avatar

Хаха 2024-04-16 202.21.124.67

Хүүе наадах чинь амеркийн хууль

Avatar

Нэргүй 2024-04-16 202.131.245.243

Оросууд AHУc ахаас санаа авсан хууль л даа.

Avatar

Нэргүй 2024-04-16 103.57.93.49

Гүрж дахин Зөвлөлтөд бууж өгөхгүй!"

Avatar

nyluun guej dars uungaa 2024-04-16 103.212.118.149

gurj avgai s***h yumsan

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж