Ираны дайралт алтны үнэ өсгөж, нефтийн үнэ буулгав

Ираны дайралт алтны үнэ өсгөж, нефтийн үнэ буулгав

Ираны дайралт алтны үнэ өсгөж, нефтийн үнэ буулгав

Ираны зэвсэгт хүчин Израиль руу агаарын цохилт өгсний дараа нефтийн  үнэ огцом буурсан бол эсрэгээрээ алт үнэд орж эхэлсэн талаар бид энэ удаагийн ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ буландаа онцлов.


Олон улсын газрын тосны жишиг тогтоогч "Brent" маркийн нефтийн үнэ баррель нь 90 ам.доллароос доош буусан.  АНУ-ын "WTI"  маркийн нефтийн үнэ 04:46 цагт "ET" 1 хувиар буурч 84.50 ам.доллар болжээ. Худалдаачид Израиль цаашид ямар алхам хийхийг хүлээж байна. Өнгөрсөн долоо хоногт Иран Израиль руу довтолно гэж мэдэгдсэний дараа газрын тосны үнэ аравдугаар сараас хойших хамгийн дээд түвшиндээ хүрсэн.

Гэвч хөгжингүй эдийн засагтай орнуудын нэрийн өмнөөс нефтийн зах зээлд хяналт тавьдаг Парис хотод төвтэй Олон улсын эрчим хүчний агентлаг Иранаас Израилийн цэргийн байгууламжид агаараас цохилт өгсөн нь нефтийн зах зээлд тогтворгүй байдал нэмэгдэх эрсдэлийг нэмэгдүүлсэн гэв.

Энэ онд АНУ-ын түүхий нефтийн үнэ 18 хувиар өссөн байв. Дэлхийн нефтийн жишиг болох "Brent" маркийн нефтийн үнэ 16 гаруй хувиар өссөн бол агаарын довтолгооны дараа бүх зүйл өөрчлөгдсөн.  Бензин, дизель түлш үйлдвэрлэж, түүхий эдийг нь ашигладаг улс орнуудын хувьд нефтийн үнийн хэлбэлзэл нь мэдэгдэхүйц илэрдэг ба үр дагаварт нь өртдөг. Тодруулбал, дэлхийн амьжиргааны зардал өссөний нэг хүчин зүйл нь түлш, эрчим хүчний үнэ өссөнтэй холбоотой. Шинжээчдийн үзэж буйгаар Израиль Ираны  довтолгоонд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх нь ойрын өдрүүд болон долоо хоногийн дэлхийн зах зээлд чухал нөлөө үзүүлнэ.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр  "Brent" маркийн нефтийн үнэ баррель нь 92.18 ам.долларт хүрсэн. Энэ нь  аравдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон ч дөрөвдүгээр сарын 15-ны  эхээр дахин буурч, 89.70 ам.долларт хүрэв. Нефтийн үнэ бага зэрэг буурсан ч алтны үнэ өсөж,унци нь 2400 ам.долларт ойртлоо.  Алт нь  тодорхой бус үед найдвартай хөрөнгө оруулалт гэж тооцогддог.  Амралтын өдрүүдэд үнэ нэмэгдсэн нь нефтийн үйлдвэрлэл удааширч  магадгүй гэх таамгаас үүдэлтэй. Эрчим хүчний шинжээч Вандана Хари газрын тосны үнэ унасантай холбогдуулан  "Одоогийн байдлаар газрын тосны зах зээл нэмэлт нийлүүлэлтийн шаардлагагүй гэж бодож  байна" гэжээ.

Харин "XM.com"  худалдааны платформоос Питер МакГуайр эрчим хүчний зах зээл тогтворгүй байна гэж үзсэн ба Израиль Ираны дайралтад хариу үйлдэл үзүүлбэл нефтийн үнэ өснө гэж таамаглаж байна.

Ираны нефтийн импортыг авдаг улс орнууд

Гэсэн хэдий ч "Insight Investment"-ийн хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Апрель ЛаРуссийн үзэж буйгаар геополитикийн нөхцөл байдал ил тод болох хүртэл зах зээлийн гэнэтийн шийдвэрт хүрэхгүй байх хэрэгтэй гэв. Хөрөнгө оруулагчид Даваа гаригт  халдлагын үр нөлөөг үнэлсний улмаас Ази, Номхон далайн бүсийн хувьцааны зах зээлүүд унав.

Их Британийн "FTSE" 100 хувьцааны индекс арилжааны эхэн үед бага зэрэг буурсан байна. Гэхдээ алтны зах зээл нэмэгдэж буй нь хөрөнгө оруулагчдын "сандралыг" илтгэж байна гэж шинжээчид дүгнэлээ.

АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн албаны мэдээлснээр Иран бол дэлхийн долоо дахь том газрын тос үйлдвэрлэгч ба ОПЕК-ийн газрын тос үйлдвэрлэгчдийн картелийн гурав дахь том гишүүн юм. Цаашид нефтийн үнэ ханшийн хэлбэлзэл нь  Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээвэрлэлтэд нөлөөлөх эсэх талаар шинжээчид мэтгэлцэж  байна. Дэлхийн нийт нефтийн нийлүүлэлтийн 20 орчим хувь нь Оман, Иран хоёрын хооронд орших хоолойгоор дамжин  өнгөрдөг. ОПЕК-ийн гишүүн Саудын Араб, Иран, АНЭУ, Кувейт, Ирак улсууд экспортолж буй нефтийн ихэнх хэсгийг тус  хоолойгоор дамжуулдаг байна.

Эх сурвалж:BBC, CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж