Шүүхийн мэтгэлцээний тэмцээний аварга баг тодорлоо

Шүүхийн мэтгэлцээний тэмцээний аварга баг тодорлоо

Шүүхийн мэтгэлцээний тэмцээний аварга баг тодорлоо

Монгол Улсад захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан “MOCK TRIAL-ЗХШ 20 ЖИЛ” мэтгэлцээний тэмцээнийг хоёр өдөр /2024 оны дөрөвдүгээр сарын 13, 15/-ийн турш зохион байгууллаа. Уг тэмцээнд 14 хууль зүйн их, дээд сургуулийн 75 оюутан оролцсон бөгөөд тэднийг 16 хуулийн фирм дасгалжуулж, захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэдэг маргааны төрлөөр ур чадвар, мэдлэгээ сорин өрсөлдсөн юм.

Мэтгэлцээний тэмцээнд Өмгөөллийн Соёмбо легал партнерс ХХН-ийн бэлтгэсэн оюутны баг аваргаллаа. Тус багийн бүрэлдэхүүнд,

  • О.Орхонсэлэнгэ /Их засаг олон улсын их сургууль/
  • Б.Болормаа /Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль/
  • Э.Марал /Шихихутуг их сургууль/
  • Б.Сувд-Эрдэнэ /Сити их сургууль/
  • Д.Сэлэнгэ /Отгонтэнгэр их сургууль/ нар багтсан бөгөөд эрдэм мэдлэг, авьяас чадвараа сорин мэтгэлцсэн юм.

Харин дэд байранд Өмгөөллийн ЭмДиЭс ХаанЛекс ХХН-ийн бэлтгэсэн баг шалгарсан бөгөөд

  • А.Анулин /Боловсрол соёл эрх зүйн дээд сургууль/
  • Л.Болормаа /Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль/
  • О.Цэндмаа /Боловсрол соёл эрх зүйн дээд сургууль/
  • Т.Сувд-Эрдэнэ /Шихихутаг их сургууль/ нарын бүрэлдэхүүнтэй байлаа.

Гутгаар байрыг Өмгөөллийн Легал гайд ХХК-ийн бэлтгэсэн баг эзэлсэн ба

  • Т.Дүүрэнзаяа /Санхүү эдийн засгийн их сургууль/
  • Б.Мөнхтуул /Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль/
  • А.Мичидмаа /Орхон их сургууль/
  • П.Ганбаяр /Санхүү эдийн засгийн их сургууль/ нарын оюутнуудаар багаа бүрдүүлсэн.

Шагналт байранд Өмгөөллийн Адвокат консалтинг ХХК-ийн бэлтгэсэн баг шалгарсан бөгөөд

  • Г.Эрдэнэтөгс /Отгонтэнгэр их сургууль/
  • Б.Марал /Санхүү эдийн засгийн их сургууль/
  • Б.Тэнгис /Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль/ нар багтсан юм.

Мөн энэ оны шилдэг илтгэгчээр Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан Т.Дүүрэнзаяа тодорлоо.

Энэ удаагийн тэмцээний ерөнхий санаачлагчаар Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим ажиллалаа. Шагналт байруудыг шалгаруулах хяналтын шатны шүүх хуралдааныг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгчээр П.Соёл-Эрдэнэ, М.Батсуурь, Д.Батбаатар, Х.Батсүрэн нар оролцов.

 “MOCK TRIAL-ЗХШ 20 ЖИЛ” шүүхийн мэтгэлцээний тэмцээний шилдэг оролцогч багуудын шагнал гардуулах ёслолд Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа, Улсын  дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч нар, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл, Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров тэргүүтэй хамтран зохион байгуулагчид оролцсон юм.

Мөн тус тэмцээнийг зохион байгуулах Ажлын хэсэгт Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Ганзориг, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ нар ажиллалаа.

Тэмцээний давж заалдах шатны шүүхийн мэтгэлцээнийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баатархүү, шүүгч Г.Билгүүн, шүүгч З.Ганзориг, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч О.Оюунгэрэл нар шүүж, зохион байгуулалтад тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Өнөржаргал тэргүүтэй 18 хүн ажилласан юм.

Харин тэмцээний анхан шатны шүүхийн мэтгэлцээнийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч Л.Батбаатар, шүүгч Ө.Болорчимэг, шүүгч У.Бадамсүрэн, шүүгч А.Ганзориг, шүүгч Ц.Мөнхзул, шүүгч Д.Эрдэнэчимэг, шүүгч Х.Нямдэлгэр нар шүүж, арын албанд тус шүүхийн Тамгын газрын 19 албан хаагч хамтарч ажиллав.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын хуульчдын холбоо, Захиргааны эрх зүйн хороо голлон  ажилласан бөгөөд тус холбооны , Хууль зүйн шинжлэх ухаан боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хороо, Хууль зүйн шинжлэх ухаан боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хороо, Тамгын газар, мэргэжилтэн Г.Сарангэрэл, мэргэжилтэн Г.Хосцэцэг, мэргэжилтэн Г.Ундармаа, мэргэжилтэн Т.Гүнбилэг, мэргэжилтэн Х.Наранхүү нар гар бие оролцлоо.  

Мөн Монголын өмгөөлөгчдийн холбоо болон өмгөөллийн дараах 16 фирм идэвх санаачлагатай оролцлоо.

  1.  Өмгөөллийн Ананд адвокатс ХХН
  2. Өмгөөллийн Анта партнерс ХХК
  3. Өмгөөллийн Заяа энд Золоо зөв ХХК
  4. Өмгөөллийн Легал полиси ХХК
  5. Өмгөөллийн Моннгол өмгөөлөгч ХХН
  6. Өмгөөллийн Нийслэл адвокэйтс ХХК
  7. Өмгөөллийн Онч нүүдэл ХХН
  8. Өмгөөллийн Сноу хилл консалтанси ХХН
  9. Өмгөөллийн Фиделитас партнерс ХХН
  10. Өмгөөллийн Хэруга партнерс ХХН
  11. Өмгөөллийн Эрх зүйн гүүр ХХК
  12. Өмгөөллийн Дэнс легал ХХК болон шилдэг дөрөвт шалгарсан хуулийн фирмүүд хамтарч зохион байгуулсан юм.

Тэмцээний багуудыг 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдөр тодруулж, хуулийн фирмүүд дасгалжуулах багаа сонгосон билээ. Харин анхан шатны мэтгэлцэх битүүмжилсэн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 6-ны өдөр задалж, багууд 5 долоо хоногийн турш бэлдэж, ийнхүү аваргаа тодрууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

J.Erka 2024-04-15 124.158.119.18

Ирээдүйн хуульчдыг шүүх, прокурор, өмгөөлөл, хуул зүйн бусад салбарт оюутан цагаас нь бэлтгэх нь хууль хэрэглэх явцад хуульчдыг төлөвшүүлэх чухал арга хэмжээнүүдийн нэг болой … Зохион байгуулсан хуульчид минь нэг удаагийн бус арга хэмжээ болгоорой гэж хүсэх байна.

Avatar

DR. ADITY 2024-04-15 102.88.81.115

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долл

Avatar

Нэргүй 2024-04-15 66.181.160.91

Энэ үеийн хүүхдүүд 35-40 нас хүрэх үед төр болон нийгэм маань эрх биш эрүүлжин, хүмүүсийн соёл, боловсрол, ёс суртахуун дээшлэн, улс маань хурдацтай хөгжих байх гэж өвгөн би их л найддаг даа??!! Тэр цагт одоогийн төр дэх бусармаг хүмүүс насны эрхээр халагдан зайлах учиртай!

Avatar

Ирээдүй 2024-04-15 66.181.166.110

Ирээдүйн шүүх засаглалын мэргэжилтнүүд гэрэлтэй , шударга, ёс зүйтэй цэвэр ариун байх болтугай. Амжилт хүсье. Сонгууль, улс, бизнесийн салбарыг зөв гольдрилд оруулж өгөөрэй. Хуульчид аа

Avatar

Нэргүй 2024-04-15 139.5.216.27

eretei huuhed gants ch bdagguuu shuu erchuud iim muu bgaad bna uu surahgui bgaad bna uu naad hed chin odoo toxicfemnimsee dmejdeg shuuchid l bolno shdee ger buliin margaand ems huuhnuudee umuuruul erchuudiig buruutgsan l iim shuuhchid bolno sdaa yumaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж