Нигер: Олон зуун хүн АНУ-ын цэргийг гаргахаар жагсав

Нигер: Олон зуун хүн АНУ-ын цэргийг гаргахаар жагсав

Нигер: Олон зуун хүн АНУ-ын цэргийг гаргахаар жагсав

Нигерийн засгийн газар АНУ-тай хийсэн цэргийн гэрээгээ дуусгаж, ОХУ-ын армийн сургагч нарыг хүлээн авсан. Үүний дараа дөрөвдүгээр сарын 13-нд Нигерийн олон зуун иргэд АНУ-ын цэргийг эх орноос нь түргэн гарахыг шаардсан жагсаал өрнүүлэв. Ниамей хотын төвөөр  жагсч буй олон түмэн Нигерийн далбааг даллан жагсч,  "АНУ Нигерээс хурдан гар" гэж англи хэлээр бичсэн лоозон барьсан байжээ. Өнгөрсөн жил тус улсын арми төрийн эргэлт хийж  Францын цэргийн үйл ажиллагааг зогсоож байсан.

Иргэд шинэ засгийн үйл ажиллагааг дэмжиж Францын эсрэг жагсч байсан бол энэ удаад АНУ-ын цэргийн гэрээ дуусгавар болсонд баярлаж, шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

Тодруулбал, Нигер  АНУ-ын мянга орчим албан хаагчдыг  өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгож байсан. Хоёр талт гэрээг хүчингүй болгох тухай гуравдугаар  сарын дундуур цэргийн засгийн газар шийдвэрлэсэн юм.  Жагсагч Мария Сэйли  "Бид Америкийн баазад үгүй гэж хэлэхээр ирлээ. Бид америкчуудыг нутаг дэвсгэртээ байлгахыг хүсэхгүй байна" гэж "Reuters" агентлагт ярьжээ. Цугларсан хүмүүс мөн "Америкийн империализм устах болтугай ", "Ард түмний эрх чөлөөний төлөө жагсаж байна" гэж хашгирах нь сонсогдож байсан гэж хэвлэлийн төлөөлөгчид ярьсан байна.

Төрийн эргэлт болох хүртэл Нигер нь Франц, АНУ-ын аюулгүй байдлын гол түнш байжээ. Тус хоёр улс Баруун Африкийн Сахел мужид олон арван жил үргэлжилсэн бослогыг дарахын тулд Нигерийг гол бааз болгон ашигласан.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Нигерт 650 орчим албан хаагч ажиллаж байгаа гэж Цагаан ордны тайланд дурджээ. АНУ-ын арми Ниамей хотоос 920 км зайд орших Нигерийн Агадес хотод томоохон агаарын бааз ажиллуулж,нисгэгчтэй болон нисгэгчгүй ажиглалтын нислэг хийдэг байв. Нигерийн шинэ эрх баригчид хөрш Мали, Буркина Фасогийн цэргийн  засгийн газруудтай нэгдэж, барууны холбоотон орнуудтай байгуулсан цэргийн хэлэлцээрийг зогсоож эхэлсэн. Түүнчлэн бүс нутгийн улс төр, эдийн засгийн "ECOWAS" блокоос гарч,  Оростой илүү ойр дотно харилцаатай болжээ.

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR. ADITY 2024-04-15 102.88.81.115

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган дол

Avatar

Нэргүй 2024-04-15 103.168.34.6

nigeriin tom problem ni hun amiin hurdatstai osolt. nileen hun durvej bgaa bolohoor baidal hesegtee togtvorjih bh.

Avatar

Нэргүй 2024-04-15 188.33.225.185

Нигери нохойн замаар орлоо доо. Оросын мөнгөөр хэдэн тэнэгүүд жагсаад. Орос агаа нар нь дээрэмдэхээр л мэдэхээс өөр шидгүй гуйлгачид. Удахгүй Нигерид иргэний дайн гарна. Ванга шиг хэлчихье

Avatar

Нэргүй 2024-04-15 139.5.219.18

Африк ялнаа (АФЯ) – чууд 80д оны өлсгөлөн руу буцаалаа даа. USA FOR AFRICA гээл акц зохион байгуулагдаад өфрикийн хэдэн турж үхэж байгаа сүгнүүдэд мөн ч их тусалсан даа гэтэл оросууд зүгээр х****л аьаархаал байжийсан даа

Avatar

Нэргүй 2024-04-15 103.57.94.70

Гях,,,гяхх,,,гяхх,,,бөгспутиныг авралын элч гэж боддогюм байлгүйдээ,,,манай оркууд шиг,,,,

Avatar

Зочин 2024-04-15 66.181.167.4

Хөөрхийс оросыг сайн ах, АНУ-аас дээр гэж бодоод байх шиг, нигерийн ояа нар сайн ажиллаж байна оо, яваандаа оросуудад америкчуудаас дээрдэх юм огт байхгүй гэдгийг ойлгох л байх даа, тэр үед чулуу хөөлгөсөн ояа нараа дүүжлэх юм болов уу, яах бол

Avatar

Нэргүй 2024-04-15 66.181.180.174

Тэнд нь манай Женко Баттулга, 10%-ийн Даваасүрэн нтр шиг юмнууд бас бөйгаа л даа, тэд нь уруу татаад л буруу замруу оржийнаа.

Avatar

Тэнэг харууд 2024-04-15 103.212.162.211

ЭЭЭЭЭЭЭЭЭ

Avatar

Нэргүй 2024-04-15 66.181.184.58

Нигер ялначууд л жагсаж байна, цагаа тулахаар хаашаа дvрвэх бол. Лав л орос руу явахгvй, манайх ч удахгvй ингэхийн телее явж байна доо

Avatar

Нэргүй 2024-04-15 45.134.225.36

Go Home Yankees!

Avatar

Нэргүй 2024-04-15 45.134.225.36

Welcome Russia!

Avatar

Нэргүй 2024-04-15 103.57.93.49

энэ гуйранч орон оросоор тэжээлгээд л бждээ…харж л байя🤣🤣🤣

Avatar

Нэргүй 2024-04-15 59.153.113.92

amerik golognuud shahagdaj ehellee

Avatar

Нэргүй 2024-04-15 122.201.23.83

Оросуудын тархи угаалт

Avatar

Нэргүй 2024-04-15 202.9.47.20

Орос бүүр дор шд. Эд нар мэдэхгүй л байна даа хөөрхий

Avatar

Лхагва очир 2024-04-15 103.57.93.141

хамгийн гол нь орос францыг нндээс гаргаад уран дээр нь хяналтаа тогтоож өна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж