Ираны засгийн газар Израиль руу довтлохоос 72 цагийн өмнө олон улсад мэдэгдэл хүргүүлсэн гэж Турк, Йордан болон Иракын өндөр албан тушаалтнууд мэдэгджээ. Энэ тухай АНУ үгүйсгэж, Техраны зүгээс Вашингтонд ямар ч мэдэгдэл өгөөгүй гэв. Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амирабдоллахиан дөрөвдүгээр сарын 14-нд цохилт өгөхөө хөрш орнууд болон Израилийн холбоотон АНУ-д 72 цагийн өмнө мэдэгджээ.
Энэ талаар Туркын засгийн газар баталж "Иран дөрөвдүгээр сарын 1-нд болсон халдлагын харуйд Израиль руу довтлохоо мэдэгдэж цааш халдлага үргэлжлэхгүй гэж мэдэгдсэн.
Бид дайралтын талаар мэдэж байсан тул гайхаагүй" гэв. Мөн Туркийн засгийн газар агаарын орон зайгаа Ираны эсрэг ашиглуулахгүй гэдгээ мэдэгдлээ. Учир нь Ираны тал Израилд агаарын орон зайгаа ашиглуулсан ямар ч орны эсрэг хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ мэдэгдээд байв.
Жо Байдены засаг захиргаа Амирабдоллахианы мэдэгдлийг няцааж, Вашингтон Швейцарийн зуучлагчаар дамжуулан Ирантай холбоо тогтоосон боловч 72 цагийн өмнө мэдэгдэл аваагүй гэж мэдэгджээ. "Энэ бол огт үнэн биш. Тэд мэдэгдэл өгөөгүй. Иран хаана довтлох гэж буйгаа ч мөн адил хэлээгүй" гэж мэдэгдсэн ба Техран цохилт өгч эхэлсний дараа мэдэгдэл илгээсэн гэв. Ирак, Йордан , Туркийн засгийн газарт Иран хэдэн өдрийн өмнө мэдэгдэл өгсөн бөгөөд санамж илгээсэн гэжээ. Тухайн үед халдлагын тодорхой цаг хугацааг зарлаагүй ч цохилт өгөхөөс хэдэн цагийн өмнө Багдад агаарын орон зайгаа хааж, хүний амь нас хохирохоос зайлсхийсэн юм.
ЭХ СУРВАЛЖ: NIKKEI ASIA
Холбоотой мэдээ