"Нийт 10 хэдэн гишүүнийг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн"

"Нийт 10 хэдэн гишүүнийг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн"

"Нийт 10 хэдэн гишүүнийг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн"

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнөөдөр /2024.04.15/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Тэрбээр "МАН-ын бүлэг хуралдсан. Нээлттэй сонсгол эхэлсэн учраас Төрийн ордны Үндсэн хууль танхимд хуралдсан. Гол асуудал нь, нэг сар гаруй хугацаанд чуулган хуралдахдаа батлах шаардлагатай хуулийг батална. Тодруулбал, Засгийн газраас өргөн барьсан Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл, Гурилын импортын татварыг чөлөөлөх, Баялгийн сангийн тухай хуулийг заавал тавдугаар сарын 15-наас хэлэлцэж батална. Хоёрт, чуулганы ирц, байнгын хорооны ирцийн дотоод асуудлыг ярилцлаа. Сонгуулийн тухай хуулиар гишүүд тавдугаар сарын 15-аас өмнө тойрогтоо ажиллах боломжтой. Үүнээс хойш зургадугаар сарын 10-ныг хүртэл гишүүд тойрогтоо ажиллах боломжгүй, хаагдана. Тиймээс гишүүд сумдуудаар явах шаардлагатай гэдгий г хэлсэн учраас тойрогтоо ажиллахыг нь хориглож болохгүй байна. Бид Бямба, Ням зарим үед Даваа гаригт бүлгийн хурал хийх зарим үед хойшлуулж, ямар ч байсан 3-4 хоногтоо яваач ээ. Хамгийн хүндрэлтэй нь Мягмар, Лхагва гаригт байнгын хорооны хурлууд байдаг. Зарим байнгын хороог өнөөдөр товлосон. Үүнд зохицуулалт хэрэгтэй.

Гурилын импортын НӨАТ-аас чөлөөлөх тухай хууль гуравдугаар сарын 19-ний өдөр УИХ-аар орсон. Тиймээс УИХ-д ирээд 23 хонож байна. Гурилыг импортын татвараас чөлөөлөх нь хоёр талтай. Тариаланчдын асуудлыг яах вэ. Төсвийн байнгын хороо, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж, дөрөвдүгээр сардаа багтаан хуулийн төслийг хэлэлцүүлнэ.

Мөн МАН дүрмийн дагуу зарим гишүүнээ намын гишүүнээс нь түдгэлзүүлсэн байгаа. Яллагдагчаар татагдсан гишүүдийг түдгэлзүүлэх санал тавьдаг, өөрөө түдгэлзэхгүй бол Хяналтын хороо шийдвэр гаргадаг. Нам нэр дэвшүүлэхдээ гурван зарчим баримтална. Тойргуудад хийсэн социалогийн судалгаа. Олон түмний дунд хийсэн судалгаа. Хоёрт, янз бүрийн хэрэгт холбогдсон эсэх, ёс зүйн дүгнэлтийг хүн нэг бүрд гаргана. Гуравт, олон түмний дундах нэр хүндийг харгалзана. Журмын дагуу явж байгаа. Тавдугаар сарын 15-20-ны хооронд нэр дэвшигчээ тодруулна. Нийт 10 хэдэн гишүүн байгаа. Тэдний дунд орон нутгийн удирдлагууд ч байгаа. Хяналтын хорооны зүгээс энд хариулт өгнө" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR. ADITY 2024-04-15 102.88.81.115

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долл APPLY NOW

Avatar

Ард түмэн 2024-04-15 202.9.46.72

олны нүдэн дээр улаан цайм мөнгө тарааж байсан энэ цайчихсан этгээд өөрөө нэр дэвших эрхгүй хэрэв энэ этгээд нэр дэвшвэл данхан толгой өөрөө зайлаарай

Avatar

Нэргүй 2024-04-15 139.5.219.178

Намын бүлэг гэж өлөн хулгайчуудын бүлэглэл бус уу. Хулгайчууд өөрсдийгөө хэн бэ гэдгээ мэдэхээ

Avatar

Нэргүй 2024-04-15 66.181.181.81

Togtohsuiren chini tsagaan saraar halhavchilj mungu taraagaad yavj baisan bizdee kkk

Avatar

зочин 2024-04-15 139.5.216.227

Гурил маш үнэтэй байхад асуудлыг шийдвэрлэж чадахгүй алцагнаад

Avatar

Нэргүй 2024-04-15 202.55.188.46

ямар тэнэг бөөрөнхий ярьдаг эрх баригч МАН ын бүлгийн дарга бэ, 10 ийн дотор тоо хэлэх гэж ээрэх нь ямар ү****ц !

Avatar

Нэргүй 2024-04-15 178.174.229.45

IIMERHUU MAANAGDUU BUURUNHII TEGSEN MURTUU IREEDUID MASH HORTOI HUMUUS ENE ARDIIN NAMAAR DUUREN BGAA

Avatar

Нэргүй 2024-04-15 103.57.93.49

МАНгар ху жаа нам бол хулгайчдаар бөөстцөн нам билээ

Avatar

Зочин 2024-04-15 103.212.119.216

хулгайч луйварчдаас нэр дэвшүүлэбэл намтайгаа өөрөө зайлна гэж амлалт авмаар бноо

Avatar

Нэргүй 2024-04-15 5.64.145.39

арьан хэдхэн үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж