Тураах зориулалттай эмийг уналт таталтын эсрэг эм гэж оруулж ирсэн үү?

LiveТураах зориулалттай эмийг уналт таталтын эсрэг эм гэж оруулж ирсэн үү?

Тураах зориулалттай эмийг уналт таталтын эсрэг эм гэж оруулж ирсэн үү?

 

18 : 22
2024-4-15

Тураах зориулалттай эмийг уналт таталтын эсрэг гэж оруулж ирсэн үү?

Сонсголын үеэр тураах зориулалттай хоёр ч төрлийн эмийг уналт таталтын эсрэг эмийн жагсаалтад оруулж ирсэн гэдэг асуудал хөндөгдлөө.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Харвалтын эсрэг ампуль 29 мянга, 37 мянган төгрөгийн үнэтэй байхад Улаан Үдээс авч ирэхэд есөн мянган төгрөгийн үнэтэй байна. Уналт таталтын эсрэг лаа авч иртэл манайд үйлчилдэггүй гэж хэлээд эмнэлэгт аваагүй. Хэрэглэхгүй байсаар хугацаа нь дууссан. Мөн уналт таталтын эсрэг эмэнд тураах эм орсон байсан.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн:

2018 онд 377 мянган хүн хөнгөлөлттэй эм авч байсан бол 2023 онд 645 мянга болж нэмэгдсэн. ЭМД -ын үндэсний зөвлөлийн тогтоолоор эмийн үнийн дээд хязгаарыг тогтоодог.  Аль болох хямд үнэтэй эмийг импортолж иргэддээ хүргэх бодлого бариад ажиллаж байна.

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд:

-2022 оны зургадгаар сард уналт таталттай тархины саажилттай хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл, төрийн бус байгууллагын төлөөлөгчид Ерөнхий сайдаас эхлээд бүх түвшинд уулзалт хийж, асуудал тавьснаар 44 нэр төрлийн эмийг хөнгөлсөн. 0-18 хүртэлх насны хүүхдийн хэрэглэдэг эмийг 100 хувь хөнгөлсөн бол насанд хүрэгчдийнхийг 70 хувиар хөнгөлөх тогтоол гаргасан.  

Tель карнетин нэртэй хоёр төрлийн эмийн асуудал хөндөгдөж байна. Уусмалаар болон шахмалаар хэрэглэдэг хоёр төрлийн эм байдаг.  Хүүхдийн уналт таталт дээр нэмэлтээр хэргэлэдэг. Ялангуяа төв болон захын мэдрэлийн тогтолцооны хямрал, амьсгал дарангуйлах хам шинж, сэтгэцэд хөдөлгөөний уналтын үед хавсрах байдлаар хэрэглэдэг. Шууд тураах эм гэж ойлгож болохгүй. Шинжээч нарын дүгнэлттэй санал нийлэхгүй. АНУ 1998 оноос хойш хэрэглэж ирсэн, элгэнд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгадаг гэсэн судалгаа байгаа. Уналт таталттай холбоотой иргэд энэ эмийг цөөн тоогоор хэрэглэх болдог тул эм ханган нийлүүлэх байгууллага ашиггүй гэж үздэг.

Уналт таталтын эсрэг лааг анх удаа сонсч байна.

Шинжээч:

-Хүний эмийн үнийн зөвлөлийн хурлын тэмдэглэлд Т.Болормаа гэдэг эмч

“Хүүхдэд хэрэглдэггүй эм нэлээн байна.  Одоо хүчинтэй байгаа уналт таталтын эсрэг эмийн зааварт уг эм (Tель карнетин) эм ороогүй байгаа гэж хэлсэн байдаг. Протколд тэмдэглэн үлдсэн.

Эрүүл мэндийн яамны Эм эмнэлгийн хэрэгслийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч н.Энхтуяа:

-Эмийн хэрэгцээ бага байгаа. Хэрэглэх заавар дээр маш олон өвчний тохиолдолд хэрэглэнэ гэж байгаа. Хэрэглэх хүмүүс нь байгаа юм байна гээд шийдвэр гаргасан. Олон улсын конвенцид орсон эмийг Монгол Улс хэрэглэхийн тулд хэрэгцээний шаардлагаа олон улсад явуулаад маш цөөхөн тоогоор хэрэглэх шаардлага үүсч байгаа тул энэ эмийг өнчин эмийн жагсаалтад бүртгээд оруулж ирсэн. Эмч нар жороо бичиж байж авах эрх үүснэ. Захилгаа өгчихөөд эмээ авахгүй байна гэдэг асуудал үүссэн.

Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн

-УИХ ын Хянан шалгах тухай хуулиар хөндлөнгийн эксперт дахин томилж, яагаад удирдамж байхгүй эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулсан бэ гэдэг асуудлыг шалгуулна.  Уг эм уналт ттаалтын эсрэг үйлчилгээ үзүүлэхгүй байгаа гэсэн юм.

Сонсгол өндөрлөөд байгаа бөгөөд маргааш үргэлжилнэ.

17 : 18
2024-4-15

Мэдээлэл гаргаж өгөөгүй хүмүүсийг эрүүгийн хариуцлагад татна гэв

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол Эмийн үндэсний салбар зөвлөлтэй холбоотой асуудлаар үргэлжиллээ.

Уг Хянан шалгах түр хорооны шинжээч нарын зүгээс Эрүүл мэндийн яаманд хандан  Хүний эмийн зөвлөлд багтаж ажиллаж ирсэн гишүүдийн нэрсийг гаргаж өгөх хүсэлт тавихад “Манайд энэ тухай мэдээлэл байхгүй, Хүний эмийн зөвлөлд ханд” гэдэг хариуг ирүүлсэн байна. Улмаар Хүний эмийн зөвлөлд хандахад  Мэргэжлийн эмийн зөвлөлийн архивт материал байгаа” гэдэг тайлбар ирүүлж, гаргаж өгөөгүй аж.

Гэхдээ тус ажлын хэсэгт багтаж ажиллаж ирсэн гишүүн н.Энхжаргал “Гурван өдөр бичиг цаасаа ухаад бид мэдээллийг гаргаж, Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн. Бид гэхдээ  проткол хөтөлдөггүй, эм судалдаг. Надаас гарч болохгүй мэдээлэл гэж бас бий. Мэргэжлийн зөвлөлийн архивт энэ мэдээлэл байгаа. Энэ бол ажлын хэсгийн материал” гэж сонсголд авч ирсэн материалаа тодотгов.

Мөн албан бичигт тусаагүй ч өөрийнхөө санаж байгаагаа ажлын хэсэгт орж ажиллаж байсан гишүүдийн нэрсийн хэлэв. Батхуяг, Энхзаяа, Уранчимэг, Амаржаргал, Цэцэгмаа, Энхжаргал, Сэцэнсанаа, Болортуяа Даарийм аа,  Жамбанинж зэрэг хүмүүс Эмийн хүний зөвлөлд ажиллаж ирсэн байна.

Шинжээчийн дүгнэлтээр Хүний эмийн зөвлөлд багтаж ирсэн Уранчимэг нь дархлаа сэргээх бэлдмэл буюу салимон, барбоден зэргийг Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулах саналыг гаргаж байсан нь ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэж дүгнэжээ. Уранчимэг нь Шинэ анагаах ухааны их сургуулийн Эм зүйн салбар сургуулийн захирлаар ажилладаг байна.

Хүний эмийн зөвлөл нь Монгол Улсын хэмжээнд хэрэглэх зайлшгүй эмийн нэрсийн жагсаалтыг гаргадаг байна.

Мөн шинжээчийн дүгнэлтээр Монгол Улсад бүртгэлгүй нийт 133 эмийг зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулж бүртгэсэн гэжээ.

Харин үдээс өмнөх нээлттэй сонсголд оролцсон иргэдийн төлөөлөл “Хэрэглэх зайлшгүй шаардлагатай байгаа эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэдэггүй. Санал хүсэлтээ байнга тавьдаг ч хүлээж авдаггүй” гэдэг асуудлыг хөндөн тавьсан нь нэлээд асуудал үүсгэж байна.  Гэхдээ албаны хүн “2001 оноос эхлэн зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг гаргаснаар 133 болж байгаа. Энэ жагсаалтад орсон эмийг  ажлын хэсгийн зүгээс  хасах эрх байхгүй. Нэмэх жагсаалтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан аргачлалын дагуу хийдэг гэж тайлбарлав.

Харин сонсголыг даргалж буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Мэдээлэл гаргаж өгөөгүй албан тушаалтнуудыг эрүүгийн хариуцлагад татна” гэдгээ мэдэгдлээ.

 

 

14 : 59
2024-4-15

Иргэдээ хямд, чанаргүй эмээр эмчлэх нь төрийн бодлого юм уу?

Нээлттэй сонсгол үргэлжилж байна. 

Уналт таталттай өвчтөнүүдийн төлөөлөл н.Хонгор:

-Эмийн чанар муу байгаа гэдгийг улс орон даяар мэдэж байгаа. Гаднаас маш олон эм авч уудаг. Тэр нь хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орчихсон мөртлөө Монгол Улсын эмийн жагсаалтад ороогүй учраас эмийн сангуудаар Эрүүл мэндийн даатгалаар авах ямар ч боломжгүй байдаг. 

Монголд уналт таталт намдаах ганцхан тарилга байдаг. Герман, Францад лаагаар байдаг учраас шулуун гэдсээр хийж болдог. Үүнийг бид хүсэлт гаргаж “Монос” оруулж ирсэн боловч эмнэлгүүд нь авахгүй байсаар лаануудынх нь хугацаа дуусчихсан. 

Мөн бидний уудаг эмүүд тариагаар хэрэглэх боломжтой болсон.  Таталт өгч байгаа үед эм уух боломжгүй, тариагаар хэрэглэх боломжтой. Гэвч манай улсад тарилгаар оруулж ирээгүй байна.

Элэгний B, D вирустэй хүмүүсийг төлөөлж ирсэн н.Буянтогтох:

-Иргэд эрүүл мэндийнхээ төлөө төрөөс, Эрүүл мэндийн яамнаас гуйдаг зарчимд орчихлоо. Яаж байна вэ гэхээр элэгний D, B вирусээр үүсгэгдсэн иргэд амиа алдаж байна. В, Д вирустэй хүмүүст эмчилгээ гэж байдаггүй. (Entecavir) гэж эм байсан.

Элэгний өвчлөлөөр жилд 5400, сард 450, өдөрт 15 хүн нас барж байна гэсэн тоо бий. Энэ вирусын эсрэг хэрэглэдэг Vicure (Entecavir) эмийг эмийн сангуудаар 15 мянган төгрөгөөр худалдаалдаг байсан. Гэтэл энэ жилээс энэ эмийг даатгалд оруулангуут 45 мянган төгрөг болчихсон. Тэгэхээр чанаргүй, хямд эмийг хүчээр даатгалд оруулж үнэтэй болгоод эндээс ашиг олдог юм уу гэж би хувьдаа бодож байгаа.

 В, Д вирустэй иргэд энэ эмийг 10 жил хэрэглэх шаардлага байгаа. Гэвч уг эмийг хэрэглээд эдгэрч байна уу, энэ эмийг уугаад вирус нь дарагдаж байна уу, хавдар, хатуурлаас сэргийлж байна уу гэвэл үгүй. Миний хувьд энэ эмийг 2014 оноос хойш 10 жил уусан. Гэтэл миний бие циррозын шатанд орчихсон.

Одоо яах вэ, эмчилгээ байна уу гээд эмч, эмнэлгийн байгууллагаас асуухаар интерферон гэж тариа бий гэдэг. Энэ тариа гаж нөлөөтэй. Гаж нөлөөтэй тариаг яагаад иргэддээ шахах гээд байгаа юм бэ. энэнээс илүү чанартай мирклудекс Б (Bulevirtide)  гэдэг тариа хөрш, зэргэлдээ оронд байхад иргэддээ тарих боломж яагаад байдаггүй юм бэ. Гаж нөлөөтэй, үйлчилгээ муутай эм, тариагаар эмчлэх гээд байгаа төр, засгийн бодлогыг гайхаж байна.

Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбооны төлөөлөл н.Өлзийбаяр:

-Элэг, бөөр шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн эмийн асуудал байна. 2022 оны тоо баримтаар уг эмийг 150-160 хүн уух ёстой. Сарын дундаж хэрэглээ нь нэг сая төгрөг. Энэ эмийг хүмүүс өөрсдөө худалдаж авч ууж байгаа. Эрүүл  мэндийн даатгал болон төрөөс эмийн зардлыг хариуцахад ч оруулаагүй.

2006-2016 он хүртэл диализын нэг ч эм бүртгэгдээгүй явж байгаад бид өөрсдөө хөөцөлдөж байгаад бүртгүүлж, ууж эхэлсэн.

“Наран ижий заяа" хавдрыг даван туулагчдын холбооны төлөөлөл н.Ариунаа:

-Хорт хавдрын эмчилгээг 2021 оноос 100 хувь даатгалаар хийлгэх болсон ч түүнээсээ ухарч байгаа зүйл байна. Бүтэн хоёр жил гаруй Эмийн агентлаг, Эрүүл мэндийн яаманд хандаж, даавраас шалтгаалсан бай эмчилгээ үйлчилгээг даатгалд оруулах гэж явсан. Хоёр жил хөөцөлдөж байж арайхийн оруултал тариа нь хасагдаад орж ирсэн. Энэ тариа 1.7 сая төгрөг.

Таван жилийн хугацаатай уудаг хөхний хавдрын эсрэг эм уух гэхээр олдохгүй байна. Эмийн сангуудаас хайгаад олдохгүй байна. Дэвшилттэй сайхан эм гарч ирээд байхгүй боллоо. Яс руу үсэрхийлэхээс сэргийлдэг эм мөн хөнгөлөлттэй эмэнд оруулж өгөөгүй. 250 мянган төгрөгийн үнэтэй. Эм эмийн хэрэгслийн агентлагаас гаргаж  байгаа шийдвэр маш хүндрэлтэй, хоцрогдолтой байна.

Уналт таталттай өвчтөнүүдийн төлөөлөл н.Хонгор:

-Уналт таталтын эсрэг эм төр хариуцах эмийн жагсаалтад орсон байдаг ч түүнийг нь 18 хүртэлх насныхан л авч хэрэглэх боломжтой. Түүнээс дээш насны хүмүүс хамрагдах боломжгүй.  Өнөөдөр би өөрийнхөө уудаг эмүүдийг авч ирсэн. Сарын хэрэглээ нь 200 мянган төгрөг. БНСУ-аас авч ирж уудаг. Долоон жил ууж байгаа, улсаас нэг ч удаа хөнгөлүүлж байгаагүй.  Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулсан хэрнээ нэг ч эмийн сан хөнгөлөлт үзүүлж байгаагүй гэлээ.

 

12 : 47
2024-4-15

“Чихрийн шижин өвчний эсрэг чанартай эм оруулж ирдэггүй”

Сонсголд оролцож байгаа гишүүд асуулт тавьж, холбогдох гэрч нараас хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Эм хоол биш хор. Монгол Улсад сүүлийн гурван жилийн хугацаанд эмийн сан 500 гаруйгаар нэмэгдсэн бол хөнгөлөлттэй эмийн төсөв 100 тэрбумаар нэмэгдсэн. Эмийн импорт нэг дахин нэмэгдсэн. Энэ тоо юу хэлээд байна вэ гэдгийг бодох ёстой. Монгол Улс эмийн маш том хэрэглэгч болж, энэ бол өвчлөл буурахгүй байна гэсэн үг. Эм уулгах биш урьдчилан сэргийлж аль болох өвчлүүлэхгүй байх арга хэмжээ авах  ёстой.

Чихрийн шижин маш их нэмэгдсэн. Энэ өвчний эсрэг шинэ орчин үеийн маш сайн эм хөнгөлөлттэй жагсаалтад орж ирсэн үү. БЗХӨ болон ДОХ- той холбоотой өввчний эсрэг эмүүд хөнгөлөлттэйгээр нийлүүлэгддэг үү.  

Чихрийн шижин өвчинтэй иргэдийг төлөөлж ирсэн н.Жаргалсайхан:

-Монголд сахрын өвчнийг буруу хооллосон гээд тоодоггүй. Улсын хэмжээнд 300.000-500,000 орчим хүн сахрын өвчинтэй. Дэлгүүрт борлуулагдаж байгаа бүтээгдэхүүн нь бүгд нүүрс ус ихтэй.  Импортлогчёын оруулж ирж байгаа хүнсийг хараарай.

Монгол Улс сахрын өвчний эсрэг чанартай эм оруулж ирэхээ больсон. Төрөөс энэ төрлийн эмийг үнэгүй , хөнгөлөлттэй өгч байгаа нэрийн дор чанаргүй эм оруулж ирдэг. Инсулиныг үнэгүй өгдөг. Төр үнэгүй өгдөг нэртэй хамгийн чанаргүй, хоцрогдсоныг оруулж ирдэг. Чанартай, сайныг нь оруулж ирдэггүй. Сахарыг хянах боломжтой.  Тестерийг нь  хямдруулах ёстой. Гэтэл маш үнэтэй. Үнэтэй болохоор хүмүүс сахраа хянаж чадахгүй явж байгаад хүндрүүлж байна. Сахар зүрх судас гэмтээдэг.

Сахрын өвчинтэй хүн В витамин тосонг нь уудаг. Усан В нь уусдаггүй. Тосон бүтэцтэй учраас сайн шингэдэг. Нистатин уугаад байдаг, холестриныг  15 хувь л бууруулдаг. Уг нь холестириныг бууруулах тариа гарсан, 50 хувь бууруулдаг.  Оруулж ирдэггүй. Нистатиныг олон жил уухаар элэггүй болдог.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ, Бэлгийн замаар дамжих халдварын албаны дарга н.Даваалхам:

-ДОХ ын халдвартай иргэд ялгаварлан гадуурхалтад өртдөг тул тэднийг төлөөлж энэ удаагийн сонсголд оролцож байна. ДОХ урьдчилан сэргийлж болох өвчин.  Сүүлийн үед эмээр сэргийлж болох эмчилгээтэй архаг халдварт өвчин гэж нэрлэгдэх болсон. ДОХ туссан бол өнгөрлөө гэж боддог байсан бол эмээ ууж явснаар хэд ч наслах боломжтой. 2013 он хүртэл Монгол Улс ДОХ ын халдвартай иргэдэд хэрэглэдэг эмийг  Глобаль сангийн тусламжтайгаар нийлүүлж ирсэн. Глобаль сангийн зүгээс “Монгол Улс ДОХ -ыг маш амжилттай тогтоон барьж байгаа улс тул бүх эмийг үнэгүй нийлүүлэх боломжгүй болсон тул санхүүжилтээ Засгийн газар луу үе шаттай шилжүүл” гэдэг анхааруулгыг өгсөн. Бид тэр үеэс бүх эм ханган нийлүүлэгч байгууллагад хандан ДОХ той хүмүүс хэрэглэдэг эмийг нийлүүлэхийг хүссэн, нэг ч газар хариу ирүүлээгүй.  Үүний дараа НҮБ ын Хүүхдийн сан эмийг ханган нийлүүлэх боломжтой гэдэг хариу ирүүлсэн.  Тэр цагаас хойш Засгийн газар санхүүжилтийг  бүрэн хариуцаж ирсэн.  Саяхныг болтол Үндэсний эрүүл мэндийн тогтоол гартал НҮБ -ын Хүүхдийн снагаар дамжуулаад эмийг авч ирсэн. Хууль ёсны дагуу эмийг бүртгэлжүүлэх асуудал тулгарсан.  Монгол Улсын эмийн жагсаалтад байгаа эсэхийг шалгах гэх мэт асуудал эмч нарт тулгарсан. Бүртгэлгүй байгаа учраас зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орохгүй байгаа. 21 жилийн хугацаанд бүртгэлгүй явсан учраас зайлшгүй шарадлагатай эмийн жагсаалтад орохгүй байгаа. Гэхдээ ДОХ -той хүмүүс маш сайн чанартай эмийг маш хямд  үнээр авч хэрэглэж байгаа.  Тасалдалгүй авч байгаа. НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан зах зээлээс 100 дахин бага үнээр авч байгаа.  Нэг хүний сард хэрэглэх эм 37 мянган төгрөг байгаа.

 

10 : 53
2024-4-15

Нээлттэй сонсгол: Монголчууд 2022 онд 8.6 тонн эм “иджээ”

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.04.15) Төрийн ордонд эхлээд байна. Нээлттэй сонсгол нь эмийн хүртээмж, эмийн үнэ ба шалтгаан нөхцөл, эмийн бүртгэл болон чанарын хяналт гэсэн гурван сэдвийн хүрээнд энэ сарын 17-ныг дуустал үргэлжилнэ. Гурван өдөр үргэлжлэх сонсголд нийт 127 гэрчийг дууджээ.

Өнөөдрийн сонсголд шинжээчийн танилцуулснаар 2020 оноос эмийн үйлдвэр буурсан бол эм ханган нийлүүлэгч байгууллага өссөн байна. Тухайлбал, эм ханган нийлүүлэгч байгууллага 2022 онд 298 байсан бол 2023 онд 453 болж нэмэгдсэн байна. Харин эмийн үйлдвэр 39 болж буурчээ.  Эмийн сангийн тоо өсч 2023 онд 2857 болж өссөн байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 1000 хүн тутамд нэг эмийн сан ногдож байгаа бол орон нутагт 1600 хүн тутамд нэг эмийн сан ногдож байгаа статистик гарчээ.

Нийт бүртгэлтэй эм  4213 бөгөөд 21 хувь нь дотоодод үйлдвэрлэсэн бол 79 хувь нь импортоор орж иржээ.

Дотоодын үйлдвэрийн эм нийт бүртгэлтэй эмийн 20 хувь, үнийн дүнгийн 90 хувийг эзэлдэг байна.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын тайлбарласнаар 2022 онд эм импортлогч нар маш их ашиг олсон тоо баримт харагдаж байгаа аж. Монголчууд 2022 онд 8.6 тонн эм “идсэн”.  Энэ хэмжээний эмийг худалдан авахад 447 тэрбум төгрөг зарцуулсан.  Нэг кг эмийг 16 доллараар худалдан авсан. Харин 2023  онд импортлогчид нэг кг эмийг 27 ам.долараар  худалдан оруулж ирсэн.  Гэхдээ импортоор орж ирсэн эмийн хэмжээ буурсан ч 468 тэрбумын борлуулалт хийсэн статистик гарсан байна.  Энэ нь эм импортлогч нар асар их хэмжээний ашиг хийсэн байж болзошгүй гэдэг дүгнэлт хийхэд хүргэж буй аж. Гэхдээ энэ асуудлыг өнөөдрийн сонсголоор сонсохгүй, маргааш дэлгэрэнгүй хөндөж ярина гэдгийг шинжээч болоод хуралдаан даргалагч онцоллоо.

Нээлттэй сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн удирдаж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-15 198.16.66.101

Эм өөрөө хяналт шалгалт өндөр төвшнөөр шалгагдаж байж орж ирэх ёстой мөртлөө бидний гааль ийм хангалттай сайн хянаж чадаж байгаа юу??? бас дээрээс нь нэмээд хэлэхэд энэ эмийн үнэ өсөж байгаа нь бол мөнгө харсан ашиг харсан хүмүүсээр төр засаг төрийн албан хаагчид дүүрчихсэн болоод л ийм байгаад байгаа тийм учраас хүмүүсээ боддог энэ бүх асуудал дунд ажиллаад үзсэн туршлагатай эмч нар аа том албан тушаалд аваачих эсвэл шийдвэр гаргах хэмжээнд байлгамаар байна аа

Avatar

Нэргүй 2024-04-15 23.106.249.54

Энэ төр засаг яагаад ийм асуудлуудыг зохицуулж болдоггүй юм болоо !!!! дан бизнесийн мөнгө боддог хүмүүс байгаа болоод ингээд байна уу эрүүл мэнд эм гэдэг чинь өөрөө үндэсний асуудалшдээ эсвэл энэ эрүүл мэндийн салбарын хүмүүсээр бодлого гаргуулаад түүнийг н хэрэгжүүлээд явмаар байна аа

Avatar

Нэргүй 2024-04-15 23.106.56.14

Эрүүл мэндийн салбарын нарийн мэргэжлийн хүмүүс бодлого гаргаад энэ эмийн асуудал нийгмийн даатгалын асуудал өвчний асуудлуудыг үндсээр нь зохицуулах хэрэгтэй байна одоогийн засгийн газар бол чадахгүй дан бизнесийн хүмүүс байгаа тийм болохлээр эмийн үнэ тэнгэрт хадах нь ч арга үгүй биз

Avatar

B.Narmandah 2024-04-15 59.153.87.10

Чанаргүй эмүүдээр дүүрэн болжээ эмнэлгийн үйлчилгээ эмийн үнэ тэнгэрт хадчихсан мөртлөө хангалттай чанартай байдаггүй зүгээр энэ бүхнийг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй байна түүний тулд эрүүл мэндийн салбарын хүмүүсийн төрд байх байр суурь болон оролцоо маш чухал байндаа

Avatar

Нэргүй 2024-04-15 207.244.89.161

Чанаргүй эмүүдээр дүүрэн болжээ эмнэлгийн үйлчилгээ эмийн үнэ тэнгэрт хадчихсан мөртлөө хангалттай чанартай байдаггүй зүгээр энэ бүхнийг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй байна түүний тулд эрүүл мэндийн салбарын хүмүүсийн төрд байх байр суурь болон оролцоо маш чухал байндаа

Avatar

Нэргүй 2024-04-15 59.153.87.10

эмийн үнэ тэнгэр тултал хадчихсан мөртлөө эрүүл бус эм орж ирж байгааг мэдэх боломжгүй гээд байдаг???? энэ эрүүл мэндийн тал дээр бүх зүйл маш өндөр түвшин хяналттай байх ёстой байдагшдээ энэ бүхний яагаад зохицуулж болохгүй байна вэ?? Бизнесийн хүмүүсээр төр засаг бүрдчихсэн болохлээр ийм байгаад байна уу тийм бол эрүүл мэндийн салбарын хүмүүсийг төрд оруулах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-04-15 202.126.89.239

хүний зовлонгоор зоос хийсэн новшнууд үйлийн үр нь ирэнээ

Avatar

Зочин 2024-04-15 139.5.216.27

ллл

Avatar

Нэргүй 2024-04-15 103.57.92.14

Alpenpharma-гийн оруулж ирдэг эмнүүдээс 2 нь хуурамч юм байна лээ. Өөрөөр хэлбэл, deutsche homoepathische union компанийн вебсайтанд байхгүй байгаа. Гадаадын эм үйлдвэрлэгч компани нь вебсайтандаа заавал бүх эмнүүдийгээ тавьдаг юм. Монгол дахь төлөөлөгчийн газар нь бүр өөрийн офис ба дараахь вебсайттай: http://www.alpenpharma.mn.

Avatar

Нэргүй 2024-04-15 139.5.217.37

тураах эм таргалуулах эм

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2024-04-15 139.5.216.27

ХӨНГӨЛТТЭЙ ЭМИЙН ЖАГСААЛТЫГ МАШ БОДЛОГОГҮЙ ГАРГАДАГ ЮМ. ЖИШЭЭ ХЭЛЬЕ.Манай хөгшин даралтны Амлоденк 10 эмийг эхлээд 70 хувиар хөнглөдөг байснаа 30 хувь болгоод дараа нь хөнгөлөлтөөс бүрмөсөн хассан.Бага зэргийн харвалттай 75 настай, насаараа багш хийсэн хөгшний хөнгөлттэй эмийн түүх ингээд дуусч байгаа юм. ДОРОМЖЛОЛ ЮМ ДАА

Avatar

Зочин 2024-04-15 66.181.182.52

Бүгдэд эрүү үүсгээчээ. Протокол бхгүй бна гэдэг чинь юумгэсэн үг вэ. Наадуул чинь төрийг даапаалж бна ш тээ

Avatar

Нэргүй 2024-04-15 103.57.92.70

eruul mendiin daatgaliin darga ni ajilaa meddeggui ym bnshdee

Avatar

baatarbileg 2024-04-15 180.149.80.106

ЭНЭ ЧИНБҮРЭНД МАШ ИХ ИТГЭЖ ЭНЭ САЛБАРТ МАШ ИХ ЗҮЙЛ ХИЙХ БХ ГЭЖ ИТГЭЖ БАЙЛАА МАШ ИХ ДЭМЖДЭГ БАЙЛАА ГЭВЧ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХҮНД СУРТАЛ ҮЙЛЧИЛГЭЭ УЛАМ БҮР МУУДМААР

Avatar

Нэргүй 2024-04-15 66.181.160.83

Хувийн эмнэлгүүд гадаадаас маш сайн чанарын сүүлийн үеийн эм оруулж ирэхэд ЭМЯ "Манай улсын эмийн жагсаалтанд байхгүй эм байна" гээд импортлох зөвшөөрөл өгдөггүй! Зөвшөөрөл авах гэж хөөцөлдөх нь бөөн хүнд суртал, стресс, нерв бараад дуусах юм байна лээ!! Диабет, даралтын сүүлийн үеийн маш сайн эмүүд гадаадад гарсан байна. Монголд байхгүй учраас Таиландаас хүнд захиж авчруулж уудаг, тэр болгон боломж олдохгүй тасалдах үе гардаг! Дотоодод байдаг бол тун сайнсан!!!

Avatar

Иргэн 2024-04-15 59.153.114.152

Чихрийн шижин ч дээ. Хувь хүнээс өөрийнх хариуцлагагүйгэс л голдуу тусдаг өвчин гэдэг нь үнэн л дээ. Эм оруулж ир гэж маргалдаж байхын оронд наад хэддээ эрүүл мэндээ хамгаал гэдгийг л ойлгуулаад өгвөл болох юм биш үү??? Эмээр бизнес хийсэн дээрээ улам л их мөнгө авах гээд байх юм

Avatar

Нэргүй 2024-04-15 124.158.126.107

чанаргүй муу эмийг өндөр үнээр монголд зардаг. чанар муу учир өвчөнөө эдгээж чаддаггүй, дахин дахин эм уудаг, өвчин нь эдгэрдэггүй.

Avatar

Нэргүй 2024-04-15 59.153.87.57

Хөнгөлөлттэй эмийн жагсаалтанд бараг л хүн авч уухгүй болсон хэрэггүй үр дүн муутай эмүүдийн нэрс байдаг. Гэтэл чанартай сайн эм авч ууя гэхээр тэр нь хөнгөлөлтөд байхгүй зөвхөн ТВ, болон цахим хэвлэлээр сурталчлагдаж байна. Үнэхээр ард түмний эрүүл мэндэд тустай сайн эм олгох гэж байгаа бол хэрэг багатай баахан эм хөнгөлөлтөөр бичиж байхын оронд чанартай үр дүн сайн эмнээс хөнгөлөлтөнд оруулж цөөхөн ч гэсэн чанартай сайныг өгөх нь зүйтэй байна

Avatar

Нэргүй 2024-04-15 202.126.91.208

Энэ бол маш бага мөнгө бна

Avatar

Нэргүй 2024-04-15 59.153.112.162

эмийн санд хэсэг суугахд харахад л мэдрэгдэнэ хөгшин залуугүй аймаар их эм авдаг

Avatar

Нэргүй 2024-04-15 112.72.8.90

Гэрийн санхүү тооцоход эм идээд эдгэдэггүй хэрнээ маш өндөр зардал гаргасан байдаг. эмийн үнэ ч маш өндөр өсөлттэй. эм оруулах зөвшөөрөл гэгч нь банкаас илүүтэйгээр мөнгийг нугалан хормойлох хэрэгсэл болчихсныг бүгдээрээ мэддэг. Чинбүрэн гишүүн дараагийн сонгуульд гараг гараг. Өөр хэн ч энэ асуудлыг хөндөж огт чадаагүй. Төсвийн санхүүжилт нэмэгдээд байдаг өьчин ба өвчлөлийн тоо ч өсөлттэй харин эмийн даварсан үнийг төлөөд ч эдгэдэггүй нь үнэхээр сэжигтэй стастистик.

Avatar

шуналтай 2024-04-15 84.54.120.3

татварыг нь 50% хүртэл нэмээд бүх санхүү тайланг нь харж байгаад зэрэглэл тогтоож байгаад тавтар тавиач, ингэж хэрэлдэж байхаар зүгээр л санхүүгийн хариуцлагыг нь өндөрсүүлэх хууль тогтоомж оруулаад л болоо биш үү. Жилд цэвэр ашиг 1 тэрбумаас дээш бол 50% татвар авна гэдэг ч юм уу, Монголчууд энэ эмийн компаниудад хэдэн үеэрээ шулуулж баймааргүй байна шүү, хэдхэн хүнийг баяжуулахын төлөө энгийн ард түмэн хармаанаасаа мөнгө гаргах ёсгүй, шунал нь арай л хэтэрхий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж