Израиль Иранаас хариу авахаа амлав

Хуучирсан мэдээ: 2024.04.16-нд нийтлэгдсэн

Израиль Иранаас хариу авахаа амлав

Израиль Иранаас хариу авахаа амлав

Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху дөрөвдүгээр сарын 14-нд болсон  Ираны халдлагад хариу өгнө гэдгээ амлалаа. Тэрбээр Даваа гаригт Ликуд намын удирдлагуудтай хуралдаж,  Ираны халдлагад  бодлогогүй хандалгүйгээр ухаалгаар хариу өгч,  гэнэтийн байдлаар дайрна гэж мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар хэзээ, хаана Израиль хариу цохилт өгөх нь тодорхойгүй байна.  Түүнчлэн хариу цохилт өгөхөөсөө өмнө Израиль нөхцөл байдлын талаар бүс нутаг дахь АНУ-ын цэргүүдэд мэдэгдэх ба тэдэнд аюулгүй байдлын бэлтгэл ажил хангах хугацаа олгоно гэж Нетаняху үзэв.

Сирийн Дамаск хотод Ираны консулын байр дөрөвдүгээр сарын 1-нд устгагдаж, Тегераны өндөр албан тушаалтай хоёр хүн амь үрэгдсэн. Үүнд Ираны засгийн газар Израилийг буруутгасан ба хариу арга хэмжээ авна гэж мэдэгдсэн юм. Тэгвэл дөрөвдүгээр сарын 14-нд Иран 300 гаруй пуужин Израилийн зүг харваж, нэг хүн хүнд бэртсэнээр геополитикийн нөхцөл байдал хүндэрсэн. Иран цохилт өгөх талаар олон улсад 72 цагийн өмнө мэдэгдэл илгээсэн гэх боловч АНУ эрс үгүйсгэсэн юм. Израиль олон жилийн турш АНУ-тай найрсаг харилцаатай байсан тул энэ удаа хоёр орон хамтарч магадгүй гэж олон улсын шинжээч нар таамаглаад байна.

Эх сурвалж: The Times of Israel

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж