Сурвалжлага: Эргэлтийн хаалга нэртэй иргэдийг бухимдуулсан ХОНГИЛУУД

Сурвалжлага: Эргэлтийн хаалга нэртэй иргэдийг бухимдуулсан ХОНГИЛУУД

Сурвалжлага: Эргэлтийн хаалга нэртэй иргэдийг бухимдуулсан ХОНГИЛУУД

Хижээл насны эрэгтэй “Эргэлтийн хаалга нь хаана вэ” гэсээр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн /ЭХЭМҮТ/ хашаан дотор 30 орчим минут төөрч яваатай тааралдав. Түүнийг н.Баярбат гэдэг. Охин дүү  нь Эх нялхаст амаржсан гэх баярт мэдээг сонсоод, ажлаасаа яаран сандран ирсэн ч ЭХЭМҮТ хашаан дотор төөрчээ. Тэрбээр “Дүүгээ эргэх санаатай энэ эмнэлэгт анх удаа ирж байна. Энэ олон ижилхэн барилга дундаас эргэлтийн хаалгыг олно гэдэг "чанга" юм байна. Зөв хаалгаа олох гэж хэд хэдэн эргэлт гэсэн бичиг дагаж очсон. Энэ хаалга нь онгойдог юм уу гэмээр л харагдаж байсан” гэж зам зуураа ярьсаар эрсэн хаалгаа олж очив.  “Төрөхийн эргэлт 8” гэсэн хаалгаар олон хүн нааш, цааш цувна.

Гандангийн хойно байрлах ЭХЭМҮТ-ийн хашаа бол мэдэхгүй хүмүүст яг төөрдөг байшин гэсэн үг. Хаана, ямар эмнэлэг байрладаг, аль хаалгаар нь үйлчлүүлэх тухай таних тэмдэг, зураас нэгээхэн ч үгүй. Хажуугаар өнгөрөх иргэд эсвэл эмч сувилагчдаас асууж, сураглаж байж хагас дутуу чиглэлтэй болно. Уг нь улсдаа ганц, төвлөрсөн том эмнэлэг үйлчлүүлэгчдээ зориулж, ойлгомжтой самбар байрлуулчихсан бол гэх бодол "төөрч" яваа олон хүнд төрдөг байх. Яарсан, сандарсан хүнд хаалга хайх нь багагүй цаг хугацаа авчихдаг аж.

"Төрөхийн эргэлт" гэсэн хаалгаар орж, шатаар өгсөхөд эргэлтээр ирсэн хүмүүс цөөнгүй байлаа.  Ганц жижиг цонхоор эргэлт авна.  Тиймээс зарим нь шатан дээр сууж, хана даган зогсож, нуруу хөлөө амраах аж. Тэрхүү жижиг цонхоор нэг л хүн уулзалт хийх боломжтой учир ээлж дараагаа тэвчээртэй хүлээх аж. Тэд шинэ хүнтэйгээ эсэн мэнд золгосондоо элдвийн шүүмжлэл хэлэхээс татгалзав.

Нэрээ нуусан нэгэн ядаж сандал тавьчихгүй гэхээс өөрийг хэлсэнгүй. Энэ нь эмч, эмнэлгийнхэнтэй элвийн хэрүүл тэмцэл хийхээс айдаг, залхдагтай нь холбоотой ч байх.

Тэдний хажуугаар зайчлан шатаар дээш өгсөн дөрвөн давхарт гарахад олзуурхууштай нь гурван хүн суух боломжтой нийлмэл цэнхэр сандал тавьжээ. Тэндээс ахиад нэг давхар өгсвөл суух сандалгүй байлаа. Хоёр давхар дундаа нэг л сандал тавьсан нь энэ аж. Дараагийн давхарт сууж байсан залуу хос найзыгаа эргэхээр иржээ. Тэд "Бид энэ эмнэлэгт хоёр дахь удаагаа ирж байна. Анхны удаа хүн эргэхээр ирэхэд орой болж байсан учир арай гэж олж ирсэн. Гадна талаас нь хайж олоход их хүндрэлтэй бас гаднах орчин бохир, байршил заасан бичгүүд нь хуучраад бүдгэрчихсэн байсан" тухай ярив.

"Харин өнөөдөр өдрийн цагаар ирсэн болохоор ч тэр үү арай хурдан оллоо. Эргэлтийн хаалгыг нь харахад хуучин байшин шиг сэтгэгдэл төрсөн" гэдгээ хэлээд, ингэж хэлж болж байна уу даа гэсэн шиг нэг нэгэн рүүгээ харан инээв. Тиймээс залуу хос хэрэв хүүхэдтэй болбол аль болох хувийн орчин сайтай эмнэлэгт төрөх төлөвлөгөөтэй байгаагаа хуваалцлаа.

Тэндээс гарч, гадна талбайн цэвэрлэгээ хийж буй хэд хэдэн эмнэлгийн хувцастай ажилчидтай ярилцахыг оролдсон боловч зөвшөөрсөнгүй. Харин ахимаг насны нэгэн эмэгтэй ажилтан хэлэхдээ “Өнгөрөгч тав дахь өдөр бид нийтээрээ их цэвэрлэгээ хийсэн. Гэсэн хэдий ч зам зуур эргээд л хог болчихсон байдаг. Цаг агаар дулаарч байгаа болохоор эргэлтээр ирсэн хүмүүс гадаа суух нь ихэссэн.

Хөдөө орон нутгаас ирсэн хүмүүс их учир тамхины иш, ундааны сав зэргийг ил задгай хаях нь элбэг. Яарч яваа хүмүүс эргэлтийн байршлыг их асуудаг. Миний мэдэж байгаагаар есөн эргэлтийн хаалга бий тэр болгонд чиглүүлсэн тэмдэг тэмдэглэгээ байхгүй учир хүмүүс голдуу хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсээсээ утсаар асууж байгаатай таардаг” гэлээ.

Бид цааш "Өргөө" амаржих газрыг зорин очсон юм. Тус эмнэлгийн хувьд төөрөөд байх олон хаалгагүй ч тосч авсан дүр зураг нь мөн адилхан. “Улавчаа өмсч орно уу. "Монос" эмийн санд зарж байна” гэх бичиг үүдэндээ наасны дагуу улавч өмсөөд орсон ч, үнэндээ энд улавч авч өмсөх нь дэмий л мөнгөний гарз шиг санагдсанаа нуух юун.

Гэрэл гэгээгүй хүйтэн хонгил, хэзээ хамгийн сүүлд будаж янзалсан бол гэмээр хана, тааз. Эмнэлгийн удирдлага, сайд дарга нар энэ хаалгаар орж үзээ болов уу гэх бодол эрхгүй л төрж байлаа. “Эмэгтэйчүүдийн эргэлт” гэсэн хаалгаар ороод өгссөн таван давхрын, давхар бүр нь айдас төрүүлмээр.

Дөрөвдүгээр давхарт гарсан чимээг даган дээш өгсөхөд дунд эргэм насны эрэгтэй эхнэрээ эргэж байгаатай таарав. Орон нутгаас ачаа тосох талаар ярилцах яриан дундаа тэр хөлөө нэг солбин, нэг нугалж удаан зогсоод чилсэн байдалтай харагдана. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс ялгаатай нь энд зөвхөн таван давхартаа л гурван хүний суудал бүхий улбар шар сандалтай.

Олон эргэлт зэрэг ирвэл суух бүү хэл зогсох газаргүй тул зөвхөн эргэлтийн цагаар л хурдхан шиг модон цонхоо нээн эргэлт хүлээн авна. Хэвтэн эмчлүүлэгсдийг эргэхээр ирсэн гэр бүл, ойр дотны хүмүүс нь дэмий л дээшээ нэг доошоо нэг харсаар, ажсаар эргэлтээ дуусгаад гарч одно.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-15 202.126.91.207

бүх эмнэлгүүд адилхан. 3 эмнэлэг

Avatar

DR. ADITY 2024-04-15 102.88.81.115

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долл

Avatar

Нэргүй 2024-04-15 202.126.90.146

ene emnelgiin zahirgaa yu hiideg ve?

Avatar

Нэргүй 2024-04-15 202.126.91.211

Гадаадынхан шиг маш ойлгомжтой тэмдэг тэмдгэлгээ хийж болмоор л юм . Даанч монгол хүмүүс бид чинь хүйтэн цэвдэг, сэтгэлгүй хүмүүс шүү

Avatar

Иргэн 2024-04-15 66.181.190.216

Иж бүрэн засвар хийсэн гээд байгаа

Avatar

Үүлэн цэнхэр 2024-04-15 103.57.94.228

Эмнэлэг гэхэд хэцүү газар санагдсан. Ямар архитектор нь төөрдөг байшин зурчихсан юм бол? Гадна дотнох орчны тохижилт, ариун цэвэр бол ярилтгүй. Эх нялхас руу явснаас хувийн эмнэлэг юм уу Төв аймгийн эмнэлэг бараадсан нь дээр….

Avatar

Нэргүй 2024-04-15 66.181.181.81

Emnelgiin bairilguudiin huvid neg yariad baih yumgui ee.Ulsiin tomoohon buh emnelegm olon yanziin uvchtun irj uzuuldeg hevtej emchluuldeg tul mash olon tsagtai. Shuud yavaad orchino gej baihgui, tiim bolomj ch baihgui.erj baij l olno . Harin eh nyalhasiin tuviin hashaa ni tom yavgan hunii zam, mod,zuleg ni nomooroo baigaa uvchton garaad salhilchih zai tailbaitaigaa uldsen barga tsor gants emneleg baih shuu.Harin tusuv hurunguguigees zasvar hiij chaddagui ni zasag turiin uirgishgui ajilgaa.

Avatar

Ee 2024-04-15 66.181.181.59

ee ongo uzemj algoo.shorongiun gazar shig yasab zevruun yum bee

Avatar

Нэргүй 2024-04-15 66.181.181.81

zasvar hiih mungu tugrugiig zasag chini uguhgui baina. Uvchtun zasvar hiilgeh mungu uguh yum uu!esvel ajilchid ni tsalingaar hiih yum uu? Muu muuhai oron shoro shig gej hudlaa hiirhej baihaar zasvar hiih hurunu mungu olgohiig zasgaas shaardval erhiin tuluu hiij baigaa ajil bolnoo

Avatar

Нэргүй 2024-04-15 66.181.186.138

харин тиймээ аягүй муухай газар шүү

Avatar

Zochin 2024-04-15 139.5.217.40

6 jiliin umnu iim l bsan.balgas

Avatar

Нэргүй 2024-04-15 202.131.225.53

haranhui bohir baih ni elbeg. emch suvilagch nariin hariltsaa handlaga hetsuu.

Avatar

Нэргүй 2024-04-15 103.57.92.70

buuur baga jaahan baihad l iim baisan yg heveereeeeee gunigtai ymaaa

Avatar

Нэргүй 2024-04-15 178.174.229.45

YANA DAA YANA AFRIKT IIM BISH BHAA. TER HINZORIG GJ UVURHANGAIN MAANAG SAID HAANA BNAA. TUMEN UDAA TOLGOIG OGTLOOD CH BAGADAH BH ,ER N ENE ARDIIN NAM GJ YASN NOVSHIIN NAM BE . ENE EMNELEGUUDEE HARDAAA

Avatar

Нэргүй 2024-04-15 202.131.225.197

za harlaa ta nart bolnoo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж