Шадар сайд, Улсын онцгой комисс /УОК/-ын дарга С.Амарсайхан газын дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны дүгнэлтийн талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр "Тухайн газ тээвэрлэсэн автомашин зориулалтын бус, бүртгэлгүй, маршрутын бус, замын хуудас аваагүй, жолооч нь сургалтад хамрагдаагүй, аюулгүй байдлын шаардлага хангаагүй байсан гэдгийг гурван яамны хамтарсан ажлын хэсэг тогтоосон. Надад өгсөн мэдээллээр тээврийн хэрэгсэл нь зөвшөөрөлгүй байсан. Мөн тус 207 дугааар байр зориулалтын бус байсан. Газар хөдлөлтөд тэсвэргүй гэж гарсан учраас хүн амьдрах боломжгүй. Цагдаа, шүүх хэнийг буруутай гэж үздэг юм, тэр хувь хүн, ААН барилгыг төлнө. Байрыг нураана. Төрөөс хохирол барагдуулах тухай асуудал одоохондоо яригдахгүй. Ер нь хувийн байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж үзэхээр байгаа. Гэхдээ ингэж хэлэх нь эрт байна. Уг осолд хэн буруутай болохыг шүүхийн байгууллага эцэслэнэ" гэв. Гэтэл оршин суугчдын зүгээс Улсын онцгой комиссын албан ёсны дүгнэлтийг хүлээсэн байдалтай байгаа гэдгийг хэлсэн юм.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд 2024 оны нэгдүгээр сард гарсан галын хэргийг шалгах ажлын хэсгийг Улсын ерөнхий прокурорын газраас байгуулсан. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш галын улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох, хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах, гал гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирлын хэр хэмжээг тогтоохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Энэ хүрээнд 250 гаруй хүнээс мэдүүлэг авч, зургаан төрлийн 62 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 58 дүгнэлтийг гаргуулан, зарим эд зүйл, хөрөнгийн үнэлгээг тогтоожээ.
Галын улмаас онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, есөн хүн хөнгөн, хүнд гэмтэж, 26 иргэнд угаарын хийн хөнгөн зэргийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд хохирол учирсан. Урьдчилсан байдлаар гудамж талбай, зам байгууламж, тээврийн хэрэгсэл, сургууль, оффис, аж ахуйн нэгжид 1.8 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдоод байна
"ОРШИН СУУГЧИД ШАДАР САЙДТАЙ УУЛЗАХ ХҮСЭЛТЭЙ БАЙГАА"
Гал түймэрт хохирсон иргэдэд хууль зүйн тусламж үзүүлж буй хуульч О.Батхүү "Шадар сайд С.Амарсайхан өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө тухайн орон сууц нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэдэг дүгнэлт гарсан учраас нураана. Оршин суугчдын хохирол, байр орон сууцыг яах вэ гэхээр буруутай хуулийн этгээд, иргэд хоорондын маргаанд төр оролцохгүй. Шүүхээр гэм буруу нь тогтоогдсон этгээд иргэдийн хохирлыг төлнө" гэдэг хариултыг өгсөн. Оршин суугчдын зүгээс яах учраа олохгүй, ирэх долоо хоногоос Шадар сайдтай уулзах хүсэлтийг тавьж байна. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Шүүх байгууллагаар хэргийг хэлэлцүүлсний дараа гэм буруутныг тогтоох юм байна.
Нөгөө талаас төр стандартаа мөрдүүлж ажилласан бол ийм осол аваар гарахгүй байсан. Оршин суугчдын галд өртсөн автомашины хохирлын үнэлгээг тогтоож дууссан.
Одоо орон сууцны үнэлгээг хийж байгаа. Улсын комиссын дүгнэлтээр энэ орон сууцыг бүхлээр нь нураах шийдвэр гаргавал галд өртсөн, өртөөгүй айлын хохирлын хэмжээ адилхан гарна. Улсын онцгой комисс шинжилгээний дүгнэлтийг ил тод нээлттэй танилцуулаагүй учраас оршин суугчид албаны хүмүүстэй биечлэн уулзах хүсэлтэй байна" гэв.
"ДАМ НУРУУНД АН ЦАВ ГАРСАН, НОРМ ДҮРМИЙН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ҮЗҮҮЛЭЛТ ГАРСАН"
Барилга хот байгуулалтын яамны Салбарын хяналтын газрын дарга Д.Жаргал барилгын урьдчилсан дүгнэлтийг танилцуулахдаа "Галд өртсөн 207 дугаар байрны 63 айлын орон сууцны техникийн давхар, дам нуруу, багана, хучилт, хэв гажилтын хэмжилтийн дээж авсан. Үндсэн галд өртсөн энэ барилга 12 давхар байгаа. Төмөр бетонон карказан хийцтэй, 2017 онд ашиглалтад хүлээж авсан. Орон сууцны гадна талын фасадны 75 хувь буюу баруун хойд булан, зүүн тал бүхэлдээ, урд тал хэсэгчлэн галд өртсөн. Галд 10 айлын сууц бүхэлдээ, 45 айл хэсэгчлэн, найман айл огт өртөөгүй байна.
Тооцоо судалгааны дүнгээр, барилгын багана, дам нуруунд үүссэн ан цав, өргөний хэмжээ барилгын норм дүрмээс тав дахин их буюу газар хөдлөлт болон бат бэх найдваржилтын түвшинг хангахгүй байна.
Мөн барилгын баруун талын голын баганын орой руу тоосгоны шилжилт үүссэн. Үүнтэй холбоотойгоор дам нуруунд ан цав гарах гэмтэл гарсан. Норм дүрмийн шаардлага хангахгүй үзүүлэлт гарсан" гэж мэдээлсэн байдаг.
DR. ADITY 2024-04-16 102.88.81.115
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-04-16 59.153.113.41
үүнээс гадна орон сууцанд газ хэрэглэхийг оркуудад ойлгуулаад өгөөчээ!!!! Өөрсдөө ч, үр хүүхэд нь ч, өөр айлууд ч сүйрнэ ш дээ. орон сууцны айлд газ худалдан борлуулсан, хэрэглэсэн хүмүүс л хариуцлага хүлээнэ. Оркууд бас орон сууцанд камер байдгийг мэдэхгүй юм!!!!
Нэргүй 2024-04-16 103.57.94.213
улайстлаа халчихсан цемент дээр их хэмжээний ус цацахаар хагарч цуурахгүй л яав гэж, анхнаасаа гал унтраах хөөс цацах ёстой байсан биш үү, стандарт шаардлагууд хаачсан бэ.
Нэргүй 2024-04-16 66.181.161.216
1.8 тэрбум гэнэ үү? юу гэж байгаан бэ? 207-р байранд хэдэн байл байдаг вэ? 2-3 өрөө байрны үнэ тус газарт ямар байгаа вэ? Ердөө 10 айлын байрны үнэ гэхэд л 2 тэрбум болох бишүү? Яаж тооцоод байна аа? Дашваанжил нь Алтжин шиг эрх баригч намын олигарх байгаад иргэдийн хохирлын 30 хувийг улсын мөнгөөр барагдуулаад өнгөрөх гээд байгаа юм биш биз дээ? Ман бол бэлэн тийи туршлагатай шүү. Алтжин нь "би өөрөө тамга болчий" гэж иргэдийг хуураад дараа нь Нямдоржийн хормойд хоргодож, нөгөөх нь шүлсээ үсчүү
Нэргүй 2024-04-16 66.181.161.216
лж ард олон руу дайраад, их хурал дээр чухам л агсам тавьж, "та нар битгий яамьдрах гэж ядаж яваа жаахан охин руу бүүрлээд дайраад бай" ч билүү ёстой цээжээрээ хамгаалж байгаад тус хэргийг хааж байсан. Хэлсэн ярьсан үг, үйлдэл нь одоо цахимд байгаа шүү. Одоо энэ Дашваанжил чинь бас л Ойрадуудын компани юм байна. Исмэлүүд улсыг маань хорлож, элэг бөөрөө хамгаална даа. Харж л байгаарай.
Зочин 2024-04-16 66.181.161.84
Шадар сайд чинь тэнгэрийн амьтан та нартай уулзахгүй уулзлаа ч бөөрөнхийлөөд л өнгөрөөнө угаасаа зан нь тэр би та нарт зөвлөе одоо шинээр байр нэх тэр байр чинь хүчтэй салхинд нурж унаад та нарыг дарж а**а.Яаж ч засаад янзлаад бүх арматуран хийц нь уяраад жинхэнэ хөгцөрсөн мод шиг болцорсон байгаа ээдээ шинэ байр шүү