Байнгын хороонд дүгнэлт хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

Байнгын хороонд дүгнэлт хүргүүлжээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2010 оны долдугаар сарын 14-ний өдрийн албан бичгээр Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай шалгаж танилцах чиглэлийг УИХ-ын  Тусгай хяналтын дэд хороонд өгсөн юм. УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо энэ дагуу Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаар 2010 оны наймдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа  хэлэлцэж, дүгнэлт гаргажээ. Дэд хороо дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүллээ. Шалгалтаар зарим зөрчил илэрсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж