Герман улс аравдугаар сарын 7-нд болсон холокостын хохирогчдод "нөхцөл байдлыг даван туулахад туслах" нэг удаагийн 236 ам.долларын нөхөн олговор олгохоор болжээ. Германы Сангийн яамны хэвлэлийн төлөөлөгч "Холокостоос хохирсон 113 мянган хүнд нийт 27 сая ам.долларын нөхөн олговор Берлинээс олгоно. Маш олон гэм зэмгүй хүмүүс хамасын дайралтаас болж дотнын хүнээ, гэр орон, газар нутгаа алдсан тул бид аль болох түргэн хугацаанд дэмжлэг үзүүлэх болно" гэжээ. Израилийн өмнөд хэсэгт хамасын зэвсэгт бүлэглэл дайран орж 1200 гаруй хүнийг хядан, 250-аас илүү хүнийг барьцаалсан нь тус улсын түүхэнд тодоос тод үлдсэн. Үүний харуйд Израиль Газын зурвас руу довтолж 33,634 палестинчүүдийг устгасан ба 76,214 хүн их бага гэлтгүй гэмтэж бэртсэн байна. Газын зурваст болсон хурцадмал байдал дайны гэмт хэрэгт тооцогдоно гэж олон улсын байгууллагууд үзсэн.
Израильд амьд үлдсэн 113 мянган еврей хүн тус бүр 236 ам.долларыг нэг удаагийн төлбөр болгон авах болно гэж "Германы эсрэг еврейчүүдийн материаллаг нэхэмжлэлийн асуудлаарх ашгийн бус конференц" бага хурлын үеэр энэ мэдэгдэл гарсан байна.
Нэхэмжлэлийн бага хурал болон Израилийн засгийн газрын холокостоос амьд үлдсэн хүмүүсийн эрхийг хамгаалах байгууллага хамтран нөхөн төлбөрийг Израильд тарааж байна гэж Германы Сангийн яам мэдэгдэв. Германы эсрэг еврейчүүдийн нэхэмжлэлийн бага хурлын ерөнхийлөгч Гидеон Тэйлор нөхөн олговор олгох болсон шийдвэрийг сайшаажээ. Тэрбээр " Герман улс холокостын хохирогчдод нөхөн олговор олгож буй нь эв нэгдлийг бэлгэдсэн үйлдэл юм" гэв.
Сангийн яам "Дэлхий даяар еврейчүүдийн эсрэг үзлийг улам даамжруулснаас болж хүмүүс хохирсон. Герман Израилийн хохирогчдод эв нэгдэл, дэмжлэг үзүүлэх журмаар тусална" гэж мэдэгджээ. Германы улс төрчид Израилийн аюулгүй байдал нь "улс төрийн онцгойлон үзэх шалтгаан " гэж нэг бус удаа мэдэгдсээр ирсэн. Энэ нэр томъёо нь Адольф Гитлерийн нацист дэглэмийн үед 6 сая еврейг системтэйгээр хөнөөсөн холокостын улмаас Герман Израильтай онцгой харилцаа тогтоосныг илтгэж байна.
Эх сурвалж: CNN
DR. ADITY 2024-04-15 102.88.81.115
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-04-15 37.166.62.201
Арабууд бол эвгүй хүмүүс шүү цөөрч байхад гэмгүй.Олон жил цуг ажиллаж бна даа .
Нэргүй 2024-04-15 103.168.34.3
ЕВРЕЙЧҮҮДИЙГ УСТГАСАН ГИТЛЕР МАНДТУГАЙ …ОДОО ҮЛДСНИЙГ НЬ УСТГАЖ ИЗРАЙЛИЙГ ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧИЖ ПАЛИСТИНЫ НУТГИЙГ НЬ БУЦААЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ…