Дональд Трампийн гэм буруутай эсэхийг хэлэлцэнэ

Дональд Трампийн гэм буруутай эсэхийг хэлэлцэнэ

Дональд Трампийн гэм буруутай эсэхийг хэлэлцэнэ
Дональд Трамп 2016 оны сонгуулийн өмнө насанд хүрэгчдийн кино жүжигчин асан Сторми Даниэлст их хэмжээний мөнгө өгсөнөө нуухын тулд  "санхүүгийн бүртгэлээ хуурамчаар үйлдсэн" гэмт хэрэгт буруутгагдаж байна. Шүүх хурал Нью-Йорк хотод дөрөвдүгээр сарын 15-ны Даваа гаригт болохоор төлөвлөсөн. Трамп гэм буруутай нь тогтоогдвол дөрвөн жилийн хорих ял авах эсвэл торгууль төлснөөр хэргийг хаах боломжтой юм.
Өдгөө 77 настай Трамп тус улсын түүхэн дэх хамгийн анхны шүүхэд дуудагдсан ерөнхийлөгч асан бөгөөд өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөж байгаа Бүгд Найрамдах намын нэр дэвшигч Трамп арваннэгдүгээр сард болох олон нийтийн сонгуулиас өмнө гэмт буруутай нь тогтоогдвол  шоронд орох магадлалтай юм.Тангарагтны шүүх  хурал зургаагаас найман долоо хоног хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа ба Трампын хамсаатан Майкл Кохэн мөн  хэрэгт татагдаж байна. Мөрдөн байцаах явцад Кохен ерөнхийлөгч асан Трамп болон Даниэлс нарын нууц харилцааг нуухыг завдсан нь тогтоогджээ. Тодруулбал, Кохен нь ерөнхийлөгч асан  Трампийн заавраар  Даниэлст 130 мянган ам.доллар өгөхийн сацуу 2016 оны сонгуульд хууль бусаар нөлөөлсөн байж болзошгүй ажээ.
Манхэттэн дүүргийн прокурорын газар  Трампийн  өгсөн мөнгийг  хууль ёсны зардал гэж худал  бүртгэсэн гэж тодорхойлж  гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна.
Нийтдээ түүнийг нэгдүгээр зэрэглэлийн бизнесийн бүртгэлийг хуурамчаар үйлдсэн 34 гэмт хэрэгт буруутгаж байгаа юм. Шийдвэр гаргахын тулд 12 тангарагтны шүүгч бүгд  Трампийг ямар нэгэн тодорхой хэрэгт буруутай эсвэл гэм буруугүй эсэхийг зөвшилцөх ёстой. Анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа хүний хувьд  Трамп ял авсан ч шоронд суух магадлал багатай гэж шинжээчид үзэж байна. Хэрэв Трамп ял авсан ч  АНУ-ын хуулийн дагуу ерөнхийлөгчөөр ажиллах боломжтой.

Эх сурвалж:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR. ADITY 2024-04-15 102.88.81.115

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долл APPLY NOW

Avatar

Нэргүй 2024-04-15 47.248.230.15

овоо чалхтай өвөө юмаа.Үк мултарсан эхнэртэй дээр яашка авна .Овоо эр юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж