УДШ: Т.Бадамжунай нарын хэргийг хэлэлцэнэ

УДШ: Т.Бадамжунай нарын хэргийг хэлэлцэнэ

УДШ: Т.Бадамжунай нарын хэргийг хэлэлцэнэ

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайгийн хэргийг Улсын дээд шүүхээр хэлэлцэхээр болжээ. Тодруулбал, 2024 оны дөрөвдүгээр сарын 17-нд хяналтын шатны шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэхээр товлосон байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд /2024.02.01/ анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Ингэснээр Т.Бадамжунай нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар болж байв.

Нийслэлийн прокурорын газраас 2023 оны арваннэгдүгээр сарын 30-нд Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн.

  • Т.Бадамжунай нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т “төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т “хахууль өгөх”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “мөнгө угаах” гэмт хэрэгт,
  • Э.Жаргалсайхан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “мөнгө угаах” гэмт хэрэгт, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “хэргийг буруу тусгаарласан”, 1.2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэсэн үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэж байсан. Захирамжид гаргасан прокурорын эсэргүүцлээр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн Т.Бадамжунай, Ц.Анандбазар нарын үйлдлийг нэгтгэн шийдвэрлэх талаар заасан хэсэг болон шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаануудаас заримыг нөхөн гүйцэтгэх шаардлагатай гэж үзэн хэвээр үлдээсэн юм.
Харин давж заалдах шатны шүүх Т.Бадамжунайд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэргийн шинж байгааг шалгах шаардлагатай гэж нэмэлт заалт оруулсан байдаг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-15 66.181.160.40

ХӨӨН ХЭЛЭЛЦЭН ХУГАЦАА ДУУСАА БЛГҮЙ ГҮЙЦЭЭ

Avatar

Зочин 2024-04-15 66.181.161.84

Энэ өвгөнийг яллачихаваа монголын шүүх чадахгүй та нар угаасаа худлаа битгий ингэж сүржигнэж бай .Нүүрсний хэрэг Хөгжлийн банк гээд сүржигнээд хуцалдаад байсан одоо бүгдээрээ гоё инээд алдаад энэ тэнд хороо найруулаад залуухан охидуудын хоёр хөлийг нь мөрөн дээрээ тохоод шал пал хийтэл баваа шаваагаа хийцөөн явж байналэ

Avatar

Нэргүй 2024-04-15 202.9.40.203

Нөгөө Тусгай шүүгчид нь шүүж чадах уу, торгууль………………..

Avatar

yag l unendee 2024-04-15 66.181.181.81

Tusgai shuugchid ni heniig shuuhee medehee bolison. shuuh geheer chadal ni hurehgui hetsuu,. diilchihmeer negnii shiitgeh geheer ni hun helmegduulchih geed hun chanar changaagaad hetsuu baigaa.heniigee shuuhee medehee bolisoon

Avatar

Нэргүй 2024-04-15 192.82.64.153

Хөөрхий яасан ч удаан шүүдэг юм манайхан нотой болоол уддаг байх шүүх нь юм авах гээл байдаг юм болов уу Яармагийн дэнжийг бүхэлд нь зарж идэж байгааг мэдэх л байх доо

Avatar

bodit barimtoi yarigsan zuil. 2024-04-15 66.181.181.81

Badamjunai bol MAN-iin gishuun gedgeeree daramtlagdaj ashiglagsan l hun . Unuudriin ekk-uud ene undurlugt hurehiin tuld namiin daalgavar gej MAN-iin neriiig ashiglaj Badamjunaigaar garaar hiilgesen tul udahaas yaadag yum.Muu nert shuuh end padgui Yaarmagiin gazriig zuur hun zarsan sh dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж