АН: Монгол авлигаар цойлж, ардчиллаас ухарч байна

Капитализм VS Социализм

АН: Монгол авлигаар цойлж, ардчиллаас ухарч байна

АН: Монгол авлигаар цойлж, ардчиллаас ухарч байна

 УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2024.04.15/ ээлжит мэдээллээ хийлээ.


Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар хаврын чуулганаар жил бүр хэлэлцдэг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний 23 дахь илтгэлийн тайлан мэдээллийг сонслоо. Хоёрт, Засгийн газраас өргөн барьсан Баялгийн сангийн тухай хуульд үзэл баримтлалын маш их зөрүү бий. Бидний зүгээс "Тусгаар тогтнол" нэртэй баялгийн сангийн хуулийг өргөн барьсан. Энэ хуулийн хэлэлцүүлэг энэ долоо хоногт болох учраас хуулийг боловсруулсан ажлын хэсгийн мэдээллийг дүгнэж ярилцлаа. Монголд сүүлийн жилүүдэд хүний эрхийн зөрчил, хүүхэд эмэгтэйчүүдийн нөхцөл байдал доройтойж байгааг харж байгаа байх. Хүний эрхийн үндэсний комисс хуулиар ногдсон үүргээ хэрхэн биелүүлж байгаа эсэхэд эргэлзэж байна. Бид илтгэл тайланг харахад долоон дэд бүлэг нь өнгөрсөн жилийн тайлангаас тэс өөр, харьцуулалт хийх боломжгүй, ямар мэдээллээр хүний эрхийн ямар зөрчилд ач холбогдол өгч байгааг гишүүд л мэддэг. Монголд тулгамдаж байгаа хүний эрхийн зөрчилтэй хэсгүүдээр тайлан бэлтгэхгүй байна.

Жишээлбэл, улс төрийн эрх, хүүхдийн эрх, шүүхийн шийдвэргүй баривчилгаа зэрэг олон асуудал орхигдсон байна. Сүүлийн найман жилд Ардчиллын индексэээр ухарч, авлигын индексээр цойлж байна.

Баялгийн сангийн тухай хууль дээр зарчмын зөрүүтэй саналтай байгаа. Засгийн газраас өргөн барьсан хуульд иргэнд бус эрх мэдэлтэнд давуу байдал олгодог хуулийн төсөл байна. Хуримтлалын сан нэртэй шинэ сан байгуулж, Нийгмийн хамгааллын сайд удирдана гэж байгаа. Энэ бол халамжийн сан юм. Сонгуулийг худалдаж авах хууль эрх зүйн боломж гаргах гэж байна. Баялгийн сан улс төрөөс хэрхэн хол байх ёстой ч 100 хувь улстөрчдөөс хараат байна. Хөгжлийн сан нэртэй төсвөөс гадуур төсөв байгуулах сан байгуулна гэж ярьж байна. Төрийн өмчит компаниудыг нээлттэй биш нэг тогоонд нэгтгэн, ашиг хуваарилах санг байгуулах тухай тусгасан  байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Баялгийн сангийн  тухай хуулийг Засгийн газар оруулж  ирсэн. Харамсалтай нь энэ сангийн үйл ажиллагааг дарга нар мэддэг хэвээрээ байгаа. Асуудлыг шийдэх гэж оролдож байгаа ч хуучинсаг байдлаар л явж байна. Манай намын зүгээс өөр үзэл баримтлалтай хуулийн төслийг өргөн барьж байгаа. Энэ хуультай зэрэгцүүлэн миний өргөн барьсан "Эрдэнэт" үйлдвэрийн 20 хувийг ард түмэнд үнэгүй, 20 хувийг нийгмийн даатгал төлдөг ажилтан, албан хаагчид, үндэсний компаниудад тодорхой үнээр борлуулж, эзэмшүүлэх тогтоолын төслийг хамт өргөн барина. Үүнийг хэлэлцэх ёстой. Төрийн өмчийн хулгай цэвэр цүнх баригчдаас болж байгаа. Цүнх баригчид нь тухайн нөхрөө УИХ-ын гишүүн болгочихоод, би төрийн өмчийн компанийн даргаар очно гэж тохиролцдог.

Миний өргөн барьсан тогтоолын төсөл цүнх баригчдаас салгана. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэт" үйлдвэрийн 40 хувь гэдэг чинь 36 хувиас дээш бол Төлөөлөн удирдах зөвлөлд иргэд төлөөллөө оруулах боломжтой. Ингэснээр 21 аймаг, есөн дүүргээс шилдэг нэг хүнийг сонгож, гүйцэтгэх удирдлагыг томилно. Төрийн өмчийн компаниудад цүнх баригч очих боломжгүй болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
7
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-15 202.9.40.23

Er ni ardchilalaas bygdeeree tatgalzbal yasiim be dee.Namyydiin darga nar gariin yseg zyraad l boloo bishyy

Avatar

Нэргүй 2024-04-15 66.181.187.107

энэ бүхний цаана чи байгаа. чамайг АНамаас зайлсан цаг дор ардчлал бүрэн утгаараа биелэлээ олно. гэж төлгөнд бууж байнадаа!!

Avatar

Шүглээ чанга үлээ 2024-04-15 66.181.181.120

Өнөөдөр авилгатай илт сайн тэмцэж илрүүлж байх шиг байна, шүгэл үлээх хууль ч нэмэр болж байгаа байх. Урьд ингэж үр дүнтэй тэмцэж илрүүлж шийтгэж чадахгүй байсан болохоор далдуур маш их авилгатай аймшигтай байсан шүүдээ. Авилгачид тэр үед их бахтай зорилготой байсан одоо бол тэд гөлөг болж байгаа.

Avatar

DR. ADITY 2024-04-15 102.88.81.115

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долл

Avatar

Нэргүй 2024-04-15 66.181.181.212

хөрс суурийг АН анхалсан..АН сайт одоо бүгд бохироо залгиж байна.

Avatar

Нэргүй 2024-04-15 66.181.188.10

Ardchilal never mongoliin and tumniig munch Ike khoshruulj tonoloo doo. Odom ch. AN d aching tuurtakhgyi yumsan data

Avatar

21 2024-04-15 202.131.225.197

ардчилal ULS HUGJYYLNE GEDEG ** BODLOOS SALSAN TER TSAGT ULS JINHENEESEE HUGJIH BOLNO ARDCHILAL BOL TAHAL

Avatar

Z 2024-04-15 66.181.181.208

Ardchilal gedeg bol duraaraa baihyg heldeg yum uu, Amerikt ch huul ni hatuu, irged biiluulne manaih chig huul taalagdahgui bol atdchilaas uharlaa geed haashharaad baidaggui

Avatar

Нэргүй 2024-04-15 126.234.143.36

novshiin ardchillaas holdson deer gedeg deer 7 like bna gedeg chin end yr n jinhene Hun bnuu ene baliar troluudtai hereldeed yahav karmaga hurtene gulugnuudee

Avatar

Нэргүй 2024-04-15 126.234.143.36

yaaaaamaar teneg malnuud buudaad alchmaar gargaj ireed bga bolhoor gedeg Gants ugend n itgetsen heniig bariad horitsiin tegvvl hen hen hariutslaga tootsvoo 8jil neg Ch Hun ardiin namaas hereg n shiidegdeegvi

Avatar

Нэргүй 2024-04-15 139.5.217.37

илчлээд илрүүлээд ирэхлээр тоо нь нэмэгдэхээс биш яахав

Avatar

Нэргүй 2024-04-15 139.5.219.178

Нэг л гэмгүй н**ш. АН ынхаа өлөнгүүдээ цэгцлэж чадахгүй байж хуцаад яахав

Avatar

Б 2024-04-15 66.181.176.223

за битгий хуцаа авилгын жинхэнэ загалмайлсан эцэг элбэгээ сайханбилэг чинь АНУ бүгчихээд бна хурдан олж ир ичихгүй худлаа хуцах юмаа

Avatar

galdan 2024-04-15 66.181.185.186

hvzvvgvi hulgaichiin ved uursdiin hulgai avilgaa heden ih naydaar nuuchihaad enhbayrtail temtcdeg bailaa . unuuh ni nom daisan heregtei .

Avatar

Нэргүй 2024-04-15 66.181.185.29

ЧИ БИТГИЙ УНГАС АЛДАА

Avatar

Нэргүй 2024-04-15 202.9.40.180

Авилгын хэргийг сайн илэрүүлж байгаа юм чинь өндөр гарахгүй яах юм бэ. Илрүүлэхгүй байвал гэмт хэрэг гараагүй гэсэн тоо бүртгэл гаргана. хэрэг илрүүлсэн нь буруу болж байх шив дээ. МАН одоо нэр төр олж авахын тулд авилгалын хэрэг илрүүлэхгүй байх хэрэгтэнй. Худалдаа хөгжил, нүүрсний хэрэг гээд шал хэрэггүй зүйл хийсэан юм. Одоо газрын наймааны сонсгол гээд бас хэрэггүй зүйл хийж байна. Иргэд танай намыг л буруутан гэж харж бичиж байгаа биз дээ. үүнийг ойлгохгүй байвал хохь чинь болно

Avatar

Нэргүй 2024-04-15 66.181.180.174

1992 оноос эхлээд л дандаа МАН-д саналаа өгч ирсэн, ер дөө бүтэлтэй юм болсонгүй. Ялангуяа сүүлийн 8 жил тун ч бүтэл муутай өнгөрлөө, Тэглээ гээд яаххв дээ, энхрий хайрт МАН-даа дахиад л нэг удаа итгэхээс дээ !
Миний нас ч тэгээд дуусна биз,
Монгол маань ч бас дуусна биз !
МАН маань Монголыг сүйрүүлэх тавилантай юм бол би бас элбэлцэхээс яах вэ ?!

Avatar

ЗОЧИН 2024-04-15 43.242.243.199

илэрч байгаа хэрэг өссөн учир индекс өснө. АН сайн нууж байжээ. Ер нь АН-ууд минь ийм кейс сонгуульд огт явахгүй шдээ. Наад ард түмэн чинь яг тулахад юунд хэнд итгэхээ мэднэ. Ан-д хоёр удааа итгээд худлаа юм байна, хулгай луйврын сүлжээ юм байна гэдгийг мэдчихсэн

Avatar

Зочин 2024-04-15 66.181.182.52

AH бол хулгайч ацууд ш тээ. Зөвхөн хөрөнгөтнүүд хулгайчуудаа л хамгаална. Эд төрд гарвал самардаг жамтай

Avatar

Нэргүй 2024-04-15 51.159.179.148

Энэ Тесо н…ш дандаа үнэмшилгүй дэмийрэх дебиль юмаа

Avatar

Зочин 2024-04-15 66.181.161.140

Авлигын индексийг наад тэсогийн н…ш чинь санаанаасаа зохиож гаргаагүй шүү дээ…. Өөрөө энд сэтгэгдэл бичиж байхыг бодоход интернэтэд холбогдох боломжтой юм байна. Тэгэхээр интернэтээс хайгаад үзэхгүй юу даа.

Avatar

х 2024-04-15 66.181.171.191

МАНдаа саналаа өгөөд ядуурцгаа

Avatar

Нэргүй 2024-04-15 82.135.30.192

Novshiin ardchillaas holdson ni deer. Ta nar ter ANU-ruugaa z**l

Avatar

Нэргүй 2024-04-15 103.168.34.3

ТЭСО ГРУПП ХЯТАД СҮҮ ХУЛХИДАЖ ЗАРДАГ ШҮҮ …БОЛИОРОЙ МУУ ӨӨРӨӨ АВИЛАГАЧ…

Avatar

Нэргүй 2024-04-15 122.201.31.115

за чи адилхан авилгач с** шт

Avatar

Нэргүй 2024-04-15 66.181.160.98

ТИЙМ – ЗӨВ хө цуцалтгүй тэмц , олон нийт дэмжинэ ээ …

Avatar

galdan 2024-04-15 66.181.186.89

hvzvvgvi hulgaichaa avchir

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж