Монголын оюутны спортын VI наадмын нээлт өчигдөр/2024.04.15/ Спортын төв ордоны А зааланд боллоо. Энэ удаагийн наадам 33 их, дээд сургуулийн 2200 гаруй шилдэг оюутан тамирчид оролцоно.
Нээлтийн ёслолын ажиллагаанд зориулан Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Д.Дашням, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны ажлын албаны дарга Э.Тэмүүжин, наадмын ЗБХ-ны дарга, БТСУХ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О. Баттулга, Монголын оюутны спортын холбооны Ерөнхийлөгч, Олон улсын оюутны спортын холбооны Ерөнхий санхүүч Д.Баясгалан болон их, дээд сургуулийн ректор, захирлууд, наадмын хөтөлбөрт багтсан арван спортын холбоодын удирдлагууд хүрэлцэн ирлээ.
Наадмын нээлтэд шилдэг оюутан тамирчин Т. Хангал / волейбол, МУИС /, Э. Хүслэн / волейбол, ОУИЗИС/, Ц.Санчир / МУИС, сагсан бөмбөг/, Б.Хонгорзул /чөлөөт бөх, ОУИЗС/ нар Монгол улсын төрийн далбааг мандуулах ёслолыг үйлдэн, шилдэг тамирчин Г.Болор-Эрдэнэ / сагсан бөмбөг, ШУТИС/ болон шүүгч З.Оюунбилэг / таеквондо/ нар тангараг өргөв.
Үүний дараа соёл урлаг, спортын тоглолтууд болж, Ардын жүжигчин, Чингис хаан хамтлагийн ахлагч Дашзэвэгийн Жаргалсайханы үг, аяыг нь зохиосон “Оюутны спорт, Универсиад наадам” нэртэй Монгол оюутны спортын сүлд дуулал, залуу дуучид, хамтлагийн тоглолтууд боллоо.
Нэргүй 2024-04-16 203.23.49.49
Хийрхэл