Байр суурь: Монгол тээвэрчдийн эрх ашгаас илүү Хятадад найр тавьдаг

Байр суурь: Монгол тээвэрчдийн эрх ашгаас илүү Хятадад найр тавьдаг

Байр суурь: Монгол тээвэрчдийн эрх ашгаас илүү Хятадад найр тавьдаг

Нүүрс тээврийн нөхцөл байдал цар тахлын дараагаар харьцангуй сайжирсан гэх ч бодит байдал дээр тус салбарт анхаарал хандуулах хэрэгцээ шаардлага их байгаа юм. Тэр дундаа тээврийн салбарт ажиллаж байгаа монгол жолоочдын эрх ашигт халдаж, Хятадын талд давуу байдал үүсгэж байгааг холбогдох хүмүүс нь онцоллоо. Тухайлбал, тээвэрт явж байгаа хувь жолооч, тээврийн дотоодын компаниудад бодит дэмжлэг төрөөс үзүүлдэггүй байж, тээвэр хийх эрхэнд нь халдаж, давуу эрхийг урд хөршийнхөнд тавьдаг гэсэн юм. Энэ талаар нүүрс тээврийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн төлөөллөөс тодрууллаа.


"ТЭЭВЭРЧИД БАНК САНХҮҮГИЙН БАРЬЦААНД ОРЖ МАШИНАА БИТҮҮМЖЛҮҮЛЖ, ХАР ЖАГСААЛТАД ОРОХ ЭРСДЭЛ ҮҮСЛЭЭ"

Баянзам тээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.НЯМЖАВ:

-Банк болон банк бусын зээл, санхүүжилтийн хөрөнгө оруулалтаар тээвэрт оролцдог оролцогчид сүүлийн зургаан жилд нэмэгдсэн. Хоёр жилийн өмнө нийт 4500 хувь иргэн банк болон банк бусын зээл санхүүжилтээр хүнд даацын автомашин авч тээвэрт оролцож байсан. Гэхдээ тухайн үед авч байсан дан тэвштэй машин нь одоо чингэлэг буюу тавцант чиргүүлтэй болж тээврийн хэрэгсэл солигдож шилжилт хөдөлгөөн хийгдсэн. Өнөөдрийн байдлаар 3000 орчим хувь иргэн банк санхүүгийн байгууллагын зээлээр хүнд даацын машин авч барьцаанд байгаа статистик байна. Эдгээр хүмүүст "Эрдэнэс тавантолгой" ХК биржийн бичиг олгохдоо 100/18 буюу 10 машины хоёр нь л ажилтай байхаар олгосон. Сар бүр тогтмол төлөх үндсэн болон зээлийн хүүгийн төлбөрөө тээвэрчид орлогогүйгээс зогсоочихсон байна.

Ажил гарах байх, ханш тогтворжих байх гэхчилэн 2-3 сарыг өнгөрөөсөн бол ихэнх тээвэрчид одоо дөрөв дэх сардаа сул зогсч байгаа юм. Ингэснээр тээвэрчдийн нийгэм, эдийн засгийн амьдралын баталгаа үгүй болж байна.

Зээлийн хэтрэлттэй болсон тээвэрчид сэтгэлийн их түгшүүртэй байдаг. Монголбанкны хар жагсаалтад орохоос эхлээд хилийн хоригт орох хүртэл эрсдэл үүсч байна. Зээлээ төлж чадахгүй байгаагаас авсан машинаа Улаанбаатарт авч ирж, битүүмжлүүлэх тохиолдол ч их болсон. Тиймээс тээврийн салбарт ажиллаж, үйл ажиллагаа явуулж буй зээлдэгч болон зээлдүүлэгчийн эрх үүргийн зохицуулалтыг уян хатан болгох шаардлагатай.

"ТЭЭВРИЙН ДООД ҮНИЙГ ТОГТООДОГГҮЙГЭЭС ХЯТАДУУД ТҮЛШНИЙ ҮНЭЭР ТЭЭВЭР АВЧ БАЙНА"

Монгол туургатан ачаа тээвэрчдийн холбооны тэргүүн Б.БЯМБАГЭРЭЛ: 

-Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолоор Ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд ашигт малтмалыг уурхайн ам нөхцөлөөр борлуулах шинэ гэрээ байгуулахыг зогсоож, хилийн үнээр худалдан борлуулах үүргийг даалгасан байдаг. Цар тахлын үеэр Монголын экспорт зогсох байдалд хүрсэн байсан учир гурван сайдын баталсан дээрх журмалсан баталгаа дээр 32 заалтын дагуу тээвэрлэлтийг хийж байсан. Энэ журмын дагуу аж ахуй нэгжүүд кемп буюу бөмбөлөг гэдэг зүйлийг бүтээн байгуулсан.

Тухайн үед бүх аж ахуй нэгжүүд Засгийн газартайгаа хамтарч ажиллаж байна гэж ойлгосон гэхэд хилсдэхгүй. Тийм ч учраас тухайн үед нүүрс тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа нэг аж ахуй нэгж 380-500 сая төгрөгийн бүтээн байгуулалтуудыг хийсэн. Ингээд бодохоор нийт төсөвт өртөг 330 тэрбум төгрөг болж Цагаан хад суурьшлын бүсийг хөгжүүлсэн байдаг.

Мэдээж бүтээн байгуулалтаас үлдсэн давуу тал их. Жолооч нар машиндаа хонодог байсныг Цагаан хадны суурьшлын бүсэд халуун устай, тогтой, боловсон байртай болгож өгсөн. Энэ бол маш том дэвшилт. Гэхдээ тус бүтээн байгуулалт 362 дугаар тогтоолоор тавхан хоногийн настай болж хувирч, үнэгүйдсэн. Одоо жил гаруйн хугацаа өнгөрч байхад бүтээн байгуулалтад оролцсон аж ахуй нэгжүүдэд нэг ч дэмжлэг үзүүлээгүй. Тээврийн компаниуд мөнгөн тусламж, өөр бусад санхүүгийн зээл гуйгаагүй. Зүгээр л ажлын байраар хангаад өгөөч гэдэг шаардлага тавьж байгаа. 100 машины 18 нь зөвшөөрлөөр явна гэдэг шударга бус.

Хоёрдугаарт, жишиг үнэ тариф. Монгол Улсад тээврийн доод үнэ гэж байдаггүй. Үүнээс болж түлшний үнэтэй дүйцэхүйц үнээр хятад компаниуд тээврийг авч байна. Монгол компани хасахтай тарифыг сонгож ажиллахгүй. Энэ бол зайлшгүй анхаарах үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал.

Гуравдугаарт, хувь машинтай жолооч нар. Засгийн газар болон олон нийт хувиараа машин авсан жолооч нарыг буруугаар ойлгодог. Гэхдээ бодит байдал дээрээ тэдгээр жолооч нар бүгд зээлээр машин авч ардлаа байгаа багадаа 3-5 ам бүлээ тэжээхээр ажиллаж байна. Энэ бол үндэсний хөрөнгө оруулалт. Тиймээс жолооч бүрийг ажилтай, орлоготой байлгах нь чухал. Хэрэв зээлээ төлж чадахгүй бол зөвхөн машинаа битүүмжлүүлээд зогсохгүй орон байр бусад хөдлөх хөрөнгөнүүдээ хураалгах эрсдэлтэй болж байна.

Одоо ямар асуудал тулгамдаж байна гэхээр Хятадын дөрвөн компанид өдөр бүр тээвэр хийх давуу эрх олгож байгаа. Нийт 840 машиныг өдөр бүр явах эрхээр хангаж өгч байна.

Яг үүнтэй адил монгол жолоочдоо ажлаар хангаад өг. Эсвэл зээлийн хүүгийн бодлогод анхаарах хэрэгтэй.

"500 МЯНГА, БӨМБӨЛГИЙН 5 САЯ, ЗЭЭЛИЙН 10 САЯ ГЭЭД САРЫН ЗАРДЛАА НӨХӨЖ ЧАДАХГҮЙ ТУЙЛДСАН"

Нүүрс тээврийн жолооч Ц.УРАНЧИМЭГ:

-Би тээврийн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Машины дугуй хагарах, ар гэрт асуудал гарах гээд хүнд хэцүү үе зөндөө тохиолдоно. Том машины 42 дугуйгаа арчлахаас эхлээд анхаарал болгоомж жолоочоос маш их шаарддаг. Тээвэр хийх машин зээлээр авч сар болгоны төлөлтөө хийж, өөртөө тодорхой хэмжээний ашиг унагаж чаддаг байсан ч сүүлийн саруудад ямар ч орлогогүй байна. Миний хувьд хоёрдугаар сарын 1-нээс хойш нэг ч удаа ажилд гараагүй.

Орлогын хувьд тээврийн хөлснөөс л шалтгаална. Өдөр хоног алдахгүй гэдэг үүднээс ажилладаг ч одоо бол зогсоолын хий төлбөр төлөөд л байж байхаас өөр аргагүй болсон.

Хятад компаниудад давуу байдал үүсгэж байгаа асуудал хэрээс хэтэрсэн. Туслан гүйцэтгэгч бүх компани хятад болсон. Хоёрдугаарт уурхай ачааллаа даахгүй байгаа. Одоо ямар шийдвэр гарах бол гээд л хүлээгээд байж байна. Би 315 сая төгрөгийн машиныг 30 хувийн урьдчилгаа 90 сая төгрөг төлж авсан. Банк бусаас сарын 2,8 хувийн хүүтэй машин зээлж авсан. Одоо гэхдээ машиныхаа зээлийн хүүний сарын төлөлтийг ч хийж чадахгүйд хүрээд байна. Сард 10 сая төгрөг зээлэндээ төлөх ёстой. Зогсоолын хувьд хоногийн 10 мянган төгрөг. Харин тээвэрт явж бокс түрээсэлбэл сарын таван сая төгрөг. Мөн зам ашигласны төлбөрт 500 мянган төгрөг авдаг. Нэг удаагийн тээвэрлэлтэд. Гэсэн хэрнээ зам засварт мөнгө гаргаж, арчилгаа хийдэггүй.

Тээвэр хийдэг зам яг л урагдсан зам шиг.

Урсгал засвар нь дүүрч гэхэд тогтмол тээвэр хийх нөхцөл боломжийг л хангаж өгөхийг хүсч байна. Тэгвэл зам ашигласны төлбөр, бусад төлбөр бол дүүрч. Монгол тээвэрчдийг сул зогсохгүй байх тал дээр л бодлого хэрэгтэй байна.

МОНГОЛ КОМПАНИУД БҮХИЙ Л ҮЕД ЖИЙГДДЭГ

 

-Цар тахлын үед монополь компаниуд зах зээлд хамгийн том байр суурийг эзэлж байсан. Одоо ч монгол компаниуд жийгдэж байгаа. Засгийн зүгээс хятад талыг илүүд авч үздэг. Тийм байдал үүссэнээс монгол компаниуд, тээвэрчид хямралд орж байна. Тээврийн салбарт монгол компани жийгдэж байгаа өөр нэг жишээ нь зээл. Цөөн тээврийн хэрэгсэлтэй, өөрийсдийн машингүйгээс зээл авах ямар ч боломжгүй.

Манай компани нийт 100 гаруй тээврийн хэрэгсэлтэй. Гэхдээ машинууд маань хувь жолоочдынх. Тиймээс банк бусаас барагтай зээл олддоггүй.

Ажиллах хүч мянга байлаа ч тэг зогсолттой үед бид цалингүй сул зогсолт хийхээс өөр сонголтгүй байдаг. Одоо яг л ийм байдалтай байна. Жолооч нар маш хүнд нөхцөлд ажилладаг гэдгийг хүмүүс бараг мэддэггүй. Гашуунсухайт-Цагаан хад чиглэлд жолооч хүнд бэртлээ гэхэд тэнд анхан шатны тусламжаас өөр ямар ч эмнэлгийн яаралтай тусламж авч чаддаггүй. Бүр шаардлагатай тохиолдолд Ханбогд сум руу очиж, Улаанбаатар дамжиж явна. Тэр хооронд амь нас нь эрсдэл тохиолдол ч гардаг. Гэтэл эрх бүхий хүмүүс нь дандаа хятад талд л боломж олгож, үйлчилгээний нөхцөлд нь хүртэл уян хатан ханддаг. Тээврийн дийлэнх хувийг эзэлж гараанд явж байгаа тээврийн компаниуд бүгд хятад эзэнтэй. Үүнд л зохицуулалт хийхийг хүсч байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-04-16 202.9.47.19

хар хятадуудыг зайлуулж, устгах хэрэгтэй.Эсрэг тохиолдолд Монгол устах аюултай хар хятадаас болгоомжил.

Avatar

Нэргүй 2024-04-16 192.82.65.88

Тээврийн салбар, тээвэр зуучийн салбарт хятадууд хүч түрэн орж ирж байгаа. Монголчуудыг бүхий л талаас мухардуулж, гацааж байгаад өөрсдийн нөлөө, үйл ажиллагаагаа зөвшөөрүүлдэг. Имй бодлого хэрэгжээд удаж байна. Үүнд төр засаг дандаа хууртагдаж, үндэсний тээвэрлэгчид, үндэсний компаниуд, үйлдвэрлэгчдээ ажилгүй, амьдралгүй болгож дууслаа. Ний монгол даяар ажилгүй, тусламж, тэтгэмжээр амаа хөдөлгөж, улсаараа дамдуурах нь. Удахгүй хуурай боомт гээч хятадын шахаа Замын үүдэд орж ирэх нь.

Avatar

Нэргүй 2024-04-16 202.126.89.212

сүүлийн жилүүдэд хуяанууд монголд өргөн далайцтайгаар хүчийг авлаа сайны ёр биш ээ

Avatar

Нэргүй 2024-04-16 202.9.46.249

Монгол ялна гээд Женког шүтдэг гарууд

Avatar

Нэргүй 2024-04-16 172.58.208.239

Шуналтай бэрдүүд өчнөөн олон машин худхлдаж аваад томорцгоогоод байсан. Их баяжлаа гэсэн газар долоо хоног өлөн болж байгаа юм өиз дээ. Монголшуудан банкийг дампууруулсан Зоригт хүртэл дүү Оюунжаргалдаа одон зуун машин авч өгөөд нүүрс зөөгөад байсан. Одоо тэгээд төсвөөс мөнгө авна гэж бүү нэхээрэй. Ашгаа хийчихсэн юм чинь эрсдлээ өөрсдөө даацгаа

Avatar

DR. ADITYA 2024-04-16 102.88.81.115

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долл APPLY NOW

Avatar

Нэргүй 2024-04-16 66.181.161.126

мөнгөө төлөөд нүүрсээ аваачих асуудал нь Хятадын өөрийнх нь дур байхоо

Avatar

Зочин 2024-04-16 66.181.184.90

ЭНД ҮНДЭСТЭН ЯМАР Ч ХАМААГҮЙ ХААНА 3 ХӨДӨЛМӨРИЙН ӨНДӨР БҮТЭЭМЖТЭЙ!, БАГА ЗАРДАЛ шаарддаг ХҮМҮҮСИЙГ АЖИЛЛУУЛДАГ.

Avatar

Нэргүй 2024-04-16 66.181.160.91

Монгол хүн улс төрчдөөс эхлээд жирийн улны хүн хүртэл бүгд л хятадыг үзэн яддаг сэтгэхүйн синдромтой тул хятадуудад санаатайгаар давуу байдал олгох үйлдэл хийнэ гэж байхгүй дээ?!! Харин энэ хэд өөрсдийн чадахгүйг хятадын буруу болгон муурхаж байж ч мэднэ?? Яг үнэндээ бид идэх уух, өмсөх зүүхээс эхлээд бүх юмаар хятадаас хамааралтай атал байнга л хятадыгаа муулж харааж зүхэж байх юм??!! Хэрэв оросыг ингэж хараасан бол маргааш нь хил, крантаа хаагаад хориг тавьчихна!!!

Avatar

Зочин 2024-04-16 124.158.107.105

Нүүрсний бизнесийг төрийн томчууд хятадуудтай нийлж ашиг хүртэж байна Нэг хүүхэн гэхэд л долоо найман компанитай ч байх шиг эмэгтэй хүн ганцаараа энэ бүхнийг хийж чадахгүй ш дээ цаана нь ар талд нь төрийн авилгачид хувиа хүртээд хувааж идээд л явж байгаа авилгажсан төр гэж үүнийг л хэлэх байх даа

Avatar

Шоимхүү 2024-04-16 202.9.40.5

Хүрэлбаатар хужаад 100 жил газар эзэшшүүлийн гээд бсийн бдгүй шүү хогийн х***а гар хөлүүд гай хийчээд худлаа зохиож тохох орлдлго хүрэлбаатар улсаа хөгжүүлчигээд бхаар садаа болож.
бусад улсдхогууд гянданд явдаг бга шүү.

Avatar

Аолоо 2024-04-16 202.9.40.5

Хүрэлбаатар хужаад 100 жил газар эзэшшүүлийн гээд бсийн бдгүй шүү хогийн х***а гар хөлүүд гай хийчээд худлаа зохиож тохох орлдлго хүрэлбаатар улсаа р бхаар садаа болож бусад улсдхогууд гянданд явдаг бга шүү.

Avatar

Нэргүй 2024-04-16 202.126.90.172

Хятадууд хахууль сайн өгдөг дараа нь хэл ам гаргаж матаас байхгүй нь албан тушаалтнуудад, хятадын тээвэрчдийг хавчвал нүүрс авахаа багасгах бүр болих эрсдэлтэй тул ЗГ найр тавихаас аргагүй. Харин ЗГ төмөр замаар тээвэрлэх хугацаа, хэмжээг зарлаж нүүрсний жолооч нарыг ирээдүйн эрсдлээс хамгаалах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-04-16 139.5.218.115

Хулгайч МАН худалч БЭТ,Цэрэнсамбуугаа сонгож болохгүй л боллоо

Avatar

Монгол туургатан ачаа тээвэрчдийн холбооны тэргүүн Б.БЯМБАГЭРЭЛ: 2024-04-16 202.179.21.201

ЭнЭ мангар бацаан КОРЭЙД ажил хийж чадахгүй ац байсан хүн өдөж зодуулчихаад мөнгө аваа тэгээд удаагүй Монгол буцсан өмнөговийн ац гээд байгаа юм Өмнөговийнхоо байгалаа яр улаан 00 гар байж бас холбоо молбоо нам мам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж