АТҮТ: Автомашины Улаанбаатарын дугаар олгохгүй гэдэг худал мэдээлэл

Хуучирсан мэдээ: 2024.04.15-нд нийтлэгдсэн

АТҮТ: Автомашины Улаанбаатарын дугаар олгохгүй гэдэг худал мэдээлэл

АТҮТ: Автомашины Улаанбаатарын дугаар олгохгүй гэдэг худал мэдээлэл

Автомашины улсын дугаар олголт хязгаарлахтай холбоотой мэдээлэл цахим хуудаст гарсан. Тус мэдээлэлд, өнөөдрөөс шинэ машин худалдан авч байгаа иргэдэд Улаанбаатар хотын серийн дугаар олгохгүй. Худалдан авах хүсэлт 300 мянган төгрөг болсон гэдгийг онцолжээ.

Энэ талаар Авто тээврийн үндэсний төвөөс тодруулахад, тус мэдээлэл худал. Импортын тээврийн хэрэгслийн дугаараа захиалаад орж ирвэл хэвийн олгож байна. Худалдан авах хүсэлт нь 300 мянган төгрөг гэж бичсэн байсан. Тийм зүйл огт байхгүй.

Улсын дугаарыг хэвийн олгож байгаа. Цахим хуудаст ямар зорилгоор ташаа мэдээлэл түгээсэн талаар мэдэхгүй байна гэсэн юм.

Түгжрэлийг бууруулах хүрээнд нийслэлээс шат дараатай зохицуулалтуудыг хийнэ гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ хэрхэн хийх талаар мэдээлэл одоогоор эцсийн байдлаар гараагүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж