"Муурны хоносон баасан дахь вирус эмэгтэйчүүдийг үргүй болгодог"

"Муурны хоносон баасан дахь вирус эмэгтэйчүүдийг үргүй болгодог"

"Муурны хоносон баасан дахь вирус эмэгтэйчүүдийг үргүй болгодог"

Сүүлийн жилүүдэд гэртээ муур тэжээх хүмүүс олширсон. Тиймээс гэрийн тэжээвэр муурнуудын дунд түгээмэл тохиолдох өвчлөл, муурнаас хүнд дамжих өвчлөл, гэрийн муурны арчилгааны талаар "SOS" мал эмнэлгийн ерөнхий эмч Ж.Өлзийхутагаас тодрууллаа.


-Сүүлийн үед гэрийн тэжээвэр муурнуудын дунд ямар өвчлөл элбэг тохиолдож байна вэ ?

-Гэрийн тэжээвэр муурнуудын дунд сүүлийн гурван жилийн хугацаанд коронавирус, нэг жилийн хугацаанд импортын муурнуудаар дамжин зөөвөрлөгдөн орж ирсэн херпис вирус, кальци вирус, панлакапина зэрэг өвчлөлтүүд элбэг тохиолдож байна. Мөн амьтад яг л хүн шиг эрхтэн тогтолцоотой байдаг. Иймд элэг, бөөр, зүрх, өндгөвч гээд бүх л эрхтэн нь ямар нэг байдлаар өвддөг, тэр дундаа сүүлийн үед  давсаг, шээс дамжуулуурын үрэвсэл их байгаа.

Энэ өвчний тухайд, муурны давсагт хэвийн хэмжээгээр элсэрхэг чулуунууд байдаг. Гэвч буруу хооллолт, ус болон хөдөлгөөний дутагдал зэргээс шалтгаалан муурны бодисын солилцоо алдагдаж давсагны чулуунууд  нь ихсч, үрэвсэл үүсдэг. Цаашлаад тухайн муурны шээс нь хаагдаж, түүнийг эздүүд нь анзаарахгүй, мэдэхгүй удаан явснаас болоод “Муур шээсэндээ хордож, авралгүй” болох эрсдэлийг дагуулдаг.

Түүнчлэн муур долоо эсвэл 14 хоногтоо 2-3 удаа бөөлжөөд үсэн бөмбөгөө гадагшлуулж байх хэрэгтэй. Гэтэл үүнийгээ удаан хугацаанд гадагшлуулж чадаагүйн улмаас ходоод, нарийн бүдүүн гэдсэнд хий их үүссэнээс болж түгжрэл их үүсдэг.

-Дээрх өвчлөлтүүдээс урьдчилан сэргийлэх арга зам бий юу. Хүмүүс амьтан тэжээхдээ юун дээр анхаарах вэ?

-Хайртай амьтнаа, өөрсдийгөө өвчнөөс хамгаалах хамгийн найдвартай арга бол маллагаа, арчилгаа байдаг.  Жишээлбэл, түгжрэл үүсгэхгүйн тулд сардаа нэг удаа зориулалтын үсэн бөмбөг гадагшлуулдаг хоол, чихэр идүүлэх. Тогтмол үсийг нь самнаж хэвших хэрэгтэй. Мөн Диёоки, хүржигнүүр зэрэг хоолыг 6-12 сар тасралтгүй идсэн муурнууд бөөр, давсагны үрэвслээр өвдөөд байгаа ажиглагдаж байна.

Тэгэхээр муурандаа ямар хоол өгөхөө маш сайн судалж, мэргэжлийн эмчтэй зөвлөвөл их зүгээр.

Түүнчлэн муураа заавал эмчийн үзлэгт хамруулж,  эхний удаад 14 хоногийн давтамжтай хоёр удаа дотор паразитын эсрэг туулга уулгах, хоёр удаа вакцинд хамруулж дархлаа тогтоох ёстой. Энэ нь дан ганц муураа биш өөрсдийгөө өвчнөөс хамгаалж, урьдчилан сэргийлж байгаа хэрэг юм шүү.

-Муурнаас хүнд дамжих өвчлөл гэж бий юу ?

Арьсны мөөгөнцөр өвчин муурнаас хүнд их халддаг.  Энэ өвчний тухайд, муурны өнгөн хэсэг буюу арьсанд тодорхой хэмжээгээр мөөгөнцөр байдаг. Муурны дархлаа унах, муураа хэт их усанд оруулах, угаалгын өрөөнд, нойтон чийгтэй орчинд хэт удаан байлгахад мөөгөнцөр идэвхжиж, цаашлаад хүнд дамждаг. Мөн дотор паразитын өвчлөл буюу туузан хорхойгоор үүсгэгддэг  элэгний бэтэг өвчин нохой, муурнаас хүнд халддаг.

Тэгэхээр  амьтан тэжээгчид өөрсдөө элэгний бэтэг өвчнөөр өвдөхгүйн тулд муурандаа эхний удаад 14 хоногийн давтамжтай хоёр удаа, цаашлаад гурван сар тутамдаа заавал туулга уулгах ёстой.  Ялангуяа эмээ, өвөө нартай байдаг муурнууд түүхий мах иддэг мууранд сардаа нэг удаа дотор празитын эсрэг туулга уулгах хэрэгтэй.

-Хүмүүс үүнийг мэдээсэй гэж дотроо бодож явдаг зүйл бий юу? 

-Муурны хоносон баасанд эгэл биетнээр үүсгэгддэг токсоплазм вирус жирэмсэн эхийг зулбуулдаг, эмэгтэй хүнийг үргүй болгох аюултай. Энэ талаар олон улсад маш олон судалгаа байдаг. Гэхдээ Монголд төдийлөн нарийн судлагдаагүй, амьтан тэжээгчид ч сайн мэдэхгүй байна. Тэгэхээр муур тэжээдэг эмэгтэйчүүд, охидууд маань энэ аюултай өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд муурны баас, шээсийг өдөр бүр тогтмол цэвэрлэх, цэвэрлэхдээ заавал бээлий, маск зүүж хэвших хэрэгтэй.

Мөн токсоплазм вирусийн талаар мэргэжилтнүүд нарийн судалж, олон нийтэд энэ талаар дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл, анхааруулгыг тогтмол өгч байгаасай гэж хүсч байна.

Т.Хуншагай

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ГайхмаарГайхмаар
7
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-15 192.82.65.82

хаана хэн нотолчихвоо???

Avatar

хаха 2024-04-15 66.181.190.53

одоо бүүр шахсан х***а хорныхоо үйл лайг зүгээр байгаа муурлуу чихэхнүү х***а хорны чинь лай яваад байна эмч нэртэй мөнгөний боолуудаа

Avatar

DR. ADITYA 2024-04-15 102.88.81.115

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долл APPLY NOW

Avatar

Нэргүй 2024-04-15 103.170.17.114

муурныхаа элсийг өдөр бүр цэвэрлээд, туулга вакцинаа тухай бүр хийлгээд ок шдээ.

Avatar

Бадарч тахар 2024-04-15 66.181.177.15

Монгол хүн муур тэжээдэггүй юм ! сүүлийн үёд хот газрын э****з хурлийзууд муур тэжээгээд байгаа юм ! ялгаж харах хэрэгтэй !

Avatar

Zochin 2024-04-15 66.181.160.63

Orosiin e****z hogiin shariljin tolgoituud muurand ih hairtai kkk

Avatar

зак 2024-04-15 59.153.112.122

эргуу мал

Avatar

Муур бол өөрөө хайр шүү 2024-04-15 202.21.121.147

Үхэр монгол сэтгэхүйнээсээ салаач. 3 муур зэрэг тэжээгээд зүв зүгээр сайхан амьдраад л байна. Гол нь сайн арчлаад тогтмол үзүүлээд явахад муу нөлөө байхгүй шүү. Муур эзнээ хараадаг гээд байдаг бас нэг хэсэг бүлэг хүмүүс байна. Аргагүйдээ өөрсдөө өндөр байрны дээврээс шидэж эсвэл чулуугаар шидэж алж тоглодог байсан үеийн араатнууд юм чинь хараахгүй яадаг юм. Тэгснээ тэрийгээ хээв нэг сайхан юм ярьж байгаа юм шиг инээд алдаад яриад явж байдаг тийм л өчүүхэн энэрэх хайрлах сэтгэлгүй хүмүүсдээ.

Avatar

muurand hairtai 2024-04-15 60.119.113.224

muur huurhun ih uhaantai amitan shu

Avatar

Нэргүй 2024-04-15 59.153.112.162

энийг зохиолч хэрүүлч дөрвөд авгай шүүдэрцэцэгт дуулгах юмсан хүүхэд тэвэрч ядарч байснаас муур эрхлүүлээд амьдрах сайхан гээд уриалах шахуу юм яваад байсан

Avatar

Нэргүй 2024-04-15 66.181.160.83

Хоноогүй шинэ баас бол зүгээр юм байна шдээ??

Avatar

Онч 2024-04-15 66.181.180.61

Муур баасны дараа 1-5 хоногийн дараанаас доторх токсоплазм гэдэг шимэгч нь халдварлах чадвартай болдог гэж бичсэн байнаа.Гэхдээ л баасыг цэвэрлэхдээ бээлий хэрэглэх, бээлийгээ тайлсны дараа гараа сайн угаах ёстой байх.

Avatar

Нэргүй 2024-04-15 103.168.34.3

-Муурны хоносон баасанд эгэл биетнээр үүсгэгддэг токсоплазм вирус ЭНЭ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ….СЭТГҮҮЛЧ ХҮН МЭДЛЭГГҮЙ БАЙХ ИЙМ ХЭЦҮҮ,….ЭГЭЛ БИЕТЭН ГЭЖ НЭГ ӨӨР АМЬТАН,…..ТОКСОПЛАЗМ ВИРУС ГЭЖ ӨӨР АМЬТАН БАЙДАГ …КККККК

Avatar

Нэргүй 2024-04-15 66.181.180.61

ТОКСОПЛАЗМ гэж бичээд таслал тавих байсан байх.Токсоплазм нь эгэл биетэн юм шүү.Харин токсоплазмвирус гэж огт байхгүй.Вирус бол тусдаа, бие даасан өөр организм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж