Тэрслүү үг: Монголд үхсэн хүн амьдаасаа үнэтэй-I!

Тэрслүү үг: Монголд үхсэн хүн амьдаасаа үнэтэй-I!

Тэрслүү үг: Монголд үхсэн хүн амьдаасаа үнэтэй-I!

Монголд ийм зүйр үг байдаг, “Үхсэний хохь, амьдын зол”. Гэхдээ өнөөдрийн бодит амьдрал дээр эсрэгээрээ, “Үхсэний зол, амьдын хохь” болсон байна.  Монголд, монгол хүний амь нас нохойноос дор үнэтэй нь гашуун үнэн. Монгол хүн Монголын баялаг гэдэг жинхэнэ поп үг. Жирийн иргэний амь насаа алдвал архичин, гуйлгачин болдог нь болсон явдал, бодит жишээ.

Тэгвэл цэрэг хүний амийг Монголын төр 300 сая төгрөгөөр үнэлэхээр болжээ. Урьд нь “хүн бишээ цэрэг” гэдэг байсан үг цаашдаа “цэрэг бишээ жирийн “архичин” гэж жишээлэх биз. Цэрэгжсэн /коммунист/ улсад цэрэг хүн бүгдээс илүү эрхтэй, эрх ямбатай амьдардаг. Арчилсан улсад иргэний эрх, эрх чөлөө нэгдүгээрт эрэмбэлэгддэг. Ийм л юм, ялгаа нь.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс  Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачилж УИХ-д өргөн мэдүүлснийг Тамгын газрын дарга Я.Содбаатар нь хэвлэлийнхэнд мэдээлэл танилцуулахдаа “Цэргийн албан хаагч энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар нас барсан бол тэжээгчээ алдсаны тэтгэврийг хүүхэд, хөдөлмөрийн чадваргүй хүний тооноос үл хамааран энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар олгоно. Өөрөөр хэлбэл, байлдааны талбар, энхийг дэмжих ажиллагаа, тусгай ажиллагаа, буудлага хийх, тэсэлгээ, хорт бодистой харьцах, хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэж явах үедээ, онц байдал, гэмт халдлага, онцгой байдлын нөхцөлд ажиллах, улсын тусгай онц объект, хил хамгаалах үедээ амиа алдвал бага хүүхдийг нь 18 нас хүртэл цалингийг нь олгох заалт бий болж байна. Хоёрдугаарт, амь алдсан тухайн цэргийн алба хаагчийн гэр бүлд 80 м.кв-аас доошгүй орон сууцыг төр нэг удаад олгох заалт бий. Орон сууцны өртөг нь хөдөлмөрийн доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу өнөөдрийн ханшаар 300 сая төгрөгийн орон сууц олгоно. Зарим нь орон сууц бус бэлэн мөнгөө авах тохиолдолд энэ заалт үйлчилнэ” гэв.

Товчхондоо, ажил үүргээ гүйцэтгэж яваад үхвэл гурван өрөө байртай буюу 300 сая төгрөгтэй болно. Үхэхгүй бол өрнөөс өр, цалингаас цалингийн хооронд амьдарна. Үхэж байж л нэг ёсондоо амьдрал нь баталгаажина гэсэн үг. Хамгийн хоржоонтой нь, энэ хууль зуурдаар амиа алдсан онцгойн таван албан хаагчдад хамааралгүй. Хууль эргэж үйлчлэхгүй гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар тодотгосон.

Хагас жилийн хугацаанд Онцгой байдлын таван албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж явахдаа амь насаа алдсан эмгэнэлтэй хэрэг явдал гарснаар манай онцгой байдлын салбар авлига, хулгайдаа идэгдэж, идээ бээрэндээ баригдсан нь илчлэгдэв.  Онцгой байдлын дөрвөн алба хаагч дундаа нэг тусгай зориулалтын хувцастай, түүнийгээ дамжуулж хэрэглэдэг. Шат болгож ашигладаг 20-хон машинтай,тэр нь арван давхраас дээш ашиглах боломжгүй. Арваас дээш давхарт гарсан галыг унтраах дрон байтугай машин Монголд нэг ширхэг ч байхгүй. Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуянгийн амаараа хэлсэн үг энэ. Атал генерал Г.Ариунбуян төсвийн мөнгөөр тансаг зэрэглэлийн “Land GX.R 300” авсан төдийгүй 668 сая төгрөгийг хэвлэлүүдийн пиарт цацжээ. Энэ мөнгөөр ядаж ганц, хоёр ширхэг дрон авсан бол албан хаагчдаа эрсдэлээс хамгаалах бодит хөрөнгө оруулалт болж чадах байв.

Онцгой байдлын салбарт нүүрлэсэн гай гамшиг ганц жилийн хугацаанд бий болчихсон асуудал биш нь ойлгомжтой. Олон жилийн турш нүүрлэсэн авлига, хулгайн хямрал энэ салбарт хүний алтан амиар яригдах хэмжээнд очжээ гэсэн үг. Тэгэхээр “үхсэн”-ийнх нь дараах үнэ цэнийг нь ярихаас илүү албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдахгүй байх ажлын байрны баталгааны тухай ярих цаг болсон. Удирдлагуудын менежментийг өөрчилж, шинэчлэхгүй бол хэчнээн хүнийг амийг 300 саяар үнэлэхийг бас хэлж таашгүй. С.Амарсайхан, Г.Ариунбуян хоёрыг мууг үзэх гээд байгаа юм биш. Асуудал гарвал хариуцлага хүлээдэг удирдлагын тогтолцоотой болж байж л албан хаагчид нь зуурдаар амиа алддаггүй болно. Тэр нь Ерөнхийлөгчийн найз байх эсэхтэй огт холбоогүй асуудал. Даргын тал, дайсны тал гэж даабль стандарт тогтоох юм бол хуулийн биш хувь хүний засаглал тогтоно.

Улаан галтай улаан гараараа “байлддаг” тогтолцоо Орос, Монгол хоёрт л байна.  Захын байшин шатахад өмсөх хувцасгүй, зүүх баггүй ороод амиа алдаж байна гэдэг чинь удирдлагыг нь бүхэлд нь, менежментыг нь тэр чигт нь өөрчлөх цаг болсны САНУУЛГА.

Хуулийн засаглалтай оронд огцрох байтугай л үйл явц өрнөж байгаа. Хуваарилсан төсөв мөнгөнөөс нь хэн, хэр хулгайлсныг нь шалгаж, тогтоож байгаа. Атал Монголд Ерөнхийлөгчийн найз, Ерөнхий сайдын нөхөр тулдаа  нүүрээ ширлүүлээд албан тушаалтайгаа үлдэж байна.

Цаашдаа тэгээд газар хөдлөж, гал усны гамшиг, аюул нүүрлэвэл яах юм бэ. Аврагчидтайгаа, ард түмэнтэйгээ бүгд үхээд дуусах юм уу?!  Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн зорилго, агуулгыг үгүйсгэх гэсэнгүй. Үүнээс өмнө, үхэлд хүргэж байгаа саад, шалтгааныг нь ольё. Албан хаагчдынхаа аюулгүй байдалд анхааръя. Үхсэнийх нь дараа үнэлэх биш амьдад нь ажиллах боломж, бололцоог нь олгоё. Амьд явах эрхийг нь хангая, баталгаажуулъя гэж байгаа юм. Гурван зуун сая төгрөг, гурван өрөө байр цэл залуухан үрийг нь, ханийг нь, аавыг нь яагаад ч орлохгүй. Ар гэр, үр хүүхдээ аятайхан аваад явчих цалин, хангамж, ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа золгүйгээр алдахгүй гэсэн баталгааг нь бий болгож байж дараа нь амь насыг нь үнэлэх тухай ярих ёстой юм. Үүнийг л "үхсэний зол, амьдын хохь" гээд байгаа юм шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-04-16 103.212.118.75

Насаараа Онцгойд ажиллаад үр хүүхэд гэр бүлээ хангалуун амьдруулж, орох оронтой болгож чадахгүй, харин нас барвал хүүхдүүдэд нь нэг орох орон өгөх болтой юмм Энэ Төр засаг?

Avatar

Нэргүй 2024-04-16 202.126.89.212

генерал хурандаануудыг нь өөрсдийг нь хамгийн түрүүнд гал руу нь оруул

Avatar

buh gazar l tiim bdgin 2024-04-16 103.212.118.149

** mine

Avatar

DR. ADITY 2024-04-16 102.88.81.115

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долл

Avatar

Нэргүй 2024-04-16 122.201.31.30

10 аас дээш давхарт хүрэх шат угаасаа хаа ч байхгүй

Avatar

Нэргүй 2024-04-16 202.55.188.41

Байдаг гэнэ лээ. Тэрийг нь авах гэхээр манай хотын гудамж талбайд явах боломжгүй гэж Ариунбуян УИХ дээр тайлбарлаж байна лээ

Avatar

Зочин 2024-04-16 66.181.189.144

Сонгуулиар ямар нэг байдлаар санал л авч байвал бусад нь эд нарт хамаагүй л дээ. Хүний санаанд буухгүй л юм сэтгэнэ, Ерөнхийлөгчийн тамгын газар гэж татан буугдмаар газар. Эд ингэж тэнэгтсэнээрээ өөрсдөө л хохирол амсана. Ард түмэн тэнэг биш шүү, лаларуудаа

Avatar

Б 2024-04-16 59.153.113.247

ГАЛ ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ ХУВИЙН БАЙГУУЛЛАГА БАЙГУУЛАХЫГ ДЭМЖИМЭЭР ЮМ. ТЭГЖ БАЙЖ Л АМЬ ХОХИРОХОО БОЛИХ БАЙХ.

Avatar

Нэргүй 2024-04-16 202.21.110.203

ДЭЛХИЙ ЕРТӨНЦИЙН ХӨГЖЛӨӨС СУРАЛЦ МАЛНУУДАА…. МАНАЙ ЭНЭ ХЭДЭН АРЧААГҮЙ НАМ УЛС ТӨР ЯРЬСАН ДАРГА, ДАРГАНЦАРУУД ХҮНИЙ АМЬ НАСНЫ ЭРСДЭЛИЙГ 95 ХУВЬ ХҮРТЭЛ БУУРУУЛАХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ХУВЦАС ХЭРЭГСЭЛ АВЧИХ ТӨСӨВ МӨНГӨӨР НҮҮР ГАРАА УГААЖ, УЛС ТӨР ХИЙЖ, ИДДЭГ УУДГАА БОДСООР ЯВААД, ЭРДСЭЛ ЕР БУУРАХГҮЙ БАЙНА. ҮХВЭЛ 300 САЯЫН БАЙР ӨГНӨ Ч ГЭХ ШИГ ЭНЭ ЯМАР НИЙГЭМ ВЭ? ХҮН ЁС ЧАНАР АЛГА. ИДЭЖ УУХГҮЙ БОЛ 15-20 ТЭРБУМААР ГАЛЫН ШУГАМАНД ЯВДАГ ГОЛ ТЕХНИК ХЭРЭГСЭЛЭЭ БҮРЭН ШИНЭЧЛЭХ БОЛОМЖ БАЙЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ….

Avatar

Аавынх нь амины өртэй иргэн Хүрэлсүх 2024-04-16 23.134.91.244

Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг эмэгтэйд үзүүлдэг бузрын ажлын дарамтаа даруй ЗОГСОО. Эмэгтэйг буцаад ЗГазарт нь буцааж ажиллуул. ЯЛТАН чиний дэргэд ЭМЭГТЭЙН амь нас чинийхээс үнэ цэнэтэй лал ар аа. Хадгаламж банкны 14.2 тэрбум улсын БАНКНЫ хулгайч, буугүй хамгаалагчдын ард нууугдсан бузрын НҮҮРСЧИН жоом.

Шөнө орой, ажлын бус цагаар, утсаараа хүчирхийлж залгадаг, ордонд иргэний эрх чөлөөний эсрэг ичмээр гэмт дээрэнгүй үйлдлүүдээ БОЛЬ лал араа..

Avatar

Нэргүй 2024-04-16 103.71.100.217

НЯМСҮРЭН сайн сэтгүүлч. Бичих л ёстой сэдэв. Амьд байгаагаа харж хайрлаж байхгүй мөртлөө, өнгөрсөн хойно нь сүржигнэн өө сэвгүй ариун хүн байсан мэт бичнэ.

Avatar

Манж нар 2024-04-16 122.201.31.13

зөв гэж үзэж бна Засаг руугаа дайрч байгаа этгүүлч нэртэй УТийн банзалууд тэдгээрийг дагалдагч маазрагч та нар Монголоор минь ингэж тоглож болохгүй Би хажууд чинь бсан бол шууд нүүр рүү чинь нулимана Та нар нэртэйгээр нь Нармай Монголоо байгуулах гэж галзуурцгаа!!!

Avatar

Гоншигнуур 2024-04-16 66.181.184.90

Энэ сэтгүүлчидэд сэтгэцийн солиорол газар авчээ. Сенсаац гэдэг үгийг сэтгэцийн хийрхэл гэж орчуулдаг.

Avatar

Төвд хүү 2024-04-16 122.201.31.13

солиотой сэтгүүлчдийг ганц сайн алгадахсаан

Avatar

Нэргүй 2024-04-16 66.181.160.91

Улс төрчид үхсэн хүнд хайртайдаа биш, харин хүний үхлээр сонгуулийн пиар хийж байгаа царай нь энэ!!! Өөр юу ч биш!

Avatar

Иргэг 2024-04-16 122.201.31.62

яг үнэн ..Дарангуйлагч шинжтэй ухамсар муу удирдагчтай улсууд кёйс хайж хүний үхэл эсвэл тамирчид хүүхдийн амжилтыг ашигладаг .

Avatar

Нэргүй 2024-04-16 66.181.160.91

Манайд одоохондоо дарангуйлал тогтоогүй байгаа ч хэрэв тийм боломж гарвал Күүк уухайн тас шүүрч авах хүн шүү!! Муулж байгаа юм биш, угаас уг хүний характер, суурь хүмүүжил нь тийм юм!!

Avatar

зочин 2024-04-16 192.82.64.133

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ИНГЭЖ УЛС ХӨГЖИХГҮЙ ,УДАХГҮЙ АЛБАН ХААГЧГҮЙ БОЛОХ БАЙЛГҮЙ

Avatar

Нэргүй 2024-04-16 103.57.94.241

Манай Еөк чинь жирэмсэн эмэгтэйгээс болж сэтгэл нь хөдлөөд огцорц байсан зөөлөн хүн, яагүй бол сая буяны ажилд явж байхдаа огцорьё гэж бодсон л байх. Даан ч б**с додоогч нарт тэгүүлээгүй биз, 🙂

Avatar

Бадарч тахар 2024-04-16 66.181.177.15

Энэ их мөнгийг татвар төлөгчдийн мөнгө буюу улсын төсвөөс биш өөрийнхөө мөнгөнөөс өгөөрэй Ухна минь ! Одоо нөхрөө юмуу ах дүүгээ үхүүлэх сонирхолтой маш олон эмэгтэйчүүд бий боллоо ! мөнгийн нь байрыг нь бэлдээд өөрөөсөө өгөөрэй Ухна минь ! тэнэг шийдвэр боддог тэнэг Хүүк вэ !

Avatar

Нэргүй 2024-04-16 202.21.114.170

unen unen. iim l gaj niigem, togtoltsoo burduulcheed bn daa bid. 2024 ond oorchilj chadahgui bol tegeed duus2

Avatar

Ц. Эрдэнэбат 2024-04-16 202.9.47.13

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, албан тушаалтнуудын *Арьс*-аа хамгаалж, өөрөөс нь биш улсын хөрөнгөөр албан тушаалтайгаа үлдэх муу арга юм даа…хөөрхий!!!

Avatar

Нэргүй 2024-04-16 103.168.34.10

Өө эхнэрүүд нь амьд л байгаасай гэж залбирдгаа болиод хурдан үаээл өгөөёэй гэдэг болох байхдаа. Эрчүүдийг мөнгөний түрийвч шигсанадаг болсон эмэгтэйн тоо олширч байгаа үед..

Avatar

Нэргүй 2024-04-16 103.57.92.236

Ягяг.

Avatar

Нэргүй 2024-04-16 66.181.161.84

Аймаар үнэнийг өчжээ одоо өөрсдөө шууд гал руу ороод үхэж эхлэх вий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж