3х3: Хонгконгт бүтэлгүйтсэн ч Японд олимпийн эрх авах боломж бий

3х3: Хонгконгт бүтэлгүйтсэн ч Японд олимпийн эрх авах боломж бий

3х3: Хонгконгт бүтэлгүйтсэн ч Японд олимпийн эрх авах боломж бий

Парисын олимпийн 3х3 сагсан бөмбөгийн эрх олгох эхний тэмцээн Хонгконгт болж, өндөрлөлөө. Энэ тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр найман улсын шигшээ нийт 16 баг өрсөлдсөн бөгөөд Монголын шигшээ багууд багтсан.

Энэхүү тэмцээнээс эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг шигшээ баг олимпийн эрх авах байсан юм.

Тэмцээн эхлэхийн өмнөх чансааг эрэгтэй багуудаас Нидерланд тэргүүлсэн бол эмэгтэй багуудаас Унгар тэргүүлсэн. Харин Монголын эрэгтэй баг чансааны хоёрдугаарт, эмэгтэй баг зургадугаарт бичигдэв.

Эрчүүдийн өрсөлдөөн Нидерланд, Монгол, Латви, Австри гэсэн улсын дунд өрнөнө гэсэн урьдчилсан таамаг байв. Тэгвэл эмэгтэй багуудын өрсөлдөөнд Унгар, Нидерланд, Польш фаворит гэж яригдаж байсан.

МОНГОЛЫН БАГУУД ХҮЛЭЭЛТЭД ХҮРСЭНГҮЙ

Өнгөрсөн жил Азийн аваргад түрүүлсэн Монголын шигшээ баг яг тэр бүрэлдэхүүнээрээ оролцохоор анх мэдүүлгээ өгсөн боловч Э.Дөлгөөнийг бэртэл бүрэн эдгэрээгүй учир түүний оронд Ч.Ихбаярыг дуудсан. Бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон ч Монголын шигшээг хэсгийн шатаа амжилттай давна гэх хүлээлт үүссэн.

Хэсгийн эхний тоглолтдоо ч олимпийн аварга Латвитай ойрхон өрсөлдсөн. Харамсалтай нь, хоёр дахь тоглолтдоо Египетийн шигшээд эцсийн мөчид хожигдож, сүүлийн тоглолтдоо Шинэ Зеаландад нэмэлт цагт тахим буулгасан. Ийнхүү нэг ч хожилгүй, гурван хожигдолтой тэмцээнээ өндөрлүүлсэн.

Энэ оны Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн эмэгтэй шигшээ ч хэсгийн хомоол хамав. Ингэхдээ Нидерланд, Азербайжан, Чилид дараалан хожигджээ.

ЛАТВИ, АЗЕРБАЙЖАН ОЛИМПИЙН ЭРХЭЭ АВЛАА

Шинэ Зеаландыг эс тооцвол Австри, Латви, Нидерланд гэсэн таамагт байсан багууд хасагдах шатанд шалгарав. Австри Шинэ Зеаландыг нэмэлт цагт хожиж финалд шалгарсан бол Латви, Нидерланд хоёр тэнцүүхэн өрсөлдөж, "Шар арслангууд" хожих боломжоо алдаж, түүнийг нь Мьезис өршөөсөнгүй. Финалд Латви, Австри хоёр учраа таарч, Токиогийн олимпийн аварга Латвийн шигшээ Парисыг зорих эрхээ авав.

Тэгвэл эмэгтэй багуудын тулаанд Азербайжан манлайлж, эрхээ авав. Тэд эхлээд Унгарыг финалд Польшийг нэмэлт цагт хожсон. Польшийн бүсгүйчүүд тоглолтын эхнээс илүү байсан ч хоёр легионертой Азербайжан нэмэлт цаг гарган хожжээ. Угтаа Польш хасагдах шатанд Нидерландыг илт давуу хожиж, сайн байгаагаа харуулсан юм.

Тэмцээний эрэгтэй шилдэг тамирчнаар Латвийн Наурис Мьезис тодорсон бол эмэгтэй шилдэг тамирчнаар Азербайжаны Тиффани Хэйс тодорсон.

ДАРААГИЙН ТЭМЦЭЭН ИЛҮҮ БОЛОМЖТОЙ

Одоо Монголын эрэгтэй шигшээ багийг тавдугаар сарын 3-наас 5-ны өдрүүдэд олимпийн эрх олгох Японы тэмцээн хүлээж байна. Энэ тэмцээнд Монголын эмэгтэй баг оролцохгүй.

Хэсгийн тухайд Монголын баг В хэсэгт Франц, Япон, Египет гэсэн гурван багтай орсон. Э.Дөлгөөн эргэн ирвэл хэсгийнхээ бусад багийг хожих бүрэн боломжтой.

А хэсэгт Литви, Латви, Пуэрто Рико, Бразил гэсэн дөрвөн баг орсон. Энэ хэсэгтэй харьцуулахад В хэсэгт зөөлөн учраанууд бий.

Эмэгтэйчүүдийн А хэсэгт Герман, Япон, Австри, Бразил, В хэсэгт Канад, Нидерланд, Австрали, Кени гэсэн багууд багтжээ.

3×3 САГСАН БӨМБӨГӨӨР ОЛИМПОД ОРОЛЦОХ ЭРХЭЭ АВААД БУЙ УЛСУУД

Одоогоор эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн улс олимпийн эрхээ авлаа. Эрэгтэй багуудаас АНУ, Серби, Хятад гэсэн гурван улс чансааны оноогоороо олимпийн эрхээ авсан бол Латви эхний тэмцээнд түрүүлсэн учир нэмэгдсэн.

Харин эмэгтэй багуудаас Хятад, АНУ, Франц гэсэн гурван улс мөн чансаагаараа эрхээ авсан бол Азербайжан сонгон шалгаруулалтаас нэмэгдлээ.

Хятадууд Токиогийн олимпоос хойш 3х3 сагсан бөмбөгтөө онцгой анхаарч, эх орондоо олон улсын чанартай тэмцээнүүдийг зохион байгуулж, мэргэжлийн багууддаа шилдэг легионеруудыг элсүүлсний ачаар холбооных нь оноо ахиж, олимпийн эрхээ шууд авсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-15 172.58.166.153

МОНГОЛЫН ТАМИРЧИД СЭТГЭЛЗУЙ СУЛ БАЙНА. САЯХАН МЕДАЛЬ АВСАН САГСАНЫ БАГИЙН ОХИДУУД НУС БААСТАЙГАА ХОЛИЛДООД Л ОРИЛЖ,ЧАРЛААД БАЙСАН

Avatar

Нэргүй 2024-04-15 202.179.26.174

ШАРАВААГИЙН ХҮҮ ОРЖ БОЛОХ УУ. АМЕРИКД БАС НЭГ САЙХАН ӨНДӨР ХҮҮ БАЙХ ШИГ… ТЭР 2 ООР ХҮЧ НЭМЖ БОЛДОГ БОЛ …

Avatar

зочин 2024-04-15 66.181.191.42

Манай эмэгтэй ,оилмтын эрх авах нь үлгэр зардлын гарз Азидаа тоглоод хүрэл медаль аваад уйлаад байж байхад болно.

Avatar

зочин 2024-04-15 66.181.191.42

Ананд ,Дөлгөөн, Азбаяр, Өзий-Орших, баг байвал нэг горьдлого байж магадгүй, бараг бүгд 2-оос шидэх боложтой,Ананд хэтэргий их нухаж пасс муу дамжуул байна . Дэк, Энх баатар хоёрын хувьд Азид болж айгаа тэмцээнүүдэд тоглож болох юм.

Avatar

Иргэн 2024-04-15 103.212.116.69

Одоо боль оо Сагсан бөмбөг Монголын спорт биш

Avatar

Нэргүй 2024-04-15 192.82.65.200

Анар хэтэрхий их бөмбөгөө нухаад, удаан байна, шидэлтийн хувьд найдвартай биш, IHC Тулуйг одооноос бэлдвэл, Азбаяр, Ихбаяр, Бэндэръяа хамт нэг баг болоод үзвэл

Avatar

Zochin 2024-04-15 66.181.188.177

enhbaatar ih aldaj bna ihbayr bvvr hereggvi azaa geed hvvg oruul tegej baij erhee awah baihdaa

Avatar

Нэргүй 2024-04-15 202.55.188.86

танай дүү юу?

Avatar

Нэргүй 2024-04-15 202.126.88.194

Дөлгөөн маш их хэрэгтэй бна, энхбаатарын оронд Азааг оруулаарай, ирээдүйд ч хэрэгтэй….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж