"MV Abdullah" барьцаалагдсан хөлөг онгоцыг суллав

"MV Abdullah" барьцаалагдсан хөлөг онгоцыг суллав

"MV Abdullah" барьцаалагдсан хөлөг онгоцыг суллав

Бангладешийн   "MV Abdullah"  хөлөг онгоцыг дөрөвдүгээр сарын 14-ний үүрээр сулласан гэж Сомалийн далайн дээрэмчид мэдэгдэв. Далайн дээрэмчдийн нэг болох Абдирашид Юсуф "Бидний шаардсан таван сая ам.долларыг хоёр өдрийн өмнө эзэд нь  \дөрөвдүгээр сарын 12\ өгсөн. Бид мөнгийг хуурамч үгүйг шалгасны дараа барьцааны хүмүүс болон хөлөг онгоцыг сулласан. Дараа нь мөнгийг хэдэн хэсгээр нь хувааж авч явсан. Учир нь засгийн газрын цэргүүдээс зайлсхийж байсан" гэж Ройтерс агентлагт мэдэгджээ.

Хөлөг онгоцны тавцан дээр 23 хүн байсан бөгөөд бүгдийг нь сулласан байна. Энэ талаар Бангладешийн засгийн  газраас ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.

Их хэмжээний ачаа тээвэрлэдэг худалдааны хөлөг онгоц болох "MV Abdullah" гуравдугаар сард  Мозамбикаас Арабын Нэгдсэн Эмират руу явж байхад нь  далайн дээрэмчид барьцаалсан юм. Сомалийн нийслэл Могадишу хотоос зүүн тийш 600 орчим далайн милийн зайд онгоц барьцаалагдсан.

Сомалийн далайн дээрэмчид 2008-2018 онд усан замын эмх замбараагүй байдлыг үүсгэж байжээ. Өнгөрсөн оны  сүүл хүртэл Сомалийн далайн дээрэмчид нам жим байсан ч  Израиль болон  Хамас бүлэглэлийн хоорондох дайн,  Йемений Ирантай эвссэн Хути бүлэглэлийн халдлагын улмаас үүссэн эмх замбараагүй байдлыг ашиглаж  байж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж