"Амиа алдсан алба хаагч тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргаагүй байсан"

"Амиа алдсан алба хаагч тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргаагүй байсан"

"Амиа алдсан алба хаагч тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргаагүй байсан"

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуянгаас өнөөдөр/2024.04.15/ дараах тодруулгыг авлаа.


-Сүүлийн таван сарын хугацаанд онцгой байдлын таван алба хаагч амиа алдлаа. Удаа дараа амь насаа алдаж буй энэ асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Үнэхээр ард иргэдийн аюулгүй байдал, эд хөрөнгийг аврах явцдаа манай алба хаагчид амь насаа алдаж байна. Манай алба эрсдэлтэй алба. Хүнд хэцүү алба. Алба хаагчид маань тангараг өргөсөн хүмүүс. Өнөөдрийн нөхцөл байдал дээр бид дүгнэлт хийж, хяналт шалгалтаа хийж байна. "Миний" дэлгүүрийн асуудал цахилгааны монтажнаас эхлэлтэй нь тогтоогдож байна. Манай алба хаагчид дуудлага аваад найман минутын дотор очсон. Салаан захирагч байдлаа дүгнээд тухайн объект руу алба хаагчдаа хуваарилж оруулсан. Хайгуулын ажлаа хийсэн. Энэ үед л харамсалтайгаар амиа алдсан.

-Алба хаагчид ойр ойрхон амь насаа алдаж байна. Техник, хэрэгсэл, хангамж, хувцас дутуу байна гэх яриа гарсан.

-Галын голомт руу орж байгаа алба хаагчид иж бүрэн, сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй орж байгаа. Гадна дэмжлэг үзүүлэх бүрэлдэхүүн тэр бүр галын хувцас өмсөх шаардлагаа тухайн нөхцөл байдалдаа зохицуулдаг. Ямар нэгэн байдлаар эвдэлбэл нөхөн төлүүлнэ гэх ойлголт байхгүй. Анги байгууллагадаа хүлээлгэн өгч, засах тохиолдолд засна. Үгүй бол акталдаг.

-Хариуцлагын асуудлыг бүгд ярьж байна. Зөвхөн хэлтсийн дарга, доод албан тушаалтнууд бус Шадар сайд болон таныг хариуцлага хүлээх нь зүй ёсны хэрэг гэж үзэж байна. Та сая Шадар сайдтай уулзлаа. 

-Энэ нөхцөл байдал дээр дүгнэлт хийж байгаа. Сая санал солилцоод чиглэлээ авлаа. Мөн шат шатны холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох чиглэлийг өгсөн. Одоо саналаа танилцуулна. Шадар сайдад хариуцлага тооцно гэж яригдаж байна. Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд манай байгууллага харьяалагддаг. Сайдын хувьд бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, цалин хөлс нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулах зэрэг бодлогын дэмжлэг үзүүлдэг. Тэрнээс биш гал дээр очоод гал унтраах, өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдог хүн биш.

-Өмнөх Дүнжингаравын дэлбэрэлтийн дараа та нийт алба хаагчдын 60 гаруй хувь нь хувцас, хэрэглэлтэй гэж байсан. Үүнээс хойш хангамж сайжирсан уу?

-Анхаарч байна. Засгийн газар төсвийнхөө боломжийн хүрээнд нэмж байна. Өмнөх 2020 онтой харьцуулахад 2024 онд төсөв 42 хувиар нэмэгдүүлсэн. Гэхдээ цалин хөлс, урсгал зардалд чиглэсэн. Тоног төхөөрөмжийн тал дээр цар тахлын үед хүнд байсан. Цар тахлын дараа төсвийн тал дээр Засгийн газар, УИХ анхаарсан. Энэ онд 17.2 тэрбум төгрөг техник, төхөөрөмжийн шинэчлэлд зориулагдсан.

-Амиа алдсан алба хаагчийн ар гэрт ямар дэмжлэг үзүүлэх вэ?

-Хуулийн дагуу 10 жилийн үндсэн цалингийн дундажтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгоно. Мөн энэ удаагийн хэрэг дээр нийслэлээс орон сууц олгохоор яригдаж байна.

-"Миний" сүлжээ дэлгүүрийн гал түймэрт ажиллаж, амиа алдсан алба хаагчийн тухайд тэтгэвэрт гарах хүсэлтээ өгсөн ч хүлээж аваагүй гэсэн?

-Ийм асуудал тогтоогдоогүй. Бүх өргөдөл, хүсэлтийг нь шалгасан. Тэтгэвэртэй холбоотой асуудал огт байгаагүй. Тэтгэврийн эрх нь энэ оны наймдугаар сарын 30-нд тэтгэвэр тогтоолгох эрх нь нээгдэх байсан юм байна лээ. Гэр бүлийн хүрээнд яригдсан байх. Хоёр удаа тодорхойлолт авсан байсан. Нэг нь Солонгосын визэнд орох гэж, нөгөө нть банканд зориулан авсан байсан. Ар гэрийн зүгээс 80 хувийн түлэгдлийг 30 хувийг түлэгдэлтэй гэж тогтоосон гэж байсан. Ийм зүйл тогтоогдоогүй. Хамт ажиллаж байсан алба хаагчдаас нь тодруулсан.

-Онцгой байдлын алба хаагчид амь насаа алдах бүрт энэ албанд ажиллаж буй алба хаагчдын мэдлэг, чадвар дутмаг байна уу гэх яриа гарах боллоо. Алба хаагчдын ур чадвар дээр яаж анхаардаг вэ?

-Сургалт, бэлтгэлийг байнга тогтмол явуулж байгаа. Цаашид зайлшгүй чанаржуулах шаардлага бий. Өдөр тутмын дасгал хөдөлгөөнийг анги, байгууллага дээр нь зохион байгуулж, дүүргээс нь хяналт тавьж байна. Улиралдаа сургуулилалт зохион байгуулдаг. Төрөл бүрийн сэдвээр онол, практикийн сургалт болдог. Цаашдаа давтан сургалтын төв, байгууламж хэрэгтэй байна.

-Онцгой байдлын албанд авилгал өгч орсон гэх яриа цахим орчинд гарсан? Ямар шалгуураар алба хаагчдыг сонгон шалгаруулдаг вэ?

-Онцгой байдлын алба хаагчдыг өөрсдийнх нь хүсэлтээр авдаг. Энэ алба хаагчаа ДХИС-ийн ахлагчийн сургуульд 3-4 сар сургадаг. Дараа нь гал сөнөөгч, аврагч, жолооч зэргээр бэлтгэдэг. Түүнээс биш авилгал авдаг зүйл байхгүй. Асуудал байвал бид хүлээн авч, шалгана.

-Хавар ойн хээрийн түймэр гарна. Түймэртэй тэмцэж буй алба хаагчдад хангамж, хэрэгсэл хэр байна вэ?

-Ойн хээрийн түймэртэй тэмцэх хувцас, хэрэглэл дутагдалтай. 30-35 хувийн хангамжтай байна. Энэ жилийн төсвийн хөрөнгө оруулалтаас шийднэ.

-Түрүүн та хариуцлага тооцох алба хаагчдыг танилцуулна гэсэн. Хэзээ танилцуулах вэ?

-Удахгүй, энэ долоо хоногтоо шийдвэр гарах байх.

-Та ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээе эсвэл хариуцлага хүлээх хүмүүсийн тоонд өөрийгөө оруулах уу?

-Мэдэхгүй. Хариуцлага хүлээ, чөлөөлөгд гэвэл би "Мэдлээ, гүйцэтгэе" гээд явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-15 158.59.146.25

ene mina tolgaaad vvv itge, ed hun bish, kitaduud
ene mina tolgaaad vvv itge, ed hun bish, kitaduud
ene mina tolgaaad vvv itge, ed hun bish, kitaduud
ene mina tolgaaad vvv itge, ed hun bish, kitaduud

Avatar

DR. ADITY 2024-04-15 102.88.81.115

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до

Avatar

Нэргүй 2024-04-15 103.57.93.250

Арьсаа хамгаалсан ийм юмнуудыг албан тушаалаас нь зайлуулаач

Avatar

Зочин 2024-04-15 103.212.119.216

арьсаа хамгаалагч бузарнүгэлтэн гээд нэрээ соль

Avatar

Иргэн 2024-04-15 66.181.161.84

ЭНЭ ГЕНЕРАЛ АРЬСАА ХАМГААЛААД ЭХЭЛЛЭЭ ТЭР ХҮЙТЭН ХАРЦТАЙ ЭХНЭРТЭЭ СГЗ ӨГЧИХДӨГ ШАДАР САЙДТАЙГАА ХӨТӨЛЦӨӨД АЖЛАА ӨГӨӨЧЭЭ ОДОО САМАРСАЙХАН ТА ХОЁРТ ХИЧНЭЭН ХҮНИЙ АМЬ ХЭРЭГТЭЙ БАЙГААН ОДОО ӨГЧ ЧАДАХГҮЙ ЗА ЗҮГЭЭР Л ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭХИЙГ САНУУЛЬЯА ШАДАР САЙДАА ЧИ ХУВИЙН АСУУДЛАА ӨМНӨӨ ТАВИХАА БОЛИОЧ ЗҮГЭЭР Л ЯВААД ӨГЧИХӨӨ ЭНЭ НӨХӨР ЁСНЫ ЗӨВЛӨЛГӨӨ ШҮҮ

Avatar

Ард түмэн 2024-04-15 202.9.46.72

энэ генерал нэр зүүсэн хулхины эдгээд болон шадар сайд гэгддэг самарсайхан хоёрыг хоёуланг нь огцруулж бүх цол хэргэмийг нь хурааж шоронд явуулж бүх насаар нь биеийн хүчний хөдөлмөр хийлгэвэл зохино

Avatar

Нэргүй 2024-04-15 202.21.118.126

Та одоо генерал хүний ёсоор өөрөө өргөдлөө өгөөд хүсэлтээрээ чөлөөлөгдсөн нь дээр дээ. Онцгойгийн ажил үнэхээр зөв явахгүй, олон сайхан залуус амь нас эрсдлээ дээ. Тангараг өргөлөө гээд зүй бус үхэлд заавал өртөх ёсгүй. Хамгаалах, урьдчилан сэргийлэх ажил сайн хийгдсэнгүй

Avatar

Нэргүй 2024-04-15 202.21.114.170

muu gahai, har avilgachin piizdiis, ooroo uheesei

Avatar

Нэргүй 2024-04-15 202.131.225.53

odoo hereldeed yahav de. hariutslagaa huleesen ni deer bh

Avatar

Нэргүй 2024-04-15 46.36.117.16

Za Mongol uls hunè muu uneldegiin shinj n ene bain daa.
Ulsàas iguh tetgemjiin ih bolgoo . Amia zolioslon baij ajillaj baihaad tetgevert hugtsaa hureegui enee ter geh yum.
Ulsad nasaaraa l zutgesen bn heden sar dutuu geed huuhdùud n tetgevereew baga saga ugch boldoggui yumuu. Buhul buten uls biz dee.

Avatar

Нэргүй 2024-04-15 109.81.169.122

eeree ergedlee egsen ni deer dee

Avatar

Зочин 2024-04-15 202.126.88.168

АРИУНБУЯН ОДОО АЖЛАА ӨГӨӨ ОЛОН ХҮНИЙ ҮРИЙГ ГАЛД ШАТААЛАА. ИЧЭЭЧЭЭ ҮХСЭН ХҮН ТЭТГЭВЭР ГАРАХ ӨРНӨДӨЛ ӨГСӨН ӨГӨӨГҮЙ ХАМААГҮЙ ШҮҮДЭЭ

Avatar

Нэргүй 2024-04-15 103.57.93.49

худлаа шаагаад блгүй далд орооч арвинбузар гэчий

Avatar

Буяа 2024-04-15 66.181.191.61

Өгсөн өргөдлийг нь аль хэдийн устгаа биз дээ, авгай нь өгсөн гээд бсан биздээ?

Avatar

Иргэн 2024-04-15 59.153.114.152

Эгч нь гэж нэг авгай хэвлэлийнхэнд ярилцлага өгөөд тэтгэвэрт нь гаргаагүй гээд байсан. Гүтгэлэг л байж дээ. Өргөдөл устгах ямар ч боломжгүй л дээ. Дугаарлаад хүлээж авдаг. Ямар ч мэдлэггүй байж худлаа хар таамгаар гүжирдэхээ л зогсоочих.

Avatar

Нэргүй 2024-04-15 66.181.180.174

Иргэн та Ариунбуяны ах дүү нь бнаа, Энэ нэг хожуулан толгойтой юм ер нь хаанахын юм бэ,Говь-Алтайнх уу ?

Avatar

Хар 2024-04-15 122.201.31.243

ерөнхийлөгчийн арван жилийн ангижав шдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж