Аялал жуулчлалын салбарт өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлууд, салбарын ирээдүй, цаашдын бодлогыг тодорхойлох зорилгоор 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, аялал жуулчлалын холбоод, аялал жуулчлалын салбарын эрдэмтэн багш судлаачид, хөтөч тайлбарлагч нар, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөл болсон 880 гаруй хүн нэгдэн чуулж байна.
ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР МОНГОЛ УЛСАД 115,828 ЖУУЛЧИН ИРЖЭЭ
Чуулганаар энэ онд 1 сая жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд салбарын цаашдын зорилго, салбар дундын уялдааг бататгахад 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, аялал жуулчлалын холбоод, аялал жуулчлалын салбарын эрдэмтэн багш судлаачид, хөтөч тайлбарлагч нар, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөл болсон 880 гаруй хүн нэгдэн чуулж байна.
Мөн Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо “Нийтийн эрх зүйн хуулийн этгээд”-рүү Төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлэх эрх шилжүүлэхтэй холбогдуулан байгуулж буй санамж бичиг, “Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим” “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо НЭЗХЭ” нар хамтран ажиллах санамж бичигт Талууд гарын үсэг зурах юм.
Нэргүй 2024-04-15 98.191.169.5
Хуралдах өвчин туссан нийгэм шүү. Хурал хийж улсаас яаж хэдэн цаас зулгаах бизнес ээ болиоч ээ. Шийдэж байгаа ганц ч асуудал байхгүй байж. Удахгүй ирэх гэж байгаа цөөн хэдэн жуулчид чинь нисэх онгоцгүй байгааг саад нар нь мэдэж байгаа байлгүй. Гадаадын жуулчид чинь за маргааш аялалд гарья гээд Монголд ирдэггүй юмаа. 2-3 жилийн өмнөөс төлөвлөж, ажил амралтаа зохицуулан байж ирдэг юм. Ойлгооч төрийн саад дарга нараа!
Нэргүй 2024-04-15 103.57.94.238
Төрийн байгууллагууд хурал чуулган хийхээр ажил хийлээ гэж бодно гэж тэнэгтэхээ болио. төр засаг гэж бн уу. байхгүй бн аа МАНгасуудаа. ард түмэн туйлдаж залхаж бн.
Псдаа 2024-04-15 139.5.218.84
Баатарсайхан зайлаа