100 гаруй зочид буудал "Booking.com"-ын залилангийн хохирогч болжээ

100 гаруй зочид буудал "Booking.com"-ын залилангийн хохирогч болжээ

100 гаруй зочид буудал "Booking.com"-ын залилангийн хохирогч болжээ

Японы 100 гаруй зочид буудал "Booking.com" цахим хуудасны залилангийн хохирогч болжээ. Тодруулбал, зочид буудлын захиалгын "Booking.com" цахим хуудсыг ашиглан хэрэглэгчдийн зээлийн картын мэдээллийг хулгайлсан хэргүүд гарсныг мэдээллээ. Луйварчид картын мэдээллийг нь хулгайлснаар үйлчлүүлэгчид нь мөнгөө алдсан гэж зарим зочид буудал мэдэгдсэн байна.

Тиймээс зочид буудал захиалгын томоохон оператор "Booking.com"-ын Япон дахь нэгж "Booking.com Japan"-д бүрэн хэмжээний шалгалт хийхийг тус улсын Аялал жуулчлалын агентлаг даалгажээ.

Чухам хэдий хэмжээний санхүүгийн хохирол хүлээсэн талаар "Booking.com Japan" тайлбар хийхээс татгалзсан байна.

Дэлхий даяар үүнтэй ижил төстэй тохиолдлууд бүртгэгдэх болсон. Европт 2022 онд анх ийм гэмт хэрэг бүртгэгдсэн бол араас нь АНУ, Азид гарч эхэлжээ. Японд Covid-19-ийн хязгаарлалт цуцлагдсанаас хойш аялал жуулчлалын салбар сэргэж, үүнтэй зэрэгцээд энэ төрлийн залилан нэмэгдсэн. Кибер аюулгүй байдлын нэрээ нууцалсан мэргэжилтний мэдэгдсэнээр өнгөрсөн оны зургадугаар сараас хойш 21 мужийн 118 бизнес эрхлэгч энэ төрлийн залиланд өртсөн гэх мэдээлэл байна.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж