Иран 72 цагийн өмнө мэдэгдэл өгснийг АНУ үгүйсгэв

Иран 72 цагийн өмнө мэдэгдэл өгснийг АНУ үгүйсгэв

Иран 72 цагийн өмнө мэдэгдэл өгснийг АНУ үгүйсгэв

Ираны засгийн газар Израиль руу довтлохоос 72 цагийн өмнө олон улсад мэдэгдэл хүргүүлсэн гэж Турк, Йордан болон Иракын өндөр албан тушаалтнууд мэдэгджээ. Энэ тухай АНУ үгүйсгэж, Техраны зүгээс Вашингтонд ямар ч мэдэгдэл өгөөгүй гэв. Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амирабдоллахиан дөрөвдүгээр сарын 14-нд цохилт өгөхөө хөрш орнууд болон Израилийн холбоотон АНУ-д 72 цагийн өмнө мэдэгджээ.

Энэ талаар  Туркын засгийн газар баталж "Иран дөрөвдүгээр сарын 1-нд болсон халдлагын харуйд Израиль руу довтлохоо мэдэгдэж  цааш халдлага үргэлжлэхгүй гэж мэдэгдсэн.

Бид дайралтын талаар мэдэж байсан тул гайхаагүй" гэв. Мөн Туркийн засгийн газар агаарын орон зайгаа Ираны эсрэг ашиглуулахгүй гэдгээ мэдэгдлээ. Учир нь  Ираны тал Израилд агаарын орон зайгаа ашиглуулсан ямар ч орны эсрэг хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ мэдэгдээд байв.

Жо Байдены засаг захиргаа Амирабдоллахианы мэдэгдлийг няцааж, Вашингтон Швейцарийн зуучлагчаар дамжуулан Ирантай холбоо тогтоосон боловч 72 цагийн өмнө мэдэгдэл аваагүй гэж мэдэгджээ. "Энэ бол огт үнэн биш. Тэд мэдэгдэл өгөөгүй. Иран хаана довтлох гэж буйгаа ч мөн адил хэлээгүй" гэж мэдэгдсэн ба Техран цохилт өгч эхэлсний дараа мэдэгдэл илгээсэн гэв. Ирак, Йордан , Туркийн засгийн газарт Иран хэдэн өдрийн өмнө мэдэгдэл өгсөн бөгөөд санамж илгээсэн гэжээ. Тухайн үед халдлагын тодорхой цаг хугацааг зарлаагүй ч цохилт өгөхөөс хэдэн цагийн өмнө Багдад агаарын орон зайгаа хааж, хүний амь нас хохирохоос зайлсхийсэн  юм.

ЭХ СУРВАЛЖ: NIKKEI ASIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR. ADITY 2024-04-15 102.88.81.115

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долл APPLY NOW

Avatar

Зочин 2024-04-15 103.161.242.66

Америкаа гэж , буад улс зовох л ёстой юм шиг . Дэлхий мэддэг боллоодоо

Avatar

Эх оронч 2024-04-15 103.168.34.154

Чи Америкгүйгээр хаа ч явж чадахгүй Усан тэнэгээ нэг их гайхуулж гэнэ. Чи тийм хайртай юм бол буруу номтон лалын шашинт а******н т*******т тэр улс руугаа зайлаач !

Avatar

Нэргүй 2024-04-15 202.21.109.34

АНУ БУХААД Л ӨНГӨРӨӨНӨ

Avatar

Нэргүй 2024-04-15 144.217.80.80

Израйльд урьдчилж анхааруулж хэлж байгаад довтолж байхад байлдааны онгоцнуудаа баазтайгаа хамт устгуулдаг Iron Dome биш Paper Dome байжээ 😂😂😂

Avatar

Зочин 2024-04-15 66.181.160.73

Орчин цагын дайн тулаан урьдаар мэдэгддэг болж дээ иргэдийг боддог болсон юм уу даа Америк ойлгомжтой бухаж л таараа

Avatar

Бадарч тахар 2024-04-15 66.181.177.15

Иранчууд гэнэт дайрахгүй урьдчилж хэлээд зарлаад өдрөө цагаа хэлээд дайрдаг ойгүй тэнэг хүмүүс шүү ! Урдаас нь ямар ч усан тэнэг улс байсан хамгаалчихна шүү дэ !

Avatar

Нэргүй 2024-04-15 66.181.180.174

Тахар минь "таваглахгүй" юман дээрээ дуугүй байж сур.
Өөрийнхөө тэнэгийг өөрөө илчлээд хэрэггүй !

Avatar

Нэргүй 2024-04-15 188.33.225.185

тахар гэсэн юмнууд байгалиасаа тэнэг л байдаг шд. ямар сайндаа л тахар болохов дээ чааваас

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж