Туг барьж, тугал ч хариулсан түшээ

76:1

Туг барьж, тугал ч хариулсан түшээ

Туг барьж, тугал ч хариулсан түшээ

"NEWS" агентлаг энэ удаагийн 76:1 булангаараа УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшин ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбатыг танилцуулж байна.


Сонгуулийн сурталчилгааныхаа дундуур баривчлагдан өргөст торны цаана суусан ч 20 мянга гаруй сонгогчийн санал авч, УИХ-д сонгогдсон улстөрч бол Ж.Эрдэнэбат юм. Монголын улс төрд өмнө өрнөж байгаагүй үзэгдлийн гол дүр болсон гэж хэлж болно.

Хэрэг явдлыг тодруулбал, 2020 оны зургадугаар сарын 13-нд Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу түүнийг албадан баривчилж байв.

Шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцоогүй, шүүхээс нэхэмжилсэн 10 тэрбум төгрөгийн барьцааг гаргаж өгөөгүй үндэслэлээр цагдан хорьсон юм.

10 тэрбумын барьцаа нэхсэн шүүхийн шийдвэрийн цаад агуулгыг тухайн үед “Ерөнхийлөгч Х.Баттулгын заавраар сонгуулийнх нь өрсөлдөгч нарт боломж олгох зорилгоор хийж буй үйлдэл” гэж тайлбарлах хэсэг байсан бол “МАН махны машинаа ажиллуулж байна”гэж үзсэн нь ч бий. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Тост, тосон бумбын нуруу, Сэлэнгэ аймгийн Ноён уул орчмын газар, Булган аймгийн Тэшиг сумдын нутаг дээр улсын тусгай хамгаалалттай газарт лиценз эзэмшиж байсан компаниудын зөвшөөрлийг цуцалж, өөр компанид нөхөн олговор байдлаар олгосон нь Авлигатай тэмцэх газар (АТГ)-т шалгагдах үндэслэл болсон юм. Концессын гэрээнээс болж Засгийн газар нь огцорч байсан бол танхимаараа гаргасан шийдвэртэй холбоотойгоор АТГ-т шалгуулж, шүүхээс зургаан жилийн хорих ял сонссон юм. Шүүхээс ял сонсох үед УИХ-д сонгогдсон байсан бөгөөд сэлэнгэчүүд түүнийг өмөөрөн шүүхийн гадаа жагсаж, шийдвэрийг нь эсэргүүцэж байв.

Найман сар орчмын хугацаанд ял эдэлсний эцэст 2021 оны гуравдугаар сарын 3-нд  суллагдаж, гуравдугаар сарын 18-нд УИХ-ын гишүүний тангараг өргөсөн түүхтэй. Тэр цагаас хойш тугал ч хариулсан, туг ч барьсан түшээ гэдэг тодотголтой болсон юм.

2012 оны УИХ-ын сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дараалан ялагдал хүлээж, гудамжинд гараад байсан МАН 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудал авснаар Засгийн эрхийг дангаараа барих эрхтэй болсон юм. УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан намын дарга Ерөнхий сайд болдог бичигдээгүй хуультай ч тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболд Засгийн газрын тэргүүн болох эрхээсээ татгалзаж, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад энэ эрхийг олгож байв. УИХ-д ердөө хоёр дахь удаагаа сонгогдсон, хамтарсан Засгийн газрын үед жил орчмын хугацаанд Сангийн сайдаар ажилласан хүнд Ерөнхий сайд хэмээх том алба хаших болсон нь МАН-ынхны шийдвэр гэхээс илүүтэй М.Энхболдын хүсэл байсан гэж хэлэхэд үнэнээс хол зөрөхгүй. Учир нь, түүнд нэг жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх, дээр нь Монгол Улсын эдийн засаг амаргүй байгаа үед Засгийн газрыг тэргүүлэх нь нэр хүндэд нь сэв суулгана гэж үзсэн тул Ж.Эрдэнэбатад итгэл үзүүлсэн.

Гэвч нам дотроо шадарлаад байх фракцгүй, зөвхөн Засгийн газрын танхим доторх гишүүдийнхээ дэмжлэгээр ажиллаж ирсэн Ж.Эрдэнэбатын Засгийн газрын тэргүүнээр ажиллах хугацаа зөвхөн нэг жилээр хязгаарлагдсан юм.

Хэдийгээр гадна талаас М.Энхболдын фракцын дэмжлэг байсан ч хүчгүйдсэн гэж хэлж болно. Хэдийгээр тэр нэгхэн жилийн хугацаанд Засгийн газрыг тэргүүлж ажилласан ч цалин, тэтгэвэр, халамжаа чүү арай тавьж, валютын нөөцөө бүрэн шавхсан, зээлжих зэрэглэл нь буурсан, гадаадын зээл тусламж зогссон амаргүй улсыг дампуурлаа зарлаж болзошгүй эгзэгтэй мөчөөс гаргаж чадсан юм.

Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгсөн, ажлын гараагаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Сүүтэй" ХХК-иас эхлүүлж байсан түүний хувьд аймгийн Засаг дараар ажиллах болсон үеэс МАН-ын удирдлагуудад тоогдож, УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрх авч байсан гэх нь бий.

Ер нь Ардын намынхны хувьд аймгийн Засаг дарга нараа УИХ-ын сонгуульд сойдог нь нэг талаараа тухайн орон нутгийнхаа амьдралыг гадарлахтайгаа болсон, нөгөө талдаа УИХ-д авч ирэх суудлынх нь тоог бодолцож барьж ирсэн бодлого юм.

Ж.ЭРДЭНЭБАТЫН НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1991 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 10 жилийн дунд сургууль
  • 1995 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль Эдийн засагч мэргэжлээр
  • 1998 онд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт
  • 2004 онд Удирдлагын академи
  • 2005 онд Хөдөө аж ахуйн их сургууль тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1996-1997 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Сүүтэй" ХХК-д нягтлан бодогч
  • 1997-2000 онд Сэлэнгэ аймгийн Хянан шалгах хороонд байцаагч
  • 2000-2004 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга
  • 2004-2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч
  • 2005-2008 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • 2008-2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг дарга
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2014-2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Монгол Улсын Ерөнхий сайд
  • 2021 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ:

  • 2005 онд Санхүү, банкны тэргүүний ажилтан
  • 2005 онд Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан
  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
  • 2008 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
  • 2010 онд Алтангадас одон

ГАДААД ХЭЛ

  • Англи

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-16 43.242.242.59

Элбэгдоржийн сайт яагаад гэнэтхэн Ж.Эрдэнэбатыг магтаад эхлэв. Ямар ч байсан энэ хоёр холбоо сүлбээтэй л юм байна гэж ойлголоо

Avatar

зочин 2024-04-16 103.57.93.97

ЭНЭ ГИТАД ШЭЭС ТӨРИЙН ОРДОНД БИШ ШОРОНД БАЙХ ЁСТОЙ ШҮҮ

Avatar

Нэргүй 2024-04-16 172.59.190.107

ЭНЭ ГИТЭД ОЛОН ЗАВААН ЮМ ХИЙСЭН. ЭНЭ ГИТЭДИЙГ ДАХИЖ ГАРГАЖ БОЛОХГУЙ

Avatar

зочин 2024-04-16 202.55.188.36

Миеэ.Энхболдын сугны үс,б**с долоогч шүү дээ.Шорондоо хэзээ буцах очих гэж байнаа,Хулгайчаа.
Энэ хулгайчийн байх газар нь шорон.!

Avatar

зочин 2024-04-16 103.57.93.97

Энэ хулгайчийг яаралтай шоронд нь буцааж хийх хэрэгтэй.
Үхсэн ацны чинь төрийн түшээ вэ?

Avatar

мөнхөө 2024-04-16 202.21.106.10

Хардаж байна., Сэлэнгийн бүх сумдын халаалтын зуухнууд түүний дүү Энхтөгсийн мэдэлд байна. Үртэс голдуу түлээд төсвөөс халаалтын үнэ хамж авдаг. Тариалангийн газар нь Бороо гоулдын хамааралтай болсноор жил бүр нөхөн олговор /ургац/авдаг. Жич ийм талбай Монголд ганц байдаг байх

Avatar

Нэргүй 2024-04-16 103.212.117.206

Шоронд хэвтэж байхад нь Сэлэнгийн эргүү сонгогч нэртэй б**с долоогчид Гишүүн болгосон. одоо тэгээд ахиад болгоод Эргүүтнээ хар малнууд.

Avatar

Нэргүй 2024-04-16 66.181.188.27

Lаlariin site buuuur ingej b**s doloohiimuu tee ugaasaa hudаlch hulgаich ni todorhoi bolchihson pizdааg Helen tugruguur ingej bichdegiin bol horoloo gdg lаlar ajilgui bolohosoo aigaad bich gesen bolgoniig ni shutdown shааdag jinken ergvv lаlaraar duursen site ymda

Avatar

бөбө 2024-04-16 59.153.112.106

Миеэгийн хүн гээд байдаг. Энэ Элбэгдоржийн сайт дээр томоор гарч байхыг бодоход тэр ах нар нь холбоотой л улс байна даа. Тэдгээр ах нар нь дэндүү бүдүүлэг, сэтгэлгүй Элбэгээгийн муулаад байдаг Соц нийгмийн хулгайч нар байж дээ боддог доо. Одоо энэ улсаа харчих. Жоохон сэтгэлтэй хүн утаа шороо нь хаанаас байгаад байгааг гялс олоод таслан зогсоож шийдэж болох д байсан. Ганц гэр хороолол утааг чихээд байна. Гэтэл дийлэнх утааны эх үүсвэр нь хоёр хуучны цахилгаан станц байгаад бна.

Avatar

Нэргүй 2024-04-16 202.126.91.136

Ха ха энэ юу ч билээ. Өлөн хулгайчууд ядчих гэж

Avatar

Нэргүй 2024-04-16 202.170.73.187

тугал ч томдоно дөө та нарт

Avatar

Нэргүй 2024-04-16 202.126.89.212

хуяануудын төлөөлөл

Avatar

DR. ADITY 2024-04-16 102.88.81.115

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долл.

Avatar

Нэргүй 2024-04-16 66.181.160.91

Миеэ Энхболд энэ хүүгээр бөгсөө арчаад хаячихсан юм!! Энэ банди гоц чадвартай, ухаантай биш ч жирийн л нэг албан хаагч байж болох л байсан юм!! Улс төр гэдэг юм хүнийг баллаад хаячих юм даа?

Avatar

Нэргүй 2024-04-16 202.180.218.37

Женок-ийн явуулгаар хэлмэгдсэн. Мэргэшсэн гайгүй төрийн түшээ. Сүүлийн үед гараад байгаа ЖДҮ, Хөгжлийн банк, БЗС зэрэгт холбогдоогүй байхаа

Avatar

Зочин 2024-04-16 103.168.34.105

Авилгачин Миеэ Энхболдын утсан хүүхэлдэй. Зайлбал таарна

Avatar

зочин 2024-04-16 66.181.177.124

Төлөв түвшин, ноён нуруутай хүн, төрд ийм хүмүүс байх юм бол төр түвшин байх тулгатай хүний нэг. амжилт хүсьё.

Avatar

Зочин 2024-04-16 103.57.93.97

Буцаад шорондоо хэзээ орох вэ?
Ялын чинь хугацаа дуусаагүй шүү хулгайчаа.

Avatar

Нэргүй 2024-04-16 202.21.114.170

noyon nuruutai hun dee. yuun oyuk moyuk, yadaj l bolovsroltoi, daruu

Avatar

Ард 2024-04-16 183.177.100.4

Даруухан, шударга залуу харгддаг. Өнгөрсөн сонгуулиар улс төрийн золиос болчих шахсан даа.
Нөгөө Баттулгын хийсэн ажил болж таарлаа л даа.

Avatar

Нэргүй 2024-04-16 66.181.184.249

Ur huuhed ni ichih heregtei

Avatar

Нэргүй 2024-04-16 66.181.184.249

Novshiin hujaa MEnkhboldiin hujaa eejiin ni hamaatan uchiraas suga devshij yavsan odoo zailaa

Avatar

mgl 2024-04-16 103.9.90.130

энэ шорондоол байг

Avatar

Зочин 2024-04-16 76.220.74.140

Хууль нь хүчгүй гэх үү. Буруу шүүдэг гэх юм уу. Жаргалтулгын Эрдэнэбат гэж нөхөр гэмт хэрэгт холбогдсон юм уу үгүй юм уу мэдэхгүй. Ингээд 1 тодорхойгүй юм болгоод хаячих юмаа. Ийм олон жишээ байна. Тэгээд энэ хүн eрөнхий сайд хийхдээ сайн хийсэн үү муу хийсэн үү ямар ч хариуцлага тооцох юм байхгүй

Avatar

Зочин 2024-04-16 66.181.167.4

Энийг одоо тугалд нь явуулаач, таарсан ажлыг нь хийлгэ л дээ

Avatar

Иргэн 2024-04-16 122.201.31.62

новшийн авилгачид.. Хятадын үргэлжлэл .. 8 жил энэ хүн ядаж 1 удаа чуулганд суусан уу Суугаад хорлох л байх

Avatar

Нэргүй 2024-04-16 202.55.188.103

амжилт гишүүнээ

Avatar

Нэргүй 2024-04-16 43.228.129.226

Жинхэнэ төрийн албаны доод албан тушаалаас шат дараалан өгсөн хүн дээ. Тиймдээ ч Сэлэнгэчүүд бид дуртай байдгийн. Одооных шиг нэг баян бизнесмэн, уул уурхай эзэмшигчийн охиноос хамаагүй дээр шүүүүү

Avatar

Зочин 2024-04-16 103.212.119.216

гишүүн нэрээр хамгаалуулах гээд их зүтгэсэн хүндээ улс төрөөс хол байсан нь дээр бишүү энэ улсад яг юу хийж гийгүүлсэн хүн бэээ

Avatar

Бодит түүх 2024-04-16 103.10.21.104

Жинхэн б**с долоож баяжсан хогын гар даа… одоо та нар энэ хийсэн ажлыг хараараа сарын 3,0 сая төгрөгний цалин авч үзээгүй ажил хийсэн. Харин хөрөнгийг нь хараарай долларын тэрбумтан ш дэээ

Avatar

Нэргүй 2024-04-16 188.162.254.41

Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!!

Avatar

Сэлэнгэ 2024-04-16 203.169.48.150

Тугаа барьчихсан, тугалаа хэзээ хариуцлах юи бол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж