Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барив

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барив

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барив.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нар мэдээлэл өгөв.

Төсөлд байлдааны талбар, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, байлдааны галт хэрэгслээр буудлага хийх, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, аюултай хорт бодистой үүргийнхээ дагуу харьцах, хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртөх, гэмт хэргийг таслан зогсоох, онц байдал, гамшиг, онцгой нөхцөлийн байдалд ажиллах, улсын хил, онц чухал объектыг хамгаалахдаа онцгой гавьяа байгуулан амь насаа алдсан цэргийн алба хаагчийн гэр бүлд олгох нийгмийн хамгааллын дэмжлэгийг сайжруулахтай холбогдсон зохицуулалтыг тусгасан байна.

ТУХАЙЛБАЛ:
  • Тухайн цэргийн алба хаагчийн гэр бүлд 80 м.кв-аас доошгүй талбай бүхий орон сууцыг нэг удаа олгох, /Орон сууцны өртөг нь хөдөлмөрийн доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу өнөөгийн ханшаар 330 сая төгрөг байна/
  • Хамгийн бага насны хүүхдийг нь 18 нас хүртэл хугацаанд тухайн цэргийн алба хаагчийн сарын үндсэн цалинг нь 100 хувь олгодог байхаар тусгажээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэнээ нэг хулхи боловсролгүй хурандаа гэгч Монгол улсыг баллах нь ээ 2024-04-15 66.181.185.78

баахан форм өмссөн ажил бүтээл хийдэггүй залуусаар Монгол дүүрэх нь Хулхи хурандаа урвагч Баттулга гэх мэт боловсролгүй этгээдүүд ийм болгож

Avatar

Нэргүй 2024-04-15 103.168.179.132

Сонгуулийн амлалт арай хэтэрч бна аа Цэрэг Цагдаа л гэх юм цаана нь ажил үргээ биелүүлж бгаа олон түмний татвараар арай л туйлцгаах юм. Татвар даатгал төлөхгүй ,,,,,, халамж тэтгэвэр тэтгэмж нь утагаа алдлаа бүр даварсан

Avatar

Ззббу 2024-04-15 202.9.40.5

эм үнэ сонсгол ашиг сонирхол гэрээ байгуулсан гэрч ингдэггүй шүү гэрээтэй гэрээгүй ашиг сонирхл гарсн шийтглээ авдагиймаа одоо худлаа гоншигноод яхаав.

Avatar

DR. ADITY 2024-04-15 102.88.81.115

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долл APPLY NOW

Avatar

Нэргүй 2024-04-15 103.57.93.250

Заавал үхэж байж л асуудал шийдэгдэх юм бус уу

Avatar

Нэргүй 2024-04-15 43.242.242.59

Арай л их байна

Avatar

Нэргүй 2024-04-15 103.111.68.3

Заавал үхэж байж байртай болдог цэрэгт ажиллаад яахав дээ

Avatar

Нэргүй 2024-04-15 139.5.218.115

Сонгуулийн амлалт өгөх хориотой биз дээ эсвэл энэ нөхөр нэр дэвшихгүй юмуу түүнийгээ зарлаач хэн нь хууль баримталж хэн нь зөрчиж болоод байна аа Занданчатараа

Avatar

Нэргүй 2024-04-15 103.168.34.3

зөв шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж