"Нийт 10 хэдэн гишүүнийг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн"

Хуучирсан мэдээ: 2024.04.15-нд нийтлэгдсэн

"Нийт 10 хэдэн гишүүнийг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн"

"Нийт 10 хэдэн гишүүнийг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн"

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнөөдөр /2024.04.15/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Тэрбээр "МАН-ын бүлэг хуралдсан. Нээлттэй сонсгол эхэлсэн учраас Төрийн ордны Үндсэн хууль танхимд хуралдсан. Гол асуудал нь, нэг сар гаруй хугацаанд чуулган хуралдахдаа батлах шаардлагатай хуулийг батална. Тодруулбал, Засгийн газраас өргөн барьсан Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл, Гурилын импортын татварыг чөлөөлөх, Баялгийн сангийн тухай хуулийг заавал тавдугаар сарын 15-наас хэлэлцэж батална. Хоёрт, чуулганы ирц, байнгын хорооны ирцийн дотоод асуудлыг ярилцлаа. Сонгуулийн тухай хуулиар гишүүд тавдугаар сарын 15-аас өмнө тойрогтоо ажиллах боломжтой. Үүнээс хойш зургадугаар сарын 10-ныг хүртэл гишүүд тойрогтоо ажиллах боломжгүй, хаагдана. Тиймээс гишүүд сумдуудаар явах шаардлагатай гэдгий г хэлсэн учраас тойрогтоо ажиллахыг нь хориглож болохгүй байна. Бид Бямба, Ням зарим үед Даваа гаригт бүлгийн хурал хийх зарим үед хойшлуулж, ямар ч байсан 3-4 хоногтоо яваач ээ. Хамгийн хүндрэлтэй нь Мягмар, Лхагва гаригт байнгын хорооны хурлууд байдаг. Зарим байнгын хороог өнөөдөр товлосон. Үүнд зохицуулалт хэрэгтэй.

Гурилын импортын НӨАТ-аас чөлөөлөх тухай хууль гуравдугаар сарын 19-ний өдөр УИХ-аар орсон. Тиймээс УИХ-д ирээд 23 хонож байна. Гурилыг импортын татвараас чөлөөлөх нь хоёр талтай. Тариаланчдын асуудлыг яах вэ. Төсвийн байнгын хороо, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж, дөрөвдүгээр сардаа багтаан хуулийн төслийг хэлэлцүүлнэ.

Мөн МАН дүрмийн дагуу зарим гишүүнээ намын гишүүнээс нь түдгэлзүүлсэн байгаа. Яллагдагчаар татагдсан гишүүдийг түдгэлзүүлэх санал тавьдаг, өөрөө түдгэлзэхгүй бол Хяналтын хороо шийдвэр гаргадаг. Нам нэр дэвшүүлэхдээ гурван зарчим баримтална. Тойргуудад хийсэн социалогийн судалгаа. Олон түмний дунд хийсэн судалгаа. Хоёрт, янз бүрийн хэрэгт холбогдсон эсэх, ёс зүйн дүгнэлтийг хүн нэг бүрд гаргана. Гуравт, олон түмний дундах нэр хүндийг харгалзана. Журмын дагуу явж байгаа. Тавдугаар сарын 15-20-ны хооронд нэр дэвшигчээ тодруулна. Нийт 10 хэдэн гишүүн байгаа. Тэдний дунд орон нутгийн удирдлагууд ч байгаа. Хяналтын хорооны зүгээс энд хариулт өгнө" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж