ОХУ, Казахстаны хил дагуу үерийн нөхцөл байдал улам хүндрэв

ОХУ, Казахстаны хил дагуу үерийн нөхцөл байдал улам хүндрэв

ОХУ, Казахстаны хил дагуу үерийн нөхцөл байдал улам хүндрэв

ОХУ, Казахстаны хил дагуух хот, суурингууд шар усны үерт нэрвэгдээд багагүй хугацаа өнгөрч байна. Ням гаригт үерийн ус Курган мужийг хамарч, олон мянган байшин живжээ. Зарим газарт үерийн ус байшингийн дээвэрт хүрээд байна.

Казахстанд 107 мянга гаруй хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлжээ. Хойд Казахстан мужийн нийслэл Петропавл хотод ойрын 24 цагт үерийн түвшин дээд цэгтээ хүрэх төлөвтэй байна. Үер хяналтаас гарсанд иргэнд эрх баригчдыг буруутгаж байна. Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев энэ үер нь сүүлийн 80 жилд тохиолдсон хамгийн аймшигт байгалийн гамшиг болоод буйг мэдэгдсэн.

"Яагаад ийм байдалд хүрэв? Яагаад гэвэл 60 жилийн турш хэн ч юу ч хийгээгүй" гэж Петропавл хотын оршин суугч Александр Купраков хэлжээ.

Хаврын үер байнга тохиолддог ч энэ жил ердийнхөөс хамаагүй илүү хүчтэй байгаа аж. Чулуужсан түлшнээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт нь үер гэх мэт цаг агаарын эрс тэс үзэгдлийн эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа гэдэгтэй эрдэмтэд санал нэгдэж байна.

Харин ОХУ-ын өмнөд хэсгийн Оренбург мужид Урал голын усны түвшин нэмэгдсэний улмаас 34 мянган байшин усанд автжээ. Өдгөө зүүн зүгт орших Курган мужид байдал улам хурцдаж байна. Нэмж бороо орсоор байгаа нь нөхцөл байдлыг улам дордуулж байгаа аж. Тухайлбал, аадар борооны улмаас Тобол голын түвшин хоёр цагийн дотор 25 см нэмэгджээ.

ОХУ-ын Онцгой байдлын яамны мэдээлснээр, Курган мужид 18 мянга гаруй хүн үерт автаж болзошгүй байна.

Эх сурвалж: AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR. ADITY 2024-04-15 102.88.81.115

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долл APPLY NOW

Avatar

Нэргүй 2024-04-15 66.181.186.187

Буриадад Сэлэнгэ халиад уер болж гэнэ Монголд станц бариулсан бол Сэлэгэ уерлэхгуй ахин дахин Сэлэнгэ уерлээсэй гэж

Avatar

Zochin 2024-04-15 103.57.92.182

xuue teneguudee xaana ch baigaliin gamshig toxioldono.yxaantai bai bymerang gej dyylaagui yi

Avatar

Нэргүй 2024-04-15 37.166.62.201

Адгийн хөрш карма ирж.

Avatar

Нэргүй 2024-04-15 139.5.216.27

hiluujsan nuurs bish shuuuuu mal aj ahuigas bolson metan hii gej neg yum biii ter hamgiin tom tesreh bumbug yum

Avatar

Нэргүй 2024-04-15 202.9.46.214

Нямбаа Сэлбийн мөсийг зөөгөөд байсан зүгээр ч нэг маазарсан юм биш л байж хөөрхий.

Avatar

Нэргүй 2024-04-15 202.9.47.20

Хохь нь ээ гэхээс өөр хэлэх үг алга даа

Avatar

Бат 2024-04-15 59.153.86.19

хохиролд байх юм байхгүй шүү гөлөг минь. өнөөдөр тэд нарт маргааш бидэнд тохиолдоно

Avatar

Нэргүй 2024-04-15 103.57.94.238

Украйны Каховко даланг Оросууд дэлбэлж гэмгүй олон сая хүн хохироосны хариу энэ дээ.

Avatar

Хүн 2024-04-15 64.119.29.63

Хохолууд өөрсдөө шаачихаагүй юм уу хахаха

Avatar

Нэргүй 2024-04-15 66.181.184.58

Чам шиг оркууд уг нь энд умбаад vхэж байх естой юм л даа

Avatar

Нэргүй 2024-04-15 66.181.180.174

Оросуулыг Бурхан тэнгэр гэсгээж бна доо, янз нь !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж