Сонсгол: Гурван өдөр 127 гэрчийг сонсоно

LiveСонсгол: Гурван өдөр 127 гэрчийг сонсоно

Сонсгол: Гурван өдөр 127 гэрчийг сонсоно

Төрийн ордонд эмийн үнийн өсөлтийн нөхцөл байдлыг нотлох, баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр /2024.04.15/ эхэлж байна.


 

10 : 55
2024-4-15

Нийт 127 гэрчийг дуудаж сонсоно

Монгол Улсын Их Хурлын 2023 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.04.15) эхэлж байна. 

Нээлттэй сонсгол эмийн хүртээмж, эмийн үнэ ба шалтгаан нөхцөл, эмийн бүртгэл болон чанарын хяналт гэсэн гурван сэдвийн хүрээнд энэ сарын 17-ныг дуустал үргэлжлэх бөгөөд гурван өдөр нийт 127 гэрчийг дуудаж сонсох юм.

Сонсголын эхний өдрийн "Эмийн хүртээмж" сэдвийн хүрээнд эмийн хүртээмж, үнэ, чанарын талаар иргэдээс ирүүлсэн баримт мэдээллийг сонсох, мөн салбарын ерөнхий мэдээлэл, хүний нөөцийн гажуудлын талаарх баримтууд, зайлшгүй шаардлагатай болон үнийн хөнгөлөлт зохицуулалт, эдгээр зохицуулалтад албан тушаалтан нөлөөлсөн байдал, эм хангамжийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагуудын хамаарал зэрэг сэдвээр гэрчүүдийн мэдээллийг сонсоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 2024-04-15 139.5.216.27

Нүүрсний сонсголын мөрөөр 6 ажил хийхийг ЗГ-т санал болгосон Тэднээс архивын асуудал эмийн сонсголын үеэр дахин хөндөгдсөн тул дор давтан мэдээлэв.Архивын хууль тогтоомжоо сайжруулах, архивын улсын үзлэгийн хугацаагаа богиносгох, сургалт явуулах, архивын байгууллагыг хүний нөөц, техник төхөөрөмжөөр хангах, анхан шатанд архивын нэгж бүрдүүлэхэд тавих хяналтыг сайжруулах, ажил хүлээлцэх үед архивт заавал баримтаа өгдөг болгох, хүлээлгэх хариуцлагыг чангатгах мэт архивын баримт устах бүх сувгийг ха

Avatar

татвар төлөх 2024-04-15 84.54.120.3

өндөр хөгжилтэй оронд ашгийн татвар нарийн байдаг, татвар дээр нь л хуулийн заалт оруулаад болоо ш тээ, өндөр хөгжилтэй оронд ашиг их олж л байвал 50-70% татвар төлдөг, өдий болтол 30 жил олсон ашигаас нь татвар нэмж авах саналтай байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж